Олон
улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн дэлхийн”
өдөр болгон өргөн хүрээтэй тэмдэглэн
өнгөрүүлдэг билээ.
Энэ өдрийг угтан
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2016" арга хэмжээг
Булган аймагт “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулах” уриан дор
тэмдэглэн өнгөрүүлэхээр нээлтийн арга хэмжээг 2016 оны 04 дүгээр сарын 06 өдөр зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд
аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, ЭМГ, Мэргэжлийн хяналтын газар, НДХ, аймгийн Үйлдвэрчний
эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбооны хамтарсан ажлыг хэсэг оролцсон.
Нээлтийн арга хэмжээний үеэр ЭМГазар, Хөдөлмөрийн хэлтэс, НДХэлтэс ажлын байранд дахь осол гэмтэл, эрүүл ахуй,
нэрэмжит сарын аяны талаар товч мэдээлэл хийж,
албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид хөдөлмөр хамгааллын багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэгслээ танилцуулж, үзэсгэлэн гаргаж ажилласан.
Аяны
хүрээнд дараах ажлууд зохион байгууллагдана.:
·
“Хөдөлмөрийн
аюулгүй байдал”, “Эрүүл ахуйн” тухай хуулиуд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгааалсан өвчний даатгалын
сан болон иргэд даатгуулагчдын эрх ашиг, ажлын байрны соёл, ажлын байрны эрүүл
мэндийн чиглэлээр сургалтууд
·
ХАБЭА-н
чиглэлээр үзүүлэх сургалт
·
“Үйлдвэрлэлийн ослоор нас барагсдын
дурсгалыг хүндэтгэх” өдрийн арга
хэмжээг зохион байгуулах
·
Иргэний
танхимд ХАБЭА-н чиглэлээр хэлэлцүүлэг
·
Шилдэг
байгууллага, ААН шалгаруулах
Сарын аяныг дэмжиж
оролцсон төрийн болон төрийн бус байгууллагуудад талархал илэрхийлье.
No comments:
Post a Comment