ЭМСЯ-ны Төрийн нарийн бичигийн дарга С.Ламбаа Улаан бурхан өвчний
цаг үеийн байдлын талаар 21 аймгийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай
цахим хурал хийлээ. Засгийн газрын тогтоолоор 18-30 насны иргэдэд
улаанбурхан өвчний эсрэг вакциныг тарих шийдвэр гарсан.
Энэхүү вакцин Монголд Улсад тээвэрлэгдэн ирсэн учраас улаанбурханы
вакциныг тавдугаар сарын 12-ноос хийж эхлэхээр болсныг энэ үеэр
эмнэлгийн удирдлагуудад дуулгалаа. Вакциныг орон нутагт хүргүүлэх
ажлыг яаралтай зохион байгуулж эхлээд байгаа бөгөөд, мөн ЭМС-ийн
сайдын багцаас 350 сая төгрөгийг гаргуулж тоног төхөөрөмж дутагдалтай
байгааг аймгуудад нэн түрүүнд хүргүүлэхээр ажиллаж байна гэсэн юм.
No comments:
Post a Comment