“ХҮҮХЭД БҮРИЙГ ДАРХЛААЖУУЛАЛТАНД БҮРЭН ХАМРУУЛЪЯ” сургалт боллоо.

    Улаанбурхан өвчнөөс сэргийлэх нэмэлт дархлаажуулалтанд аймгийн хэмжээнд 6286 хүүхэд хамруулах бэлтгэл ажлыг хангах, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, хамрагдах насны хүүхэд нэг бүрийг дархлаажуулалтад бүрэн хамруулах сургалт,  уулзалт ярилцлага боллоо. 

Сургалтанд  аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Н.ДайвийОд, Эрүүл мэнд, Спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Алтайбаатар,  ЭМГ-ын дарга С.Нарантуяа  сум, өрхийн ЭМБ-ын дарга, эрхлэгч, ахлагчид, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн нарын 40 хүн оролцсон байна.



   АЗТГ-ын дарга Н.ДайвийОд, ЭМГ-ын дарга С.Нарантуяа нар  орон нутагт нэмэлт дархлаажуулалт зохион байгуулахад  тулгарч болох бэрхшээл, богино хугацаанд олон хүүхдийг хамруулах арга зүй, цаашид анхаарч ажиллах талаар санал солилцсон.



  Оролцогч нарт “Орон нутагт нэмэлт дархлаажуулалт хийх бичил төлөвлөгөөг 4 хавсралтаар боловсруулах, явуулын дархлаажуулалтын маршрут гаргаж ирэх гэрийн даалгавар өгч,  өгсөн даалгавар дээрээ бүлгээр ажиллуулан, танилцуулгаж,  хамтран ажиллалаа. 






     Сургалтаар “Нэмэлт дархлаажуулалт”-ыг зохион байгуулах бэлдмэлийг тарих арга техник, дархлаажуулалтын үйл ажиллагаанд түргэвчилсэн үнэлгээ хийх, ДДУХ-ийг бүртгэх, мэдээллэх, дархлаажуулалтын мэдээ тайлан ирүүлэх, заавар зөвлөгөө өгч, орон нутагт хэрэглэх вакцин,  А витамин, дагалдах хэрэгсэл, сурталчилгааны материалуудыг хуваарийн дагуу олгосон байна.    



  






Print Friendly and PDF

No comments:

Post a Comment