Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл шилдэгээр шалгарлаа

Монгол Улсын Төрийн албаны төв байгууллага үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойг 2010 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.Ойн өмнө аймаг, нийслэл дэхь нийт салбар зөвлөлийн хэмжээнд доорхи багц ажлын хэрэгжилтийг дүгнэхэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар даргатай тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл яамдуудаас шалгарч “Өргөмжлөл”, “Цом”-оор шагнуулсныг Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам гардуулж өгөв.
Энэхүү ойг угтаж Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны стандартын хэрэгжилтийн төлөө” уриан дор:
- Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлж зөрчилгүй ажиллах;
- Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дотоод үйл ажиллагааг  шаардлагын түвшинд хүргэх;
- Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлийн шийдвэрийг нэг бүрчлэн хэрэгжүүлж, биелэлтийг тооцох;
- Үйл ажиллагаагаа аливаа байгууллага, албан тушаалтнаас хараат бус, бие даасан явуулах;
- Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахиулах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
- 2009 онд явагдсан улсын үзлэгээр төрийн байгууллагын ажлын зохион байгуулалттай холбоотой сайн үйл ажиллагаануудыг батжуулах, илэрсэн зөрчил, дутагдал бүрийг арилгах;
- Төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлтийг хангах ажлыг ойн нэрэмжит арга хэмжээ болгон зохион байгуулах;
- Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд мэргэшлийн шалгалт өгөөгүй, эсхүл шалгалтанд тэнцээгүй иргэдийг томилон ажиллуулах зөрчлийг арилгуулахад онцгой анхаарч, сул орон тоо бүрийг журмын дагуу нөхөх;
- Салбар зөвлөлийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд болон төсвийн байгууллагын ерөнхий менежерийн  үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-ын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулах;
- Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон удирдах ажилтны нөөцийн сан бүрдүүлж ашиглах;
- Холбогдох гомдол маргааныг хууль тогтоомжийн дагуу хугацаанд нь шийдвэрлэх;
- Төрийн албан хаагчийн цалин хөлс, урамшуулал, бусад баталгаатай холбоотой асуудлаар зөрчилгүй ажиллах;
- Төрийн албан хаагчийн сургалтын болон нийгмийн баталгааг хангах хөтөлбөр баталж хэрэгжүүлэх;
- Төрийн албан хаагчийн бүртгэл хөдөлгөөний тайланд шинжилгээ хийж үйл ажиллагаандаа ашиглах;
- Салбар зөвлөлөө сурталчлах зэрэг 15 багц ажлыг хэрэгжүүлж ажллахыг даалгасан.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment