Рашаан сувилалуудын тусламж, үйлчилгээнд үнэлгээ хийгдэж байна

Рашаан сувилалуудын тусламж, үйлчилгээнд хийгдэж байгаа үнэлэлт өгөх ажил амжилттай үргэлжилж байгаа бөгөөд үнэлгээний нэгдсэн дүн 11 сарын сүүлээр гарах юм. “Рашаан сувиллыг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд рашааны орд газрыг зөв зохистой ашиглах, нөөцийг хамгаалах, бохирдлоос сэргийлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд ЭМЯ-ны санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл Мэндийн Газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газар, тухайн аймгуудын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, “Оргил рашаан сувилал” ТӨХК хамтран 2009 онд үнэлгээ хийсэн билээ.
Уг үйл ажиллагааны үр дүнд 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд нарын хамтарсан “Рашааныг ашиглах, хамгаалах журам” батлагдан гарсан юм.
Харин 2010 онд дээрх байгууллагууд хамтран “Рашааны тухай” хууль, Рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж рашаан сувиллын тусламж, үйлчилгээний чанар  хүртээмжийг сайжруулах зорилгоор  рашаан сувиллын үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар болон “Рашааныг ашиглах, хамгаалах журам”-ын хэрэгжилтэнд үнэлгээ хийж байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment