Хэрвээ "Вакцин" ашиглаагүй бол юу болох байсан бэ?

vaccines-fb.jpg
   Аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:
1.  Халдварын уг сурвалжийг арилгах
2.  Халдвар тархах замыг таслан зогсоох
3.  Хүн амын халдвар эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээс бүрдэл болно. [ Вирүст халдварын сэргийлэлт П. Нямдаваа, 1986 “Вирүс судлалын үндэс”  хуу 178-179]

      Хүн амын халдвар эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх өвөрмөц арга хэмжээ нь идэвхгүй дархлал, вакцинжуулах замаар гүйцэтгэх идэвхтэй дархлал гэсэн гэсэн 2 хэлбэрээр хийгдэнэ.
Идэвхгүй дархлалыг ихэсийн ийлдэс, вакцинжуулсан донороос бэлтгэсэн өвөрмөц иммуноглобулин ,хэвийн иммуноглобулиныг ашиглан ихэвчлэн өвчний голомтонд яаралтай сэргийлэлтийн журмаар ашигладаг.
Идэвхтэй дархлалыг төрөл бүрийн вакцин уулгах, тарих зэргээр үүсгэдэг.
“Халдварт өвчнөөс найдвартай хамгаалах зэвсэг-вакцин боловсруулах аргыг нээсэн явдал бол үнэхээр хүн төрөлхтний оюун ухааны гайхамшигт ялалтын нэг билээ” Өртөгдөмтгий насны бүх хүнийг вакцинжуулах замаар ямар наг халдварт өвчнийг тодорхой нутаг дэвсгэрт устгаж болно гэдгийг 1936 онд ЗХУ-д, 1939 онд БНМАУ-д цагаан цэцэг өвчнийг устгасан явдал дэлхий дахинаа харуулж өгчээ [П.Нямдаваа, 2007 “Халдвараас хамгаалах найдвартай зэвсэг”  Бүтээлийн товчоон 6-р боть хуу 166]
vaccine.jpg
Цагаан цэцэг өвчнийг вакцинжуулалтаар устгаж болох ирээдүй харагдаж эхэлсэн 1970 аад оны эхэн гэхэд найдвартай бөгөөд хямд вакцин бүхий сахуу, хөхүүл ханиад, татран, улаан бурхан, полиомиелит гэсэн 5 өвчнөөр дэлхий даяар жил тутам 10 сая шахам хүүхэд нас барж байжээ. Тиймээс ДЭМБ дээрхий 5 өвчин болон сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцинаар дэлхийн бүх хүүхдийн 80%-иас доошгүйг хамран вакцинжуулах зорилт бүхий “Дархлалын  Өргөжүүлсэн Хөтөлбөр”-ийг 1974 онд эхлүүлжээ. 1975-2000 оны хоорондох 25 жилийг нийгмийн эрүүл мэндийн судлаачид дэлхийн эрүүл мэндийн “чимээгүй хувьсгалын жилүүд” хэмээн нэрлэжээ[П.Нямдаваа 2009 “Өнөөгийн өрнүүн давшилт” Вакцин хэмээх ээлтэй үхэржин хуу 39-58].
Вакцины нөлөөг илэрхийлэх жишээг авч үзвэл:
Монгол улс В хепатитын вакциныг 1988-1989 онд Улаанбаатар хотын Найрамдал/ Баянзүрх/ дүүрэгт, 1990 онд Улаанбаатар хот, гурван аймгийн нярай хүүхдүүдэд тарьж үр дүнг тооцоод 1991 оноос  улсын хэмжээгээр өргөн дархлаажуулалтыг эхэлж шинэ төрсөн бүх нярайг вакцинжуулах болсон.
DSC_8991.jpg
DSC_899155.jpg
Үүний үр дүнд Улсын хэмжээнд  1987 онд 0-5 насны хүүхдийн вирүст хепатитын өвчний тохиолдол 32008, үүнээс шалтгаалсан нас баралт 194 байсныг 1993 онд өвчлөл 1370, нас баралт 14 болтол  бууруулжээ.
Хүн төрөлхтөн вакциныг бүтээж чадаагүй бол халдварт өвчнийг хяналтандаа байлгаж  устгах боломжгүй. Тиймээс даяаршил явагдаж, тээвэр, харилцаа нээлттэй болсон өнөө үед дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөгт хүн ба амьтны ямар ч өвчний үүсгэгч  ахархан хугацаанд чөлөөтэй тархаж, хүн төрөлхтөн оршин тогтнох боломжгүй.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment