Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эрхлэгч нарын анхааралд!!!!!!

Зуны дэлгэр цаг ирж, Монгол түмний цэнгэл улсын их баяр наадам удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн”-ээс дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
2014 оны эрүүл мэндийн статистикаас харахад осол гэмтэл, хордлого, гадны шалтгаант нас баралт2013 оноос 4,8%-иарнэмэгдсэн, хүнснээс гаралтай бактерт халдвар 1,1%, суулгалт халдвар 0,3%-иар өссөн байна. Аялах, зугаалах, баяр ёслол тэмдэглэх зэргээр хүмүүсийн бөөгнөрөл, хөдөлгөөн ихсэхийн хирээр, ойд төөрөх, осгох, могойд хазуулах, уул хаднаас унах, усанд живэх, гэмтэх, нарших, даралт ихсэх, цус харвах, гал, цахилгаанд түлэгдэх, хоолны хордлого болох зэрэг амь нас эрүүл мэндэд эрсдэл үүсэх тохиолдол 7, 8 дугаар сард  нэмэгддэг.
Энэ нь хэт халалтаас болон өөхтэй мах, хорхог идэж, архи ууснаас голдуу болдог бөгөөд ходоодны цус алдалт, элэг, нойр булчирхайн өвчин,тархины харвалт, зүрхний шигдээс,осол, гэмтэл зэргээр яаралтай тусламж дуудах, гэмтлийн эмнэлэгт хандах хүний тоог ихэсгэдэг.
Иймд иргэдэдсэрэмжлүүлэг өгөх зорилгоор мэдээллийн хэрэгслүүдэд хандаж байна.

Аялал, зугаалгаар явахдаа анхаарах зүйлс:
1.  Хувийн эмийн сантай явах-шархдах, гэмтэх үед хэрэглэх сойлт, боолтны материал, эм, эмнэлгийн хэрэгслүүдтэй байх
2.  40-өөс дээш насны хүмүүс даралтны аппарат, даралтны эм, аспирин 100 мг (зарим хүн аспирин 81 мг хэрэглэдэг) биедээ ойр авч явах
3.  Анхны тусламж хэрхэн үзүүлэх тухай мэдээллийг интернэт сайтуудаас унших, тэмдэглэх
4.  Аймаг, сум, багийн эмнэлгүүдийн байршлыг тэмдэглэж авах
5.  Нарнаас хамгаалах
6.  Даралтаа тогтмол хянах, эмчийн зөвлөгөөнөөр эмээ уух
7.  Зүрхний шигдээс, тархины харвалтыг эрт таних шинжүүд бол хэл яриа ээдрэх, гар, хөл сулрах, биеийн нэг тал хүндрэх, барьж байгаа юмаа алдах, тэнцвэр алдагдах, гуйвах бөгөөд энэ үедаспирин 100 мг (зарим хүн аспирин 81 мгхэрэглэдэг) эмнээс 3-4 ширхэгийг уулгаад яаралтай эмнэлэгт хүргэх
хэрвээ аспирин 500 мг-ийнх байвал зөвхөн 1 ширхэгийг уулгаад яаралтай эмнэлэгт хүргэх. Хамар, амнаас болон ер нь цус алдаж байгаа хүн бол аспирин өгч болохгүйг анхаараарай.
8.  Ходоодны шархтай, нойр булчирхай, элэгний үрэвсэлтэй бол хурц хоол, хорхог, боодог идэх, архи уухаас зайлсхийх (ходоодноос цус алдсан, элэг, нойр булчирхайн үрэвсэл сэдэрсэн өвчтөнүүд баярын үеэр ихэсдэг).
9.  Төөрөх, живэх, зам тээврийн аюул, ослоос болгоомжлох, морь, завь, мотоцикл, машинаар шөнө явахгүй байх, хамгаалалтын хэрэгсэл, хантааз, машины суудлын бүсээ тогтмол зүүх, хүүхдийг арын суудалд бүсийг зүүлгэн, мэшины суудалд суулгаж цонхоор цухуйлгахгүй зөв авч явах.
10.Нэг машин, мотоцикл, моторт завинд хэт олуулаа суухгүй байх, хүүхдийг буруу суулгаж авч явахгүй байх, бүрэн бус тээврийн хэрэгслээр аялал, зугаалганд явахгүй байх
11.Амралт, сувиллын газруудад амрахдаа анхны тусламжийн бэлэн байдлыг нь асуух, шаардах, гадаад, дотоодод аялахдаа байгалийн голомтот ба бусад халдварт өвчнүүдээс сэргийлэх, жишээ нь N1H1, эбола, корона вирусын халдвар болон хоолны хордлого, тарваган тахал зэрэгээс өөрийгөө болон бусдыгсэргийлж, сайхан дурсамжтай, аз жаргалтай, эрүүл энх сайхан наадаарай.
Монгол хүн та улс орныхоо үнэт баялаг нь юм шүү, таны амь нас, эрүүл мэнд үнэ цэнэтэй гэдгийг бүү мартаарай.
 
ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨМЖ:

НАРАНД ЦОХИУЛАХ
Урьдчилан сэргийлэлт :
Амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан иргэд халуун нар төөнөж байгаа энэ үед наршихаас сэргийлэхдээ дараах арга хэмжээг авна.
·         Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
·         Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
·         Шингэн ус сайн уух
·         Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх

Илрэх шинж тэмдэг:
·         Бие суларч тамир тэнхээ алдах
·         Толгой эргэж, өвдөх
·         Биеийн халуун нэмэгдэх
·         Цээж багтран амьсгаа цухалдах
·         Царайны өнгө цонхийж цайх,
·         Бөөлжис хүрч, дотор муухайрах
·         Хөлс гарах нь багасах/ ихсэх/
·         Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
  
Авах арга хэмжээ:
·         Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах (сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт)
·         Бүлээн шингэн уулгах (чихэртэй ус, цэвэр ус)
·         Хүйтэн жин тавих
·         Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих (мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих)
·         Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх

УСАНД ЖИВЭЛТ :
Хүн усан орчинд зүрхний үйл ажиллагаа, зүрхний хэмнэл алдагдах амьсгалын зам / уушиг ус орж, бүтэх энэ явцыг живэлт гэнэ. 

Урьдчилан сэргийлэлт :
·         Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, бассейнд хараа хяналтгүй орхихоос сэргийлэх
·         Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
·         Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах
·         Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохоос зайлсхийх
Авах арга хэмжээ:
·         Түргэн тусламжийн багийг дуудах
·         Усанд осолдогчийг орчноос хамааран  усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж  аврах
·         Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах
·         Усанд осолдогч ухаангүй  байвал нэн тэрүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах  осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгэн харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй 5 удаа хүчтэй дарж өгөх
·         Амьсгал зүрх судсыг дэмжих буюу цээж шахалт болон амнаас амруу аврах амьсгалыг өгөх  ба 30 удаа цээж шахалт, 2 удаа амнаас амруу аврах амьсгал өгнө.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ
Урьдчилан сэргийлэлт :
·         Замын хөдөлгөөнд оролцохоос өмнө техникийн бүрэн бүтэн байдлаа шалгах
·         Замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас хэрэглэхгүй байх, утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал тээврийн хэрэгслээ зогсоосон үедээ гар утсаарярих, эсвэл чихэвч хэрэглэх
·         Жолоо барихдаа өвчин намдаах, тайвшруулах эмнүүдийг хэрэглэхээс татгалзах
·         Хурдаа хэтрүүлэхээс татгалзах
·         Жолооч, зорчигчид та хамгаалах бүсээ зүүж хэвших
·         Хүүхдийг машин дотор авч явахдаа  зориулалтын  суудалд суулгаж , аюулгүй байдлын хангах 
·         Архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах,
·         Хөдөө, орон нутгийн замд ямагт анхаарал болгоомжтой явах
Авах арга хэмжээ:
·         Зам тээврийн ослын үед тусламж үзүүлэгч нь өөрийн аюулгүй байдлыг хангах
·         Авто осолд орсон автомашины нэн тэргүүнд цахилгаан үүсгэгчийг салгах, унтраах
·         Ослын газарт тэмдэг тэмдэглэгээг байрлуулах
·         Тусламж үзүүлэхийн өмнө хувийн хамгаалах хэрэгслийг өмсөх /бээлий, гар ариутгах бодис/  байхгүй тохиолдолд гартаа цэвэр гялгар уут өмсөх

ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ БОЛОН ЗЭРЛЭГ АМЬТАНД ХАЗУУЛАХ, ЗУУЛГАХ
Араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу өвчин юм. Амьтны шүлсэнд байгаа вирус нь гэмтсэн арьсаар дамжиж халдвар үүсгэдэг. Амьтанд хазуулсан шархыг бага гэж үл тоомсорлож болохгүй. Амьтанд хазуулсан хүнд анхны тусламж үзүүлэхдээ цус гоожилтыг зогсоох гэж яарсны хэрэггүй.
Урьдчилан сэргийлэлт
·         Галзуу өвчтэй болон сэжигтэй зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтанд хазуулахгүй байх
·         Гэрийн тэжээмэл нохой муурыг галзуугийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах
·         Хорхой шавьж, мэрэгч тэжээвэр болон зэрлэг  амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор
Авах арга хэмжээ:
·         Хазуулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдол гарвал тэр даруйдаа шархыг цэвэрлэн ариутгах,
·         Галзуугийн эсрэг ийлдэс, урьдчилан сэргийлэх вакциныг зааврын дагуу цаг алдалгүй тариулах
·         Эмнэлгийн тусламж авах хүртэл шархыг буцалсан бүлээн усаар сайтар савандаж угаан спирт болон иодоор арчих
·         Гэрийн тэжээмэл нохой муурыг галзуугийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах
·         Том хэмжээний шарх үүссэн, цус алдаж байгаа үед угааж цэвэрлэх аргыг хэрэглэхгүй. Яаралтай эмнэлэгт очих

ШАВЬЖ ХОРХОЙД ХАТГУУЛАХ
Зуны улиралд хүмүүс зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг тохиолддог. Шавьжинд хатгуулсан дороо өвдөж улайн хавддаг. Зөгийд цөөн хатгуулсан бол хордлого үүсгэхгүй. Харин зөгийн дайралтад өртөж маш олон тооны гүвдрүү, хавдар үүссэн бол амь насанд аюултай. Харшилтай хүн зөгий, шумуултай газар явахдаа харшлын эсрэг эмээ биедээ байнга авч явах хэрэгтэй. Зөгийд хатгуулсан тохиолдолд хатгуур нь арьсанд үлддэг.
Авах арга хэмжээ:
·         Арьсанд үлдсэн зөгийний хошууг болгоомжтой шахаж гаргах
·         Шархыг нь иод, спиртээр арчих
·         Өвчин намдаах, тайвшруулах эм өгөх
·         Арьс бамбайж хавдах, хоолой сөөнгөтөх, хамар битүүрэх зэрэг харшлын шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах

МОГОЙД ХАТГУУЛАХ :
Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал.Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг байна. Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй.
Шинж тэмдэг :
·         Хатгуулсан газарт улайж хавдана.
·         Хөхөрч цус хурна.
·         Хордлогын шинж илэрч таталт өгнө.
·         Шингэн ууж чадахгүй болно.
·         Нас барах шалтгаан гол төлөв амьсгалын дутагдлаас болно.
·         Хортой могойд хатгуулсан бол амь насанд аюултай.
Авах арга хэмжээ :
·         Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй.
·         Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм, аспирин ууж болохгүй.
·         Хатгуулсан дороо 1-2 минутад хатгуулсан газрын дээд талд чангалуур тавина.
·         Өвдөлт их бол өвчин намдаах эм өгч болно.
·         Шингэн зүйл их уулгах
·         Эмнэлэгт яаралтай хандах
·         Мөс нь өвдөлт намдаах,хорыг тархаахгүй байхад тустай
·         Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг өргөн зөөлөн юм уу цэвэр даавуугаар ороож боох
·         Хөл гарыг хөдөлгөөнгүй барьж чангахан боох /судасны лугшилт мэдэгдэхээр /
·         Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. /Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг /
·         Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй

ШАРХ БОЛОН ЦУС АЛДАЛТ 
Зүсэгдэх, урагдах, хатгагдах, хазагдах,  огтлогдох, буудагдах зэрэг янз бүрийн шалтгааны улмаас арьс салст,булчин гэх мэт зөөлөн эдүүд гэмтэж, бүрэн бүтэн байдлаа алдагдахыг шарх гэнэ.
Авах арга хэмжээ:
·         Шарханд элдэв тос,антибиотик эм түрхэж болохгүй
·         Цэвэр боолт, самбайгаар шархыг дарах
·         Цус алдаж байгаа мөчдийг зүрхний түвшингээс дээш болгох
·         Шархдсан хэсэгт боолт цусаар нэвчвэл тухайн боолтыг авалгүй ахин нэмж давхар боолт хийх
·         Шаардлагатай тохиолдолд артерын судасан дээр дарж, цусны урсгалыг удаашруулах
·         Гадны биет орсон тохиолдолд гадны биетийг хөдөлгөхгүйгээр нягт чагтлах байдлаар боолт хийх
·         Осолдогчийг тайвшруулж шингэн зүйл өгч, өвдөлт намдаах эм өгөх 
·         Хорхой шавьж, мэрэгч тэжээвэр болон зэрлэг  амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор
·         Яаралтай тусламжийг дуудах

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment