“Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалья”

11 сарын 14. Чихрийн шижинтэй тэмцэх өдөр
 Чихрийн шижинтэй тэмцэх өдрийг дэлхий даяар Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн 160 гаруй улс орон, Олон улсын чихрийн шижин өвчний эсрэг холбооны харьяа 200 гаруй нийгэмлэг, эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар болон чихрийн шижин өвчтэй хүмүүс, тэдгээрийн гэр бүл хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг.
  Чихрийн шижинтэй тэмцэх ОУ-ын нийгэмлэгийн хамгийн сүүлийн үеийн тооцоогоор дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчинтэй 382 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2035 он гэхэд 592 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчинд өртөхөөр байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дахь хуралдааны 2012 оны 1 дүгээр сарын 14-ний А/66L.1 тогтоолоор “Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын асуудлаарх өндөр хэмжээний уулзалтын улс төрийн тунхаглал”-ыг баталж, чихрийн шижин зэрэг зонхилон тохиолдох ХБӨ-ийг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэхийг уриалсан бол ДЭМБ-ийн ХБӨ-нөөс сэргийлэх, хянах стратегид ЧШӨ-ийг 2025 он гэхэд 30 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Манай улсын хүн амын дунд ХБӨ-ний тархалт буурахгүй, цусны даралт ихсэлт 27.5%, цусан дахь сахарын өөрчлөлт 8.6%, илүүдэл жин, таргалалт 54.5%-тай байна. Чихрийн шижин өвчин нийт халдварт бус өвчний дотор 0.84 хувийг эзэлж, 10 000 хүн амд 58.3 байгаа нь өмнөх оноос 8.4-өөр нэмэгджээ. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 10 000 хүн амд 56.4, эмэгтэйчүүд 10 000 хүн амд 60.1 байна. Насны бүлгээр 45-65 насныханд хамгийн өндөр тохиолдож 10 365 буюу 10 000 хүн амд 222.7 тохиолдож өнгөрсөн оноос 30.1-ээр нэмэгдсэн байна. Байршлаар нь үзэхэд Төвийн бүсэд 10 000 хүн амд 57.3 буюу хамгийн өндөр тохиолдож байна. Төвийн бүсийн аймгууд дотроос Дархан-Уул /88.8/, Дундговь /57.0/, Сэлэнгэ /53.8/ аймгуудад өндөр байна.

 Чихрийн шижин өвчний үед болон энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зохистой, зөв хооллолт чухал хүчин зүйл болдог. 2014 оны Эрүүл мэндийн сайдын 127 тоот тушаалаар батлагдсан иргэдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын нэг бол зохистой, зөв хооллолт юм.
  Иймд энэ жилийн “Чихрийн шижинтэй тэмцэх” дэлхийн өдрийг эрүүл мэндийн довтолгоотой уялдуулан “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын нэг дадал болох “Зохистой, зөв хооллолт” уриаг иргэдэд хүргэхээр дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Үүнд:
1. "Зохистой, зөв хооллолт"-ын талаарх мэдээллийн хүрээнд чихрийн шижингийн 2 хэв шинжтэй хүмүүсийг оролцуулан тэдэнд зориулан “Өглөөний цайг хамтдаа ууцгаая”, Чихрийн шижин өвчний үед зөв хооллох аргад сургах, сурталчилгааг зохион байгуулах,
2. Олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог АШУҮИС-ийн Дотоод шүүрлийн тэнхимийн багш, оюутнууд Эрхэс эмнэлгээр дамжуулан зохион байгуулах,
3. “ЧШӨ-тэй хүмүүсийн гараас нь атгая, өнөөдөр нэг зөв алхам хийвэл маргаашийн ирээдүйг өөрчилнө” өдөрлөг зохион байгуулах,
4. “Чихрийн шижин өвчний” талаар гарын авлага, зөвлөмж боловсруулж тараах,
5. “ЧШӨ-ний тухай", "Зохистой, зөв хооллолт"-ын талаарх мэдлэгийг дээшлүүлэх


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment