Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт Эрүүл мэндийн байгууллагуудын эх баригч нарт "Жирэмсний хяналтын чанар , хүртээмжийг нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Сургалтыг 2017 оны 2 сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 24 эх баригчдыг хамруулсан. Сургалтын үеэр Эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор "Жирэмсэн үеийн тэмбүү өвчний оношлогоо" ,"Томуу, томуу төст өвчний оношлогоо, эмчилгээ", "Эх баригч эмчийн ёс зүй, харидцаа хандлага, байгууллагын үйлчилгээний соёл", "Хүүхдийн амилуулах суурь тусламж" зэрэг сэдвүүдээр хичээл зааж, эх хүүхдийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашид хийгдэх үйл ажиллагааны талаар санал солилцов.
No comments:
Post a Comment