ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА



Засгийн газрын 201.. оны 339 дүгээр  тогтоолын дагуу 2015.03.26-нд  “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ыг  хангах, үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.    Хувь хүн бүрийн хувийн хамгаалах хэрэгсэл, 3 хоногийн хүнс, анхны тусламжийн цүнхн бэлэн байдлыг хангаж ажилласан.




                                                                                                                                            Тухайн өдрийн 16 цаг 00 минутанд бүх нийтийн хэмжээнд газар хөдлөлтийн үеийн  дуут  дохио өгөгдсөнөөр Эрүүл мэндийн газрын ажилчид баруун гарын дүрмийг  баримтлан, эргэж харахгүй, цүнхээрээ толгойгоо хамгаалсан байдалтай аюулгүй талбайд гарцгаасан.
Нийт 32 ажилчдаас 5 хүн чөлөөтэй, 2 хүн томилолттой байсан тул 25 албан хаагч задгай талбайд жагссан.

           
                                                                 Газар хөдлөлтийн улмаас аймгийн НЭ-ийн халдвартын тасагт нуранги үүссэн цагийн байдал өгч дадлага сургуулилалт хийж, НЭ-ийн 28  эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ОБГ-ын Гал унтраах 20 дугаар анги, Эрэн хайх аврах салбарын 21 аврагчид, Цагдаагийн газрын 17 алба хаагчид оролцсон байна.

            




 Газар хөдлөлтийн улмаас халдвартын тасагт нуранги үүсэж, гал гарч, 2 хүн нурангид дарагдсаныг Онцгой байдлын аврагчид аварч, эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж буй сургалт зохион байгуулсан.
Газар хөдлөлтийн улмаас үүсч болох гамшиг, ослыг   хохирол багатай даван туулах  дадлага, сургуулилалтын талаар сургалт зохион байгуулан ажилтан албан хаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлж, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулан, хамтран ажиллалаа.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment