Булган сумын ахмадуудад үйл ажиллагаагаа тайлагналаа

Булган аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах, иргэд хөдөлмөрчидийнхээ санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгах зорилгоор "Нээлттэй утас 7034-2455", www.emgbulgan.mn мэдээллийн цахим хуудас, "Булган аймгийн Эрүүл мэндийн газар" фэйсбүүк хуудсыг тогтмол ажиллуулан, мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэж ажилладаг билээ. 

2015 оны 04-р сарын 14-ны өдөр Булган сумын ахмадууддаа эрүүл мэндийн салбарынхаа үйл ажиллагааны тайланг мэдээлж, цаашдын зорилго, зорилтоо танилцууллаа. Эмнэлгийн ажилчдын харилцаа хандлага, хүлээгдэл, эмнэлгийн тусламж үйлчилгээг авахад үүсч буй хүндрэл, бэрхшээл бусад асуудлын талаар нээлттэй ярилцлага зохион байгуулав. Уулзалтаар гарсан санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусган, эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй хүргэх талаар хичээж ажиллахаа нийт ахмадууддаа уламжилъя.



БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment