Булган мэдээ сониноос оны шилдэг 9 алдартныг шалгаруулан, сар шинийн баярын өдрүүдэд шагнаж, алдаршуулдаг уламжлалтай. "Галзууруулагч" хэмээх Хонин жилд салбартаа өндөр үр бүтээл гарган, мэргэжил нэгт нөхдөө манлайлан ажилласан АНЭ-ийн мэс заслийн тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Х.Олзмөнх оны 9 алдартны нэгээр тодорсныг өнөөдөр гардуулж өглөө.
Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын нийт хамт олноос танд болон таны гэр бүлд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Арван долдугаар жарны "Муу нүүрт" хэмээх Бичин жилийн босгон дээр Булган аймгийн эрүүл мэндийн салбарт шагналын хур буулаа. Зон олныхоо
эрүүл энхийг сахин хамгаалах үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулан,
салбартаа өндөр үр бүтээл гарган ажиллаж буй тус салбарын төрийн албан
хаагчид болон залуу, халуун насаа эрүүл мэндийн салбарын хөгжил
цэцэглэлтэнд харамгүй зориулсан ахмад настнуудаа Эрүүл мэндийн яамны
"Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг болон "Жуух
бичиг"-ээр шагнаж урамшууллаа.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй...
No comments:
Post a Comment