Аяны
нээлтийн арга хэмжээг 2015 оны 05 сарын 10-ны 10 цагт Булган сумын “Цогт
хун тайж”-ийн амжилттай зохион байгуулж нийт 60 гаруй иргэдийг хамруулсан байна.
Нээлтийн үйл ажиллагааг
аймгийн Засаг даргын орлогч Д.Чимгээ нээж үг хэллээ. Нээлтэнд ХСҮТ-ийн эмч нарийн Багийн ахлагч Г.Пүрэвсүрэн /Багийн бүрэлдэхүүн 12 эмч,
мэргэжилтэн/, Эрүүл мэндийн газрын дарга
С.Нарантуяа, ХААН банкны Булган аймаг дахь салбарын дарга Л.Мөнхсайхан, Нэгдсэн
эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Оюунцэцэг нар нээлтийн үйл ажиллагаанд
оролцлоо.
5 дугаар сарын 10-ны үзлэг, оношилгоогоор ХСҮТ-ийн эмч нар нийт 280 иргэнийг хамруулан,
нойр булчирхайн хортой хавдар 1, ходоод, бамбай булчирхайн сэжигтэй тохиолдол
тус тус 1-ийг илрүүлсэн байна.
No comments:
Post a Comment