Эрүүл мэндийн байгууллагуудын дунд "шилдэг ариун цэврийн байгууламж" болзолт уралдаан зарлаж байна


    Жил бүрийн 11 дүгээр сарын 19-нд “Дэлхийн 00-ийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Стандартын шаардлага хангасан төвлөрсөн болон төвлөрсөн бус ариутгах татуургын системийн тоог нэмэгдүүлэх, ариун цэврийн байгууламжийг нийтэд ээлтэй  болгох, шинэ технологи  нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх”
Хамрах хүрээ:
·         Тусгай мэргэжлийн төв, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эмнэлгүүд:
·         Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд:
·         Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хүрээнд зохион байгуулагдана.
Хэрэгжүүлэх хугацаа: 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 2 сарын хугацаанд зохион байгуулагдана.

Болзолт уралдаанд тавигдах ерөнхий шаардлага:
Уралдааныг энгийн нүхэн жорлон болон төвлөрсөн ариутгах татуургын системд холбогдсон, хэсгийн цэвэрлэх байгууламжтай ариун цэврийн байгууламжийг тус тусад нь дүгнэнэ.
Ариун цэврийн байгууламжийн дараах 3 төрлийг шалгаруулж дүгнэнэ.Үүнд:
а/ Төвлөрсөн ариутгах татуургын системд холбогдсон тохиолдолд:
-          Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013 стандартын 4.2.13-4.2.15 болон 6.1, 6.3-6.5  заалтыг хангах
б/ Хэсгийн цэвэрлэх байгууламжтай тохиолдолд:
-          Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013 стандартын 4.2.13-4.2.15 болон 6.1-6.5  заалтыг хангах
в/ Энгийн нүхэн жорлонтой тохиолдолд:
-          Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага MNS 5924:2015 стандартын 6.1-6.7.6 болон 7 дугаар заалтыг хангах
Болзолт уралдааныг дүгнэх:
Ерөнхий  шаардлагад заасан стандартуудын заалт тус бүрийг 1 оноогоор, шинэ технологи нэвтрүүлсэн тохиолдолд 10 оноогоор тус тус үнэлнэ.
Болзолт уралдааны урамшуулал:
Болзолт уралдаанд шалгарсан 3 байр буюу 9 эрүүл мэндийн байгууллагад “Өргөмжлөл”, “Мөнгөн шагнал” болон уг байгууллагуудыг төлөөлүүлж 12 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Хүйтэн уур амьсгалтай орны ариун цэврийн байгууламж” сэдэвт олон улсын симпозиумд оролцуулна.
Урамшуулах байгууллагын нэрс
Урамшууллын хэмжээ (сая/төг)
Тусгай мэргэжлийн төв, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүд:
1     дүгээр байр - 1
2   дугаар байр  - 1
3    дугаар байр - 1



2000.000
1500.000
1000.000
Сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд:
1 дүгээр байр - 1
2 дугаар байр - 1
3  дугаар байр - 1


2000.000
1500.000
1000.000
Өрхийн эрүүл мэндийн төвүүд:
1     дүгээр байр - 1
2     дугаар байр - 1
3     дугаар байр - 1

2000.000
1500.000
1000.000
 
Жич: Ариун цэврийн байгууламжийн стандарт болон түүнийг барих, ашиглах, үйлчилгээтэй холбоотой дараах материалыг ашиглана уу: 
 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment