Монгол улсын 3 сая дахь иргэний эн чацуутан Бүрэгхангай суманд бүртгэгдлээ

Монгол Улсын “Гурван сая” дахь иргэн Өмнөговь аймагт мэндэлсэн билээ.  3 сая дахь иргэн Хатанболдын Монголжин охинтой нэгэн өдөр мэндэлж, ижий аавыгаа баярлуулсан 30 хүүхдийн нэг нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 1-р багийн иргэн Б.Мэндбаярынд төрснийг эн чацуутнаар бүртгэн авсан байна. 
Гурван сая дахь иргэний эн чацуутан болсон хүү Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 2015 оны 01-р сарын 24-ний өдрийн өглөөний 8 цаг 05 минутанд 3250 гр, 49 см өндөртэй, хэвийн төрсөн. Хүүгийн аав 26 настай Болдын Мэндбаяр, ээж Даваасүрэнгийн Нарангарвуу нар бөгөөд тухайн гэр бүлийн 2 дахь хүүхэд юм байна. Бүрэгхангай сумын Засаг дарга М.Бадам залуу гэр бүлийнд айлчлан хүүд Түмэнбаяр гэдэг нэр хайрлажээ. 
3 сая дахь иргэний эн чацуутныг байнгын хяналтанд байлгаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй тухай бүрт нь хүргэж байсан Бүрэгхангай сумын ЭМТ-ийн хамт олондоо баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өрнүүн их амжилтыг ерөөе.
Анхдагч, алдарны өлгий Булган хангай нутгийнхаа зон олны өмнөөс залуу гэр бүл Мэндбаярынд, аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Монгол үрс маш олон болох болтугай


БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment