АЙМГИЙН АХМАДЫН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

   Аймгийн ахмадын хороо болон сумдын салбар хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Ахмадын чуулган”-ыг 2017 оны 08 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Хишиг-Өндөр суманд зохион байгуулах гэж байна.

Чуулганы үйл ажиллагааны чиглэл:
  • Аймгийн ахмадын хорооноос 2016 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулах
  • Ахмадуудад нийгмийн халамжийн багц хуулийн талаар мэдээлэл өгч төрөөс ахмад настны талаар боримтлах бодлого шийдвэрийг сурталчлах эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах
  • Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний хийсэн бүтээлээр үзэсгэлэн худалдаа гаргах, бичил зээлийн төсөл бичих талаар сургалт зохион байгуулах
  • Ахмад өндөр настны нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэх, ахмад өндөр настан иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал зөвлөмжийг боловсруулах
  • Соёл урлагийн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулах
  • Шилдэг, тэргүүний ахмадуудыг шагнаж урамшуулах
  • Эрүүл мэндийн үзлэгт хамруулах
 Хүрэх үр дүн:
  • Ахмад өндөр настны нийгмийн халамж хамгааллын талаар авсан арга хэмжээний тухай мэдлэг мэдээлэлтэй болно. 
  • Амадуудад үзүүлж байгаа нийгмийн халамж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмж дээшилнэ.
  • Ахмадуудын өмнө тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлүүлж, тусламж дэмжлэг үзүүлнэ.
  • Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ өргөжиж, зарим жижиг бичил бизнесийн үйл ажиллагаанд тусламж дэмжлэг үзүүлнэ.
  • Сумын ахмадын хорооны дарга нар, иргэд ахмад настны нийгмийн хамгааллын талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр хууль эрх зүйн мэдээллээр хангагдсан байна.
  • Ахмад өндөр настнуудын эрх үүрэг, оролцоог нэмэгдүүлж, нийгэмшүүлэх ажилд тус дөхөм үзүүлнэ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment