Антибиотик гэж юу вэ?
Нянгийн эсрэг сонгомол нөлөөтэй биологийн гаралтай бүлэг нэгдлийг хэлнэ.
Антибиотикийн талаар түүх
Анхныантибиотик пенициллинийг 1943 онд нээсэн.Нянгийн эсрэг эм бэлдмэл гарахаас өмнө сүрьеэгээр өвчлөгсөд 2-2,5 жил амьдарч, 50-80% нь нас барж байсан бол одоо 85-90% нь эдгэрч байна.
Анхныантибиотик пенициллинийг 1943 онд нээсэн.Нянгийн эсрэг эм бэлдмэл гарахаас өмнө сүрьеэгээр өвчлөгсөд 2-2,5 жил амьдарч, 50-80% нь нас барж байсан бол одоо 85-90% нь эдгэрч байна.
-
Түүнчлэн уушгины хатгалгаа, менингит зэрэг нянгаар үүсгэгддэг өвчнийг эдгээж сая сая хүний амьдралыг уртасгажээ.
-
Ердөө 4 жилийн дараа уг антибиотикт тэсвэртэй нян бий болсон.
-
1987 оноос хойш шинэ төрлийн антибиотикийг нээж чадаагүй байна.
-
Хамгийн сүүлд нээгдсэн антибиотикт аль хэдийн дасал үүсчихсэн.
Антибиотикт тэсвэржилт
Антибиотикийг бага тунгаар удаан
хугацаагаар эсвэл эмчилгээнийүргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй
дутуу орхисноосантибиотикийн тэсвэржилт /дасал/ үүсдэг.Антибиотикийг
эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн
дасалтай болох гол шалтгаан болдог.Зарим бүлгийн антибиотикт нянгийн
тэсвэржилт үүсэх хүртэл нэлээд хэдэн жил болдог. Пенициллиныг хэрэглэж
эхэлснээс хойш 3-4 жилийн дараагаас тэсвэржсэн нянгууд бүртгэгдэж
эхэлсэн.Харин хагас нийлэг пенициллины бүлгийн антибиотикт (ampicillin)
тэсвэржилт үүсэхэд нэлээд удаан хугацаа шаардагдсан байна.Гэтэл
метициллинд жилийн дараа л тэсвэржилт үүссэн. Богино хугацаанд
тэсвэржилт үүсэхэд антибиотикийн хэт их хэрэглээ нөлөөлдөг болно.
Антибиотик эмийн зохистой хэрэглээДэлхийн ихэнх оронд антибиотик эмийг эмчийн хяналтан дор болгоомжтой хэрэглэдэг. Энэ нь нянд тэсвэртэй, хоруу чанар өндөр нян үүсэхээс сэргийлэх чухал арга хэмжээ юм.Манай орны хувьд антибиотикийн хэрэглээний дундаж 33,1% байгаа нь харьцангуй өндөр, импортлож байгаа эмийн дунд антибиотикийн эзлэх хувь дэлхийн дундажаас 14,7%-иар дээгүүр байна.Манай оронд антибиотикийн хэрэглээ хяналтаас гарч, антибиотикт дасах үзэгдэл газар авч байгааг судлаачдын дүн харуулж байна.
/Эрүүл мэндийн хөгжлийн төв, Антибиотикийг хариуцлагатай хэрэглэх мэдээлэл/
ДЭМБ мэдээлэл /2015он/
Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?
- Антибиотикийг нян буюу бактерийн халдварын үед л хэрэглэнэ.
- Антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээний хариунд үндэслэн сонгоно.
- Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглэдэг.
-
Антибиотикийг хэрэглэхдээ дараах зарчмыг баримтална.
Үүнд: Антибиотикийг хэрэглэхийн өмнө та өөрт тохирох антибиотикийг зөв сонгоход эмчид туслахын тулд “антибиотикийн мэдрэг чанар”-ыг үзүүлсэн байх шаардлагатай.
Жоронд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай.
Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглээрэй.
Антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах зэрэг харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдэх нь зүйтэй.Үүнээс гадна энэ антибиотикийг дахин хэзээ ч хэрэглэж болохгүй. Учир нь энэ антибиотик таньд таарахгүй байна гэсэн үг бөгөөд эмнэлгийн тусламж яаралтай авахгүй бол амь насаа ч алдах аюултай.
Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.Жнь: гентамицин сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд хортой нөлөө үзүүлнэ. Ципрофлоксацин эхийн сүүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг тул хөхүүл эхэд хэрэглэхийг хориглодог.
Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор болон эмийн заавраас харж зөв хэрэглэх хэрэгтэй.
Антибиотикийг хэрэглэхдээ анхаарах зүйлс:
- Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй.
- Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглээрэй. Зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглэх.
- Антибиотикийг ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглээрэй. Тухайлбал: тетрациклин, левомицетин зэрэг антибиотик нь хүүхэд болон урагт хортой нөлөө үзүүлдэг.
-
Эх сурвалж:1. ЭМХТ, Антибиотикийн тэсвэржилт, ЭЗУ доктор Ш.Энхзаяа3. ВОЗ, Устойчивость к антибиотикам – растущая угроза4. Пути решения проблемы антибиотикорезистентности в стационаре /2014.6. С.(РМЖ): http://www.rmj.ru/articles/antibiotiki/Puti_resheniya_problemy_antibiotikorezistentnosti_v_stacionare/#ixzz4wZy8wOtZ5. Стафилакоккын халдварын үед гетероиммуноглобулин хэрэглэх/ Д.Оюунгэрэл Ц.Алтансүх,НЭМҮТ,АШУҮИС /
No comments:
Post a Comment