Сүүлийн өдрүүдэд гудамжинд болц нь гүйцээгүй самар болон
мойл, нэрс зэрэг жимсийг худалдаалах нь олширчээ. Эрүүл ахуйн шаардлага
хангахгүй газар ийнхүү бохир орчинд худалдаалж байгаа болц нь болоогүй
самар, жимсийг худалдан авч идэхгүй байхыг Нийслэлий мэргэжлийн
хяналтын газраас сэрэмжлүүлж, зөвлөмж гаргажээ. Тухайлбал, хуш модны
самрыг хууль, журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны
гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. Гэтэл иргэд хууль зөрчин
ийнхүү самар бэлтгэсээр байгаа аж. Самрыг боловсорч гүйцэхээс нь өмнө
түүх нь хуш модонд сөрөг нөлөө үзүүлж, ирэх жилийн ургацад ч нөлөөлдөг
байна.
Түүхий, болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс салж унахад бэрхшээлтэй
байдаг тул түүнийг түүхийн тулд модны гол ишийг мунаар хүчтэй цохиж,
мөчрийг нь хугалж байж түүдэг. Ингэснээр хуш модны гол иш, титмийг
гэмтээдэг байна. Нөгөө талаар, болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй
байдаг учраас нян, вирүс, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин
тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй юм. Иймээс
иргэдийг болц нь гүйцээгүй түүхий самар түүх, бохир, ариун цэврийн
шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулах, худалдан борлуулах,
хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөе.
Эх сурвалж www.wikimon.mn
Эх сурвалж www.wikimon.mn
No comments:
Post a Comment