АНУ-ын Гилеад Сайнс компанийн өвчлөл
өндөр, бага орлоготой улсад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлдэг
“Хүртээмж” хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж байгаа бөгөөд тухайн
компанийн бүтээгдэхүүн болох элэгний С вирусыг устгах ХАРВОНИ эм, М
вирүсийг устгах ВИРЕАД эмүүдийг “Омбол” ХХК албан ёсоор нийлүүлж байгаа.
Мөн энэ сарын 23-ны өдрөөс 400 ам.долларын үнэтэй байсан ХАРВОНИ эмийг
300 ам.доллар болгосон.
Тэгвэл тус компанийн зүгээс элэгний С
вирүсгүй улс орон болох үйл ажиллагааг дэмжиж, нийгмийн хариуцлагынхаа
хүрээнд Энэтхэг улсын Натко компанийн Хепсинат-ЛП буюу ледипасвир
софосбувирын нийлмэл найрлагатай эмийг оруулж ирсэн гэдгээ өнөөдөр
мэдэгдлээ.
Энэхүү эмийн өвчтөнд хүрэх үнэ 150
ам.доллар аж. Хэрэглэх заалт, эмчилгээний хугацаа ХАРВОНИ эмтэй ижил, 3
эсвэл 6 сарын хугацаанд хэрэглэх гэнэ.
Тус компанийн мэргэжилтнүүдийн хэлж
буйгаар 6 сар эм хэрэглэсэн хүмүүс 6 сарын эмийн үнэ, эмчилгээний
хугацаан дахь вирүс тоолох зэрэг шинжилгээ олон удаа өгдөг учир
санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг аж. Тиймээс Хепсинат-ЛП эмийг 6 сар
уух хүмүүсийн хувьд 5 сарын эмээ авч уусны дараа 6 дахь сарын эмийг
үнэгүй олгохоор болсноо мэдэгдлээ.
No comments:
Post a Comment