Долоо хоног бүрийн Баасан гаригт "Эрүүл мэндийг дэмжигч өдөр”-ийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж байна



Аймгийн Засаг даргын 2017.04.21-ны өдрийн А/235 тоот захирамжийг эрчимжүүлэн,  бүх шатны Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн байгууллагууд хамтран, орон нутгийн онцлогт тохируулан, Долоо хоног бүрийн Баасан гаригт "Эрүүл мэндийг дэмжигч өдөр”-ийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж байна.



 Эрүүл мэндийн газраас санаачилж, 2017.06.09-ний өдрөөс  Баасан гариг бүрийн   07.00  цагт “Өглөөний гимнастик”-ийг аймгийн хэмжээнд зохион байгуулж, идэвхтэй хөдөлгөөнийг  дэмжих ажлыг  эхлүүлээд байна.
Уг арга хэмжээнд идэвх санаачилагатай ажилласан  аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Эмийн цэцэглэн” өрхийн Эрүүл мэндийн төв, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Рашаант, Хангал, Хялганат, Баян-Агт, Сайхан, Орхон сумдын Эрүүл мэндийн төвүүд, Булган сумын багийн иргэдэд  талархал  илэрхийлье.
“Өглөөний гимнастик”-т идэвхтэй оролцож, “Эрүүл мэнд-Идэвхтэй хөдөлгөөн” сарын аяны үйл ажиллагааг дэмжин, бидэнтэй хамтран ажиллахыг  төрийн болон төрийн бус байгууллагын хамт олон, иргэд та бүхнийг  уриалж байна.







Print Friendly and PDF

No comments:

Post a Comment