“Салбарын хэмжээний хандлага”-ыг нэвтрүүлэх нь сэдэвт уулзалт

Эрүүл мэндийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газраас Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа ЭМСХ-3 төсөлтэй хамтран “Салбарын хэмжээний хандлага” буюу  SWAp-ын талаарх сургалтыг 2010 оны 10 сарын 15 өдөр зохион байгууллаа. Сургалтанд ЭМЯ-ны газар хэлтсийн ходбогдох мэргэжилтнүүд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан болон эрүүл мэндийн салбарт хамтран ажилдаг дотоодын зарим байгууллагын төлөөлөл оролцлоо.
Сургалтыг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар нээж эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангах, тус тусдаа бие даан үйл ажиллагаа явуулах биш хамтарч зорилго, зорилгоо тодорхойлоод нэн тэргүүний ажилд анхаарал хандуулах нь чухал гээд үүнд өнөөдрийн энэ уулзалт ярилцлага чухал ач холбогдолтойг онцлов. Ер нь “Салбарын хэмжээний хандлага”  /СХХ/ гэдэг нь  засгийн газрын манлайлал бүхий бодлого, хөтөлбөрийг цогц, зохицуулгат байдлаар дэмждэг аргачлал бөгөөд салбарын бодлого/стратеги,  зардлын хөтөлбөрийг дэмжин засгийн газрын манлайлал дор засгийн газар болон хамтрагч талууд салбарын бодлого,  хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэхэд харилцан зөвшилцсөн загвар, арга хандлагыг ашиглан ажиллах, улмаар цаашдаа засгийн газрын журам, горимд шилжин ажиллах ийм хандлагыг хэлдэг билээ. Сургалтаар эрүүл мэндийн салбарт энэ хандлагыг хэрэгжүүлэх шаардлагыг дараах байдлаар авч үзлээ. Үүнд:
•    Хөгжлийн туслалцааны бусад хэлбэрүүд (салангид төсөл, хөтөлбөрүүд) төдийлөн хэрэгцээнд нийцэхээ больсон эсвэл учир дутагдалтай
•    СХХ нь Засгийн газар ба хамтрагч талуудын түншлэлийг дэмжиж нэгэн зорилго, зорилтын дор үүрэг хариуцлага хүлээлгэдэг утгаараа тогтвортой хөгжлийг дэмждэг 
Түүнчлэн хэлэлцүүлэгийн явцад манлайлал бүхий СХХ-г хэрэгжүүлснээр дараах эерэг үр дүнд хүрэх боломжтой гэж үзлээ. Үүнд:
•    Зээл тусламжийг тогтвортой үр дүнд хүргэхийг дэмжсэн бодлогын таатай орчинг дэмжинэ
•    Бодлого боловсруулах болон салбарын нөөцийг хуваарилах үйл явцад эерэгээр нөлөөлнө
•    Харилцан тохиролцсон журам, зарчим нь хамтрагч талуудтай харьцахад учирч болох зардлыг бууруулна
•    Сайн засаглал, ил тод байдал, хариуцлагын механизмыг дэмжсэнээр үр дүнг сайжруулна
•    Үйл ажиллагаа, санхүүжилт дэх давхардлыг бууруулна
•    Хамтрагч талуудын дэмжлэг урт хугацааны үр дүнд хүргэхэд чиглэнэ
•    Тогтолцооны чадавхи бэхжихийн хэрээр зээл тусламжаас хамааралт байдлыг бууруулна.
Энэхүү уулзалтаар эрүүл мэндийн салбарт салбарын хэмжээний хандлага (SWAp)-ыг нэвтрүүлэх бэлтгэл ажлын хангах, Засгийн газрын манлайлал бүхий СХХ-ын тухай мэдээлэл өгөх, ярилцлага өрнүүлэх, СХХ дахь Засгийн газар болон хөгжлийн тулсалцааны хамтрагч талуудын үүрэг роль-ийн хэлэлцэх болон СХХ-ыг нэвтрүүлэхэд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ажлын төлөвлөгөөний төслийг гаргах зорилтуудыг тавьсан билээ. Уулзалтаар оролцогсдыг 3 бүлэгт хувааж бүлэг тус бүрт тодорхой асуудал өгч ажиллуулсан бөгөөд бүлгүүдийн гаргасан санал, зөвлөмжүүдийг нэгтгээд СХХ-ыг нэвтрүүлэх, үнэлгээний ажлын хэсэгт хүрүүлэхээр болсон.
Уулзалтыг Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Отгонжаргал удирдаж, тус газрын хоёр мэргэжилтэн, ЭМСХ-3 төслийн зөвлөхтэй хамтран чиглүүлэгчийн үүрэгтэй ажиллаа.
Уулзалт хэлэлцүүлэгийн эцэст дараах үр дүн хүрсэн гэж лүгнэж байна. Үүнд:
•    Засгийн газрын манлайлал бүхий Салбарын хэмжээний хандлагын талаарх нэгдсэн ойлголт ЭМЯ болон хамтрагч талуудын дунд бий болсон,
•    СХХ-ыг нэвтрүүлэхэд засгийн газар болон хамтрагч талуудын үүрэг,  ролийг хэлэлцэн нэгдсэн зөвшилцөлд хүрсэн,
•    СХХ-ыг нэвтрүүлэхэд засгийн газар болон хамтрагч талууд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг боловсруулж байгаа ажлын хэсэгт тодорхой санал, зөвлөмжийг гаргаж өгсөн.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment