Эрүүл Мэндийн сайдын тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10
хоног”, Улаанбурхан өвчнөөс сэргийлэх ажлуудыг улс орон даяар 2016 оны
аравдугаар сарын 03-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ
“Дархлаажуулалтын 10 хоног” хөтөлбөр нь жилд хоёр удаа арав болон
тавдугаар саруудад зохион байгуулагддаг бөгөөд энэ удаад Монгол Улсын
Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт орсон“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг
хэрэгжүүлэх зорилгоор “Хепатитын В вирүсийн халдвараас сэргийлье” уриан
дор зохион байгуулах юм.
10 хоногийн үйл ажиллагааны хүрээнд:
- Төр болон хувийн хэвшлийн бүх анагаах ухааны их, дээд сургуулийн оюутнууд
- Онцгой Байдлын Ерөнхий Газрын ажилтнууд
- Цэргийн бие бүрэлдэхүүн зэрэг хүн амын бүлгийг сонгон вирус Хепатитын В-ын вакцинаар дархлаажуулна.
Хөтөлбөрийн хүрээнд улаанбурхан, томуу, томуу төст болон бусад халдварт
өвчнөөс сэргийлэх зорилгоор 5 хүртэлх насны хүүхдүүд болон төрж буй
эхчүүдийг өндөр тунтай А амин дэмээрдархлаажуулах арга хэмжээ авах
юм байна.
Энэ тухай ЭМЯ-ны Шуурхай Удирдлагын Албаны дарга Д.Нарангэрэл “Оюутнууд
Улаанбурхан болон бусад халдварт өвнөөр өвчлөх нь их байдаг. Цус цусан
бүтээгдэхүүнтэй ажилладаг, мэс заслын ажилбар хийдэг учраас хүний
цуснаас хамааралтай Хепатитын В вирүс авах өндөр магадлалтай байдаг.
Тийм учраас “Дархлаажуулалтын 10 хоног”-оор бид Эрүүл мэнд, Анагаах
ухааны чиглэлээр суралцаж байгаа бүх оюутнуудыг вирус Хепатитын В-ийн
эсрэг вакцинаар үнэ төлбөргүй дархлаажуулна.
УЛААНБУРХАН, ТОМУУ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ
2015 онд Улаанбурхан өвчний дэгдэлт гарсантай холбогдуулан бага насны
хүүхэд, 18-аас дээш насны залуучуудыг дархлаажуулалтанд
хамруулснаар дархлаажуулалтын хамралт 88,1% - 93,4% хүрч, өвчлөл
буурсан байна.
Улаанбурхан өвчнөөс сэргийлж 2014 оноос эхлэн улсын хэмжээнд гурван шат
дараалалтай дархлаажуулалтын арга хэмжээг авахаар төлөвлөсөн.
- 0-6 сартай хүүхдүүдийг дархлаажуулах
- 18-35 насны хүн амын дархлаажуулалт
Энэ удаагийн арав хоногийн хөтөлбөрөөр Улаанбурхан өвчнөөс сэргийлэх
гурав дахь шатны арга хэмжээ буюу 6 сартай хүүхдүүдийг дархлаажуулах үйл
ажиллагаа эхэлж байна.
Улаанбурхан, томуу өвчний дэгдэлтээс сэргийлэх чиглэлээр ЭМЯ, ДЭМБ,
НҮБХС, ХӨСҮТ, НЭМХ зэрэг байгууллагууд хамтран дараах үйл ажиллагааг
дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд зохион байгуулна:
- Нийслэл хот, таван аймгийн зургаан cap хүрсэн хүүхдийг улаанбурхан өвчний эсрэг сэргийлэх тарилгын тэг тунгаар дархлаажуулах,
- Нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насны залуучуудыг улаан бурхан, улаануудын эсрэг вакцинаар нөхөн дархлаажуулах,
- Сайн дурын дархлаажуулалтад хамруулах,
- Тав хүртэлх насны хүүхэд, эрүүл мэндийн ажилтнуудыг улирлын томуугийн вакцинаар сайн дураар дархлаажуулах,
- Улаанбурхан томуугийн эсрэг вакцины ач холбогдлыг хүн амд олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах,
- Хөхөөр хооллох, А амин дэмийн ач холбогдлын талаар сурталчлах ажлуудыг зохион байгуулах,
- Томуу, уушгины хатгалгаа, халдварт саа, улаанбурхан зэрэг халдварт өвчнүүдээс бага насны хүүхдүүдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмчлэх,
- А амин дэмд хамрагдах ач холбогдлын талаар мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлуудыг эрчимжүүлэх.
No comments:
Post a Comment