“Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн сургалтанд оролцлоо

Монгол улсын орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, алслагдсан нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор БНЧУ-ын “Пипл ин Нийд”, “Каритас чех репаблик” олон улсын ТББ-уудын санхүүжилтээр   “Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл” манай улсын 6 аймагт хэрэгжиж байгаа билээ.

Төслийн хүрээнд “Монгол Улсын хөдөө орон нутгийн явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэлэх нь” суурь судалгааг амжилттай зохион байгуулан,  хөдөө орон нутгийн зорилтод иргэдэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн машин, тоног төхөөрөмж, явуулын эмнэлэг, эмнэлгийн багаж хэрэгсэл болон бусад эрүүл мэндийн эд материалыг төсөл хэрэгжиж буй аймгуудад олгосон байна.
Төслийг үйл явцыг дүгнэх, цаашид төслийн үйл ажиллагааны хүрээг өргөтгөх зорилгоор Завхан аймагт 10-р сарын 4-5 өдрүүдэд бодлого боловсруулагч нарт зориулсан семинарыг зохион байгууллаа. Семинарт УИХ-ын гишүүд, ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, 9 аймгийн эрүүл мэндийн газрын дарга нар оролцож, төслийн үйл ажиллагаатай танилцаж, явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлуудаар илтгэл тавиж оролцлоо.
Манай аймгийн хувьд аймгийн засаг даргын нэрэмжит “Нүүдлийн амбулотори” –ийн үйлчилгээ, сумдын нүүдлийн гэр эмнэлгийн үйлчилгээнүүдийг төсөл хэрэгжүүлэгч нар сайшааж, төслийг Булган аймагт хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэж байлаа. 
Семинарт идэвхитэй оролцсон байгууллагуудад талархал гардуулж, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment