
Энэхүү сургалтаар хүүхдэд үзүүлэх зүрх, уушигны сэхээн амьдруулалтын
талаарх ерөнхий ойлголт, зүрх, уушигны сэхээн амьдруулалтыг хэрхэн үр
дүнтэй хийх талаарх онолын мэдлэгээс гадна цээж шахалт, амьсгал өгөх,
автомат тохируулгатай дефибриляторыг ажиллуулах, гадны биетээр амьсгалын
зам бөглөрөх үед авах арга хэмжээний талаар дадлага олгосон байна.
Сургалтын материал болон гардан үйлдэл хийх менежментийн хувьд Азийн улс
орнуудад явагддаг сургалтаас санаа авч, Монгол Улсын нөхцөл байдалд
нийцүүлэн боловсруулсан байна.
1 дүгээр сарын 13-ны өдрийн “Үндсэн зааварлагч” бэлтгэх сургалтыг
төслийн богино хугацааны мэргэжилтэн, хүүхдийн яаралтай тусламжийн эмч
ИНОҮЭ Нобуаки удирдан явуулсан бөгөөд 1 дүгээр сарын 16, 19, 20-ны
өдрүүдийн сургалтыг бэлтгэгдсэн “Үндсэн зааварлагч” нар удирдан, ИНОҮЭ
Нобуаки эмч зөвлөхөөр ажилласан юм. Цаашид эдгээр эмч нар Эрүүл мэндийн
хөгжлийн төвтэй хматран “Хүүхдийн амилуулах суурь тусламж үзүүлэгч”
бэлтгэх сургалтыг бие даан удирдан явуулна.
No comments:
Post a Comment