Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
даргын гаргасан тушаал, баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэнд,
боловсрол, соёлын хяналтын газраас “Хүний төлөө - Зөв тус” сарын аяныг 2015.08.28-ноос 2015.09.28 хүртэл аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Тус аян нь эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг иргэд,
аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчмыг таниулах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
эрсдэлийг бууруулах, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтыг тогтолцоог төлөвшүүлэх, аж ахуйн нэгж,
байгууллагуудын эрх, үүрэг,
хариуцлагыг өндөржүүлэх,
хяналтын хуудас ашиглан дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулахад нь дэмжлэг үзүүлэхээс гадна төлөвлөсөн хяналт шалгалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж,
зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилготой юм.
БУЛГАН АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
No comments:
Post a Comment