Булган аймгийн харъяат АШУҮИС-д суралцагч оюутнуудын анхааралд!!!!!

БУЛГАН аймгийн харьяат, АШУҮИС-ийн 3-4 дүгээр дамжааны англи хэлний өндөр мэдлэгтэй оюутнууд та бүгдийг 2015 оны BioRegions програмд урьж байна. 
Тус програмын хүрээнд АНУ-ын эмч нарын баг 5 дугаар сард 4-н долоо хоногийн хугацаатайгаар Булган аймагт үзлэг эмчилгээ хийх бөгөөд энэхүү программд оролцохоор сонгогдсон 1 оюутан үзлэгийн багт орж орчуулагч хийнгээ туршлага судлах боломжтой болох юм.
Оюутны зардлыг тус програмын зүгээс бүрэн хариуцна. Сонгогдсон нэг оюутан маань үргэлжлээд, ирэх 7 дугаар сард АНУ-ын Монтана мужид Montana WWAMI 
Program-ын хүрээнд 4н долоо хоногийн турш эмнэлэг дээр дадлагажигч оюутнаар явж туршлага судлах боломжтой болох юм. Оюутан нислэгийн зардлаа хувиасаа гаргах бөгөөд АНУ дахь зардлыг программын зүгээс хариуцна.
 
Иймд сонирхсон оюутнууд өөрсдийн CV-г АШУҮИС-ийн Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Газарт (218 тоот өрөө) 2015.02.05-ны 15:00 цагаас өмнө хураалгана уу. 
Та бүхний CV-нд тулгуурлан шилдэг 4 оюутныг шалгаруулах ба АШУҮИС болон BioRegions програмын төлөөллөөс бүрдэх шалгаруулалтын баг албан ёсны ярилцлага авснаар шилдэг 1 оюутан шалгарах юм.

Та бүхэнд амжилт хүсье!


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment