Булган аймагт “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.



Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, аймгийн Эрүүл мэндийн газар  хамтран  “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг 2014 оны 6 сарын 5-ны өдөр Булган аймагт зохион байгууллаа.
Сургалтыг нээж Булган аймгийн ЭМГн дарга С.Нарантуяа, ЭХЭМҮТ-ийн ТСА-ны ажилтан Д.Орхонтуул нар үг хэлэв.Сургалтад ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны мэргэжилтнүүд, аймгийн Нэгдсэн  эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн эмч, сум, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн статистикч мх, бага эмч нарын төлөөлөл нийт 30 хүн оролцлоо.  “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтаар эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлэх ач холбогдолтой сургалт боллоо. 
 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment