“Хоолны хордлогот халдвараас сэргийлэх”, “Хүнсний аюулгүй байдлыг хангах” ДЭМБ-аас гаргасан 5 түлхүүр зөвлөмж

Түлхүүр 1: Цэвэр байх нь бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ.
  •     Хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
  •     Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэдэг бүх гадаргуу, сав суулга, багаж хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх
  •     Гал тогоонд шавьж, мэрэгч, бусад амьтан орохоос сэргийлэх

Түлхүүр 2: Болсон түүхий хүнсийг тусгаарлах нь бичил биетнүүд дамжихаас сэргийлнэ.


  •     Түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах
  •     Мах, ногооны тавиур модыг бусад болгосон хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
  •     Хүнс худалдан авахдаа шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх.
  •     Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших

Түлхүүр 3: Хоол хүнсийг гүйцэд болгосноор бичил биетнүүд устдаг.
  •     Хоол хүнсийг 700С-аас багагүй хэм хүртэл нь чанаж, болгож хэрэглэх
  •     Хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын сав ашиглан үе үе хутган гүйцэд халааж хэрэглэх
  •     Шөлтэй хоолыг буцалтал нь, малын мах, тахиа, шувууны махыг ягаан шүүс гарахгүй болтол нь гүйцэд чанаж болгох

Түлхүүр 4: Хоол хүнсийг зохих хэмд хадгалах нь бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ.
  •     Болгосон хоолыг хэрэглэхийн өмнө халуунаар нь (600С-аас дээш хэмтэй) хадгалах ба тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаагаар байлгаж болохгүй.
  •     Түргэн мууддаг хүнсийг худалдаж авсан даруйдаа хөргөгчинд (50С-аас бага) хийж хадгалах
  •     Хүнсийг хөргөгчинд хэт удаан хадгалахгүй байх
  •     Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй, харин богино долгионы зууханд, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээх

Түлхүүр 5: Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлнэ.
  •     Ундны усаа баталгаатай эх үүсвэрээс хэрэглэх
  •     Усыг буцалгаж хэрэглэх
  •     Хүнсний ногоо, жимсийг угааж хэрэглэх
  •     Ариутгасан сүү зэрэг боловсруулалт хийсэн, аюулгүй хоол хүнсийг сонгож хэрэглэх.
  •     Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
  •     Ус авах, хадгалах савыг цэвэр байлгах

Эдгээр 5 түлхүүр зөвлөмжийг иргэн та амьдралдаа хэвшүүлснээр ХХДӨ-нөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment