Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэндийг хүргэе

nurse mongolia.jpgОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН
ӨДӨР 

     1850-аад оны Кримийн дайнд ажиллаж байсан өнөөгийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Английн сувилагч Флоренсе Найтингелийн төрсөн өдрийг тохиолдуулан дэлхийн улс орнууд 1965 оноос эхлэн “Олон улсын сувилагчийн өдөр”-ийг тэмдэглэж иржээ.
Сувилахуй гэдэг нь энэрэх, халамжлах гэсэн үгнээс үүссэн бөгөөд сувилгааны үйл ажиллагаа нь үйлчлүүлэгийн биеийн байдлыг үнэлэх, оношлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэх гэсэн таван шатлалаас бүрдэнэ.

 Сувилагч хүний мэдлэгийг зайлшгүй байх мэдлэг, хэрэгтэй мэдлэг, мэдэхэд илүүдэхгүй мэдлэг, чадварыг гардан хийх чадвар, шийдвэр гаргах, харилцах, хамтран ажиллах чадвар гэж, хандлагыг туслах чин эрмэлзлэл, энэрэнгүй сэтгэл, чин сэтгэлээсээ хандах хандлага гэж ангилдаг байна.
Монгол улсад сувилахуйн тусламжийг зарим судлаачид Монгол анагаах ухааны хөгжиж ирсэн 2500 жилийн түүхтэй хамтатган авч үздэг байна. 1870 оныг хүртэл Монголд эмнэлэг байгаагүй ч амьдралд хэрэгтэй аргуудыг эзэмшсэн эмэгтэйчүүд  шаардлагатай тусламжийг үзүүлдэг байжээ.
1921 оны хувьсгалаар “Ард түмний эрүүл мэндийн асуудлыг” авч үзэж, Оросын ард түмний туслалцаатайгаар “Сестра сургууль”[1] –иудыг байгуулж, 1929 оноос  сувилагч нарыг бэлтгэж эхэлсэн. 1940 онд улсын хэмжээнд 37 эмнэлэг, багийн бага эмчийн 157 салбарт үндэсний 12 их эмч, 159 бага эмч, эмийн тусгай дунд боловсролтой 38 мэргэжилтэн, 269 сувилагчтайболсон байжээ. Энэ үеэс бөөсний хижиг, цагаан цэцэг өвчин Монгол улсад буурч, хүн амын тоо жил тутам 0.2-0.5 хувиар өсч эхэлсэн байна.
Түүхэн бүх хугацаанд сувилагч хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож, тэдний гүйцэтгэсэн үүрэг асар их билээ. 2011 оны байдлаар 9790 сувилагч эрүүл мэндийн салбарт ажиллаж, 98 хувь нь эмэгтэйчүүд. 48 хувь нь 40-өөс дээш насныхан байсан бол 2014 онд 10,900 сувилагч ажиллаж 1 сувилагчид 270 өвчтөн ногдож байна[2]. Манайд өнөөдрийн байдлаар эмч, сувилагчийн харьцаа 1:1 буюу 10,000 хүн амд 31 эмч, 36,9 сувилагч оногдож байна[3].
Эмчийн тоогоор Монгол улс дэлхийд 3 дугаар, сувилагчийн тоогоор 10 дугаарт , эмч сувилагчийн харьцаагаар 20 дугаарт орж байна. [4]
Манай улсын эрүүл мэндийн салбарт 1996 оноос эхлэн энэхүү өдрийг сувилагч мэргэжилтний мэргэжил, мэдлэгийг нэмэгдүүлэх, тус мэргэжлийг олон нийтэд сурталчлах хүрээнд зохион байгуулж ирсэн олон ажлын нэг нь 2006 оноос эхлэн “Сувилагчийн нэг өдөр” аян буюу сувилагчид олон нийт, нийгэмд хандсан олон арга хэмжээг зохион байгуулж ирсэнийг өргөжүүлэн, ач холбогдлыг нэмэгдүүлсээр ирсэн билээ.
Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран 2016 онд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Сувилагчийн нэг өдөр” аяныг зохион байгуулж байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment