Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой
хальтиргаа гулгаа ихэсч осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан
иргэн, гэр бүл, байгууллага, хамт олонд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Иргэн хүн :
- Цас мөсөн дээр хальтирч унахаас болгоомжлох
- Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах
- Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах
- Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Гэр бүл, хүүхэд:
- Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
- Ахуйн ослоос сэргийлж, хүүхдийн өсч торних аюулгүй орчинг бүрдүүлэх
- Галын болон угаартах аюулаас сэргийлж, угаарын хий алдагдаж байгаа эсэхийг тогтмол шалгах
- Хүүхэдтэйгээ гадуур явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар байнга тайлбарлан, таниулж үлгэрлэн үзүүлж байх
- Тээврийн хэрэгслэлээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших
- Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
- Гэр хорооллын айл өрхүүд муу ус , угаадас, үнс тортогоо ил задгай асгаж, хаяхгүй байх
Байгууллага, хамт олон
- Албан байгууллага, бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж,хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх
- Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замынанхааруулах тэмдэг байршуулах,
- Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавьж ажиллуулах.
No comments:
Post a Comment