“Хүний төлөө – Зөв тус” сарын аянын хүрээнд

          МХЕГ-аас 2015 оны 10 дугаар сарыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр “Хүний төлөө – Зөв тус” сарын аян болгон зарласантай холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, АОЭХолбоо, ХАҮТанхим, Булган сумын ЗДТГ-тай хамтран сарын аяны нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээг нээж Аймгийн Засаг Даргын орлогч Д.Чимгээ, МХГ-ын ДБХНХБОГУУХХ-ийн дарга Ү.Бямбасүрэн нар үг хэлж, нээлтийн үеэр Булган суманд үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн ААНБ, ажил олгогчдын дунд Хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон шинээр хэрэгжиж байгаа эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment