Аймгийн Онцгой комиссын ээлжит хурал зохион байгуулагдлаа. Энэ удаагийн
хуралдаанаар Гурванбулаг, Могод суманд гарсан малын гоц халдварт өвчний
талаар мэдээлэл, Малын гоц халдварт өвчний үед иргэдээс гаргаж байгаа
хүндрэл, авсан арга хэмжээ, Төв суурингийн өвөлжилтийг хэвийн явуулахад
гарч байгаа хүндрэлийн талаар мэдээлэл, Сум, иргэд, байгууллага, аж
ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцлээ. Цаашид малын гоц халдварт
өвчний голомтод ажиллаж байгаа алба хаагчдад нэн шаардлагатай байгаа
эсгий гутал, халдвар хамгааллын хувцас, маск зэргийг цаг тухайд нь
шийдвэрлэж байхыг Онцгой комиссын хурлаас шийдвэрлэлээ.
No comments:
Post a Comment