Хүнсний нэмэлтийн хаяг, шошгололтын талаар хэрэглэгчдэд хүргэх мэдээлэл

Манай улсад 2007 оны 11 сарын 1-нээс эхлэн“Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” (Codex General Standard for Food Additives, САС1992-1995, 2006) мөрдөгдөж байна. Уг стандартаар 897 хүнсний бүтээгдэхүүнд 109 хүнсний нэмэлтийн 1 кг-д байх үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоож өгсөн. 

Уг стандарт хэрэгжиж эхэлсэн цагаас өнөөг хүртэл МХЕГ хэдэн хүнсний бүтээгдэхүүнд, хэдэн төрлийн хүнсний нэмэлтийг тодорхойлсон, хэдэн хувь стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнд байсан талаарх бодитой мэдээлэл алга бай
      Нөгөө талаар НҮБ-ын ХХААБ, ДЭМБ-ын хамтарсан Хүнсний Эрх Зүйн Комисс “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт“-д жил бүр тодотгол хийж зарим нэг өөрчлөлт оруулдаг. Харин энэ өөрчлөлтүүд манай улсын үндэсний стандартад одоогоор тусгагдаж амжаагүй байна. Олон улсад үндэсний стандартад жил бүр тодотгол хийдэг бол манай орны хувьд стандартын шинэчлэл тухай бүрт хийгдэхгүй байгаа хэдий ч одоогоор хүчин төгөлдөр мөрдөж буй стандартыг хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ болон мэргэжлийн хяналтын практикт нэвтрүүлэх нь хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалахад үнэхээр чухал ач холбогдолтой асуудал юм.
      Зарим хүнсний нэмэлтийг манай нөхцөлд тодорхойлоход төвөгтэй, лабораторийн чадавхи хүрэлцэхгүй байгаа ч шинжилгээний аргын стандартуудыг боловсруулж, баталгаажуулах шаардлагатай. МУ-ын “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 15 дугаар зүйл (Үндэсний лавлагаа лабораторийн эрх үүрэг)-ийн 15.5.2-д Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавих аюулгүй үзүүлэлтүүдийг тодорхойлох, 15.2.5-д Лабораторийн шинжилгээний шинэ арга аргачлал боловсруулах, 15.2.6-д Лабораториудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйгээр хангах гэж тус тус заасан.
      МУ-ын “Хүнсний тухай” хууль(2012.12.20)-ийн 16 дугаар зүйлд хүнсний нэмэлтийг улсын бүртгэлд бүртгэх (16.1),  хүнсний нэмэлт хэрэглэсэн хүнсийг нийтийн хэрэгцээнд гаргах журмыг батлах (16.1) асуудлыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу ҮХААЯ хариуцахаар заасан байна. Монгол Улсад хэдэн нэрийн хүнсний нэмэлт, хаагуур, ямар хэмжээтэй орж ирдэг болох, хэн, ямар байгууллага импортолдог, эсвэл дотоодод үйлдвэрлэдэг болох, гарал үүсэл нь баталгаатай эсэх талаарх тодорхой мэдээлэл алга байна.
Хүнсний нэмэлтийн зориулалт
     Бүтээгдэхүүний амт, өнгө, үнэрийг сайжруулах,  биежүүлэх, хөөлгөх, сийрэгжүүлэх, исэлдүүлэх, хадгалах хугацааг ургасгах, үйлдвэрийн технологи ажиллагааг хурдасгах, нянгийн эсрэг үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүн болон малын тэжээлд хэрэглэдэг. Хүнсний нэмэлтүүд ямар ч шимт тэжээллэг чанаргүй бөгөөд дан ганц технологийн зориулалтаар хэрэглэгддэгээрээ хүнсний бүтээгдэхүүнээс ялгаатай. Хүнсний нэмэлтүүдийг хүнс үйлдвэрлэлд гүйцэтгэх үүргээр нь үндсэн 5 бүлэг, 23 дэд бүлэгт ангилдаг бөгөөд “E”кодоор тэмдэглэдэг. Тухайлбал: 
Будагч бодисууд
       Е101–E180 кодтой хүнсний нэмэлт буюу будагч бодисуудыг хүнсний бүтээгдэхүүнийг хүссэн өнгөөр будах, эсвэл боловсруулалтын үед алдагдсан өнгийг дахин сэргээх зорилгоор ашигладаг. Жишээ нь: Тартразиныг ундаа, амттаны үйлдвэрт, эритрозин-улаан нунтаг, лаазалсан жимс, ногоонд өргөн хэрэглэнэ
h152.jpg
  Е102, Е110, Е122, Е123, Е124 кодтой хүнсний нэмэлтүүд төрөл бүрийн амттан, сироп, ундаа, даршилсан ногоо, кремтэй зайрмагны үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг бөгөөд харшил өдөөгч байж болзошгүй гэж үздэг. Ялангуяа Е123 кодтой будагч бодисыг ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэлтэй гэж үзэн АНУ, Норвеги, Францад зэрэг олон улс орон хүнсэнд хэрэглэхийг хориглосон байна.
       Е104 кодтой хүнсний нэмэлтийг чихэр, ундаа, ликер, зайрмаг зэрэг бүтээгдэхүүнд хэрэглэдэг байсныг хүүхдийн бие махбодод сөрөг нөлөөтэй, арьсны харшил, тууралт үүсгэх нөлөөтэй гэж үзэн Австрали, Норвеги, Япон, АНУ зэрэг улс хүнсэнд хэрэглэхийг хоригложээ.
       Е127 кодтой хүнсний нэмэлт нь хоол амтлагч, чихэр, компот зэрэг бүтээгдэхүүнд агуулагдах бөгөөд хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд бамбай булчирхайн үрэвслийг сэдрээх магадлалтай гэж үздэг.
Нөөшлөгч бодисууд
       E200 - E229 кодтой нэмэлтүүдийг бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах, бичил биетний үржлийг дарангуйлах, бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлэх зорилгоор хүнсэнд хэрэглэдэг. Сульфитуудыг ундааны үйлдвэрт ихэвчилэн  хэрэглэдэг. Их хэмжээгээр хэрэглэхэд гуурсан болон мөгөөрсөн хоолойг агшаах нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. 
h153.jpg
Үл исэлдүүлэгч бодисууд
         E300 - E399 кодтой хүнсний нэмэлтүүд антиоксидант буюу үл исэлдүүлэгч үйлчилгээтэй бөгөөд бүтээгдэхүүний  өнгө муудах, гашлах, исэлдэхээс сэргийлэх, хадгалах хугацааг уртасгах зорилгоор
хэрэглэдэг.  
h154.jpg
Өтгөрүүлэгч, тогтворжуулагч бодисууд
         E400 - E499 кодтой хүнсний нэмэлтүүд өтгөрүүлэгч, тогтворжуулагч бодисууд Бүтээгдэхүүний нягтрал алдагдахаас сэргийлэх, наалдамтгай, нийлэмтгий чанарыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг. 
h155.jpg
E500 - E599 кодтой хүнсний нэмэлтүүд-рН тохируулагчид, хөөлтийн эсрэг бодис бөгөөд ус, тос зэргийн байгаль дээр хоорондоо нийлдэггүй шингэнийг гаргаж авахад хэрэглэдэг. Мөн бүтээгдхүүнийг хөвсийлгэх үйлчилгээ үзүүлдэг.
         E600 - E699 кодтой хүнсний нэмэлтүүд бүтээгдэхүүний амт, үнэрийг сайжруулах зорилгоор хэрэглэдэг. Эдгээр нэмэлтүүдийг хүнсэнд нэмэхэд бүтээгдэхүүн аятайхан амт, үнэр орж, хадгалалтын явцад амт, үнэр нь хэвээр хадгалагддаг байна.
         E900 - E999 кодтой хүнсний нэмэлтүүдийг гурилан бүтээгдэхүүний чанарыг хадгалах зорилгоор хэрэглэдэг.
Өргөн хэрэглэдэг ч анхаарал татсан зарим хүнсний нэмэлт
         Нитрит (Е249, Е250) - Бичил биетний өсөлтийг саатуулах, махан бүтээгдэхүүний өвөрмөц улаан өнгийг сэргээх, амтлаг чанар бий болгох, ханаагүй тосны хүчлээс үүсэх зохисгүй үнэрийг дарах зорилгоор хиамны үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг. Нитритийн давс хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул хэрэглээг хязгаарлаж, бүтээгдэхүүнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээг стандартаар хуульчлан тогтоож, хатуу хяналт тавьдаг. 
         Глютамат натри (E621) -Ихэвчлэн Ази хоолны газруудад өргөн хэрэглэдэг “үүсүү” зэрэг амтлагчууд  гуурсан хоолойн багтраа үүсгэх, нүдний даралт ихэсгэх, торлогыг гэмтээх зэрэг сөрөг нөлөөтэй болохыг судалгаагаар нотолсон байна. 1970-аад оны сүүлчээс АНУ-ын эрдэмтэн, судлаачид “Хятад рестораны синдром”-ын гол буруутан нь глютамат натри гэж үзэх болжээ.
         Аспартам (E951) -Энэ нь хүнсний үйлдвэрлэлд ашиглагддаг сахар орлуулагч бөгөөд чихрийн шижинтэй хүмүүст зориулсан сахаргүй ундаа, желатин, бохь, гаа, найруулдаг сироп, зажилдаг аминдэм зэрэг бүтээгдэхүүний найрлагад ордог. Сахар орлуулагчийг хэтрүүлэн хэрэглэх тохиолдолд толгой өвдөх, унаж татах, нүдний хараа муудах зэргээр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
         Тартразин (E102) -Чихэр, үр тариа, зарим боловсруулсан бүтээгдэхүүнд өнгө оруулах зорилгоор өргөн хэрэглэдэг будагч бодис. АНУ-ын  Шинжлэх Ухааны Төв 2008 онд тартразин болон зарим будагч бодисыг хүнсэнд хэрэглэхийг бүрэн хориглосон байна.
 Хүнсний нэмэлтийн хаяг, шошгололт
         Европын холбоо, АНУ-ын Хүнс, Эмийн Хорооноос бүтээгдэхүүний шошгон дээр хүнсний нэмэлтийн мэдээллийг заавал тусгаж байхыг хуульчилсан. Жишээ нь: хамгаалагч бодис болох сульфид-E220, глютамат натри-Е621 г.м.
         Монгол Улсын “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12.9-д “Хүнсний шошгод агуулагдах нэмэлт мэдээллийг олон улсын болон Монгол Улсын техникийн зохицуулалт, стандартаар зохицуулж болно гэж заасан. 
Хэрэглэгчдэд хүргэх зөвлөмж
         Үйлдвэрийн аргаар боловсруулаагүй шинэ, эрүүл хүнсийг аль болох түлхүү хэрэглэх.
         Гэртээ хоол хүнс бэлтгэхэд амт, өнгө, үнэр оруулагч, хөөлгөгч зэрэг элдэв нэмэлтүүдийг хэрэглэхгүй, харин байгалийн гаралтай нэмэлтүүдийг  түлхүү хэрэглэх нь зүйтэй. Монголчууд бид тарагаараа гурилаа исгэж, талх, боорцогоо хийдэг уламжлалт эрүүл, жор технологитой. 
         Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдхүүний шошго дээр тэмдэг, Е кодыг анхааралтай уншиж зөв сонголт хийх.
         Нялхас, бага насны хүүхэд жирэмсэн, хөхүүл эхчүүдэд зориулж  хүнс худалдаж авахдаа олон төрлийн хүнсний нэмэлт, орсон, ялангуяа химийн гаралтай хүнсний нэмэлт орсон бүтээгдэхүүнийг сонгохгүй байх.
Хүнс үйлдвэрлэгч нарт хүргэх зөвлөмж
   Хүнсний нэмэлтийг хэрэглэх технологийн горимыг чанд мөрдөж ажиллах
         Эцсийн бүтээгдэхүүн дэх хүнсний нэмэлтийн үлдэгдлийг стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх.
         Бүтээгдэхүүний шошго дээр орц, найрлагад ямар төрлийн хүнсний нэмэлт орсныг заавал тэмдэглэх (Е код, 100гр бүтээгдэхүүнд ямар хэмжээтэй оногдож байгаа г.м.) 
         Гарал үүсэл нь баталгаагүй хүнсний нэмэлт худалдан авахгүй, хэрэглэхгүй байх
         Хүнсний нэмэлтийг хэмжихэд нарийвчлал сайтай электрон жин ашиглах, хэвийн ажиллаж байгаа эсэхийг тогтмол шалгаж байх.
         Хүнсний нэмэлтийн бүртгэлийг сайтар хөтлөх (нэр төрөл, гарал үүсэл, технологийн ямар зориулалтаар ашигласан, ямар хэмжээтэй хэрэглэсэн, эцсийн бүтээгдэхүүн дэх үлдэгдэл хэмжээ ямар байхаар тооцсон, ямар байсан, хэн шалгасан гэх мэт)
         Хүнсний нэмэлтийг бусад хүнснээс сайтар тусгаарлаж, зөв хадгалах шаардлагатай. 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment