
Үүнтэй холбогдуулан орон нутагт зохион
байгуулсан сургалтын үр дүн, цаашид анхаарах асуудал, хамтран ажиллах
үйл ажиллагааны талаар 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нарт
танилцуулан, хэлэлцүүлэг уулзалтыг 2017 оны 11 сарын 25-нд зохион
байгууллаа. Мөн орон нутагт нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг
сайжруулахад тухайн байгууллагын түвшинд болон улсын түвшинд ямар
асуудал тулгамдаж буйг хэлэлцэн чиглэлүүдийг тодорхойлов. Тухайлбал,
НЭМ-ийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн
санхүүжилт, салбар дундын оролцоо, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг
сайжруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа сул зэргийг хөндсөн.
Энэ үеэр Эрүүл мэндийн гавьяат ажилтан
Д.Мөнхөө хүний эрүүл мэндийн асуудлыг бодлогын цөмд тавих, хүний хөгжилд
өвчлөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрхэн уялдуулах талаарх
сонирхолтой зөвлөмжийг өгсөн юм.
Уулзалтын төгсгөлд, НЭМҮТ-ийн Хүндэт
тэмдгээр Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, Сэлэнгэ
аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од нарыг шагнасан юм.
No comments:
Post a Comment