Олон улсын ахмадын өдрийг угтан манай аймагт олон бүтээлч ажил зохион
байгуулж байгаагийн нэг нь "Эрүүл амьдрал-Идэвхитэй хөдөлгөөн" явган
аялал байлаа. Тус аялалыг аймгийн төв Цогтхунтайжийн талбайгаас
эхлүүүлэн Хатанбаатар магсаржавын дуулгат бунхан, Бурхан багшийн
энергийн цэцэрлэгт хүрээлэн хүртэл зохион байгууллаа.
"Эрүүл амьдрал-Идэвхитэй хөдөлгөөн" явган аялалд төр төрийн бус байгууллагын харъяаны болон харъяалалгүй ахмадуудыг Булган сумын багуудаас оролцуулан 200 орчим ахмадыг хамруулан зохион байгуулсан байна. Явган аялалын хүрээнд ахмадуудын нас биений онцлогт тохируулан хуруудах, буухиа, сагсан бөмбөг шидэлтийн тэмцээний тэмцээнийг явуулсан. Нийлбэр дүнгээр булган сумын дөрөвдүгээр багийн ахмадууд тэргүүлж, удаах байруудад Булганхангай МСҮТөв, Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн баг орсон байна. Жил бүрийн ахмадын баяраас энэ удаагийн ахмадын баярыг онцлог болсныг хүрэлцэн ирсэн ахмадууд хэлж байсан юм.

Уг явган аялалаар албан байгууллага бүр өөрийн харъяалалын ахмад настнуудаа
оролцуулан, эрүүл мэндийн салбарыг төлөөлж нийт 17 ахмад оролцлоо.
Мөн явган аялалд оролцсон 62 ахмадад артерийн даралт, уламжлалт анагаах ухааны судас барьж оношлох зэрэг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, 78 ахмадад мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулан гарын авлага, брошур, зурагт хуудсыг 93 ахмадад, нэн шаардлагатай эм, амин дэмээр үйлчилсэн нь ахмад настнуудын талархалыг хүлээсэн ажил боллоо.

No comments:
Post a Comment