Багийн эмч нарыг мотоциклоор бүрэн хангалаа

Аймгийн Засаг даргын "Шинэ Булган" мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу багийн эмч, байгаль хамгаалагчдыг унаажуулах асуудал шийдвэрлэгдлээ. Аймгийн Засаг даргын “Шинэ Булган” хөтөлбөрийн "Эрүүл чийрэг Булганчууд" зорилтод орон нутгийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэж буй багийн эмч нарын нийгмийн баталгааг хангах ажил тусгагдсан байдаг. 

Цогт хун тайжийн талбайд моциклийг гардуулах үеэрээ засаг дарга Д.Эрдэнэбат "Зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтэн, хаврын хахир хавсарганд өдөр шөнөгүй эрүүл энхийн манаанд довтолгож явдаг багийн эмч нар та бүхний нөр их хөдөлмөрийн ард эрдэнэт хүний алтан амь байгаа учир та бүхнийг хайрлахгүй, та бүхнээрээ бахархахгүй, ажиллах нөхцөл боломжид чинь анхаарахгүй байхын аргагүй юм аа.
Хүн ард, байгаль экологийнхоо эрүүл аюулгүй байдлыг хангах үйлст хамтран ажиллаж үр дүнтэй үйл ажиллагаа зохион байгуулна гэдэгт итгэж та бүхэнд ажлын амжилт хүсье." хэмээн  онцлон хэлсэн юм.
Аймгийн байгаль хамгаалах нөхөн сэргээх сангийн зардлаас 125,4 сая төгрөгийн санхүүжилтээр "Протек" ХХК нээлттэй тендерт шалгарч уг унааг нийлүүлсэн байна. 
 "Төрийн анхан шатны нэгж бол баг. Багийн иргэддээ хүрч ажиллах, байгаль орчиноо хамгаалах ажилд унаа хамгийн их хэрэгцээтэй зүйл" хэмээн унаа гардаж авсан эмч, байгаль хамгаалагч нар хэлж байлаа.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment