Манай улс 1987 оноос өнөөг хүртэл 2.0 сая гаруй цусны сорьцод ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийснээс, халдвартай 83 тохиолдол илэрсэн. Өнгөрсөн хугацаанд эдгээр хүмүүсийн 30 гаруй нь ДОХ-ын үедээ орсоноос, 10 нь нас барсан байна. 2005-2009 онд жилдээ 10 гаруй тохиолдол шинээр илэрч байсан ба 2010 онд нэмэгдэх хандлагатай байна.
Дэлхий дахинд ХДХВ-ээс сэргийлэхэд нийгмийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа болон хувь хүмүүс өөрсдийгөө хамгаалахдаа хэрэглэж байгаа үр дүнтэй арга туршлагуудаас зөвлөе.
Үүнд:
- ХДХВ/ДОХ-ын талаар хүн бүр үнэн зөв бодит мэдээлэл олж авах, түүнийгээ амьдрал ахуйдаа хэрэглэж, дадал хэвшил болгох сургалт болон сурах арга хэмжээг өргөн хүрээнд, олон хэлбэрээр, байнга зохион байгуулах хэрэгтэй.
- ХДХВ-ын халдварт өртөхгүй байх аргууд, өртөж болзошгүй эрсдэл, халдварын цонх үе, сайн дурын зөвлөгөө шинжилгээ, шинжилгээг хэзээ өгвөл оновчтой байдаг талаар зөв мэдээлэлтэй байх.
- ХДХВ-ийн халдварт өртөж болзошгүй эрсдэл гэж юу вэ: эрэгтэй эрэгтэйтэйгээ шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох, биеэ үнэлэгчээр үйлчлүүлэх, биеэ үнэлэх, мансуурах бодис тарьж хэрэглэх, тохиолдлын бэлгийн хавьталд бэлгэвчгүйгээр орох, бохир зүү тариур, хувийн ариун цэврийн хэрэгслэлээ дамжуулж хэрэглэх, баталгаагүй цус сэлбүүлэх, ариун бус багажаар мэс ажилбар хийлгэх, ХДХВ-ийн халдвартай эхээс төрж байгаа нярай, халдвартай эхийн хөхний сүүгээр хооллож байгаа нярай, халдвартай материалтай харьцдаг ажлын байранд ажиллах, бэлгийн замаар дамжих халдварт өвчтэй байх гэх мэтийг ХДХВ-ийн халдварт өртөж болзошгүй эрсдэлийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлст хамааруулан ойлгож болно. Иймээс эдгээр эрсдэл танд тохиолддог уу? гэдгийг тооцож үзээд хэрэв тохиолддог бол тус бүрээс нь урьдчилан сэргийлэх, зайлсхийх, хамгаалах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
- Цонх үе гэж юу вэ: дээр дурдсан аль нэг эрсдэлд орсон буюу өртсөнөөс хойш тухайн тэр эрсдэлийн үед халдвар авсан эсэхийг шинжилгээгээр тогтоож болох хамгийн бага хугацаа (дунжаар 21-45 хоног)-г хэлнэ. Иймээс ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хэзээ өгөхөө тооцох боломжтой юм. Тухайлбал: хамгаалалтгүйгээр бэлгийн хавьталд орсон, баталгаагүй цус сэлбүүлсэн, ариун биш багажаар мэс ажилбар хийлгсэн гэх мэт эрсдэлд орсон бол тэр өдрөөсөө хойш 21-45 хоногийн дараа шинжилгээ хийлгэвэл зохистой юм. Хэрэв иймэрхүү эрсдэл байнга, олон давтан тохиолдож байдаг бол тэр бүрд шинжилгээ хийлгэж байх шаардлагатай болно.
- Сайн дурын зөвлөгөө шинжилгээ (СДЗШ) гэж юу вэ: ХДХВ-ийн халдвараас эрт сэрэмжлүүлэх, тандан судлах, илрүүлэх, хяналт тавих, зан үйл өөрчлөх, тусламж үйлчилгээ үзүүлэх хариу арга хэмжээний нэг хэсэг бөгөөд шинжилгээний өмнөх зөвлөгөө, зөвшөөрөл/шинжилгээ, шинжилгээний дараах зөвлөгөө/үйлчилгээ гэсэн хэсгээс бүрддэг.
Та эмчид хандаж ирсэн зорилгоо хэлж, харилцан ярилцахаас шинжилгээний өмнөх зөвлөгөө эхэлнэ. Эмч танд ХДХВ-ийн шинжилгээний талаар маш тодорхой дэс дараатай хэлж өгнө. Шинжилгээг стандартын дагуу нэг удаагийн, ариун материалаар, аюулгүй нөхцөлд судаснаас 5 мл орчим цус авч, батлагдсан аргачлалаар тусгай багаж, тест ашиглан хийнэ. ХДХВ танд халдсан эсэх, хэзээ халдсан зэргээс хамааран шинжилгээний хариу сөрөг, эерэг, эргэлзээтэй гэсний аль нэг нь гарна.
Сөрөг-гэдэг нь танд ХДХВ-ийн эсрэг бие илэрээгүй буюу та эрүүл гэсэн хариу. Гэхдээ дээрх цонх үе гэдгийг та тооцож үзэх шаардлагатай. Хэрэв та сүүлийн 21-45 хоног дотор ХДХВ-ийн халдварт өртөж болзошгүй эрсдэлд ороогүй, өртөөгүй бол шүү дээ.
Эерэг гэдэг нь - таны биед ХДХВ-ийн эсрэг бие илэрч байна, та ХДХВ-ээр халдварлагджээ гэсэн хариу.
Эргэлзээтэй гэдэг нь- таны биед ХДХВ-ийн эсрэг бие байгаа, үгүй нь одоогоор тодорхойлогдох боломжгүй байна. Тодорхой хугацааны дараа (21-45 хоногийн) шинжилгээг давтан хийх шаардлагатай байна гэсэн хариу юм.
Шинжилгээнийхээ хариуг та биеэрээ ирж авах нь зүйтэй байдаг, тэр үед бас тодруулах, ярилцах, асуух зүйл гарч болзошгүй байдаг. СДЗШ одоогоор төлбөргүй, нэр хаяггүй хийгдэж байгаа. Эмчийн зөвлөгөөг сонсоод та шинжилгээ өгөх эсвэл өгөхөө түр хойшлуулах юм уу, өгөхөөс татгалзаж болно, бүр шинжилгээ өгөх ямарч шаардлагагүй болж ч болно шүү дээ. Хэрхэхийг та өөрөө л шийдэнэ, эмч бол таны зөвлөгч байна.
Шинжилгээ өгөхөөр шийдсэн бол та тусгай батлагдсан бланк дээр сайн дураараа шинжилгээ өгөхийг зөвшөөрсөн тухайгаа баталгаажуулж гарын үсэг зурна.
Ингээд шинжилгээ өгнө. Хариу гарах хугацааг эмч танд хэлж өгнө.
Шинжилгээний хариуд үндэслэн шинжилгээний дараах зөвлөгөө өгч, шаардлагатай үйлчилгээ (зан үйл өөрчлөх, бэлгийн замын өвчинг эмчлүүлэх, бэлгэвч хэрэглэх ... гэх мэт)-г санал болгож болно. СДЗШ-ний үеийн яриа, шинжилгээний хариу, үйлчилгээ зэрэг нь эмч үйлчлүүлэгчийн хүрээнд нууц үлдэнэ.
Эрсдэлээс сэргийлэх өдөр тутмын энгийн аргууд:
- Залуу хүмүүс бэлгийн замын эрхтэний салслагын хучуур, бортгон эсүүдийг бүрэн төлжиж гүйцэх (18-20 нас) хүртэл анхны бэлгийн харьцаанд орохыг тэвчин хойшлуулах.
- Гэр бүлийн болон бэлгийн хосууд бие биедээ үнэнч байх ёс суртахуунтай, тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх, аль болох цөөн бэлгийн хавьтагчтай байхыг эрхэмлэх.
- Эрсдэлтэй байх магадлалтай бэлгийн хавьтлаас зайлхийх, аюулгүй сексийн арга (хосоо тэврэх, үнсэх, илэх, өөртөө болон харилцан биендээ гар хангалага хийх, орлох хэрэгслэл болон эрэгтэй, эмэгтэй бэлгэвч хэрэглэх буюу тухайн тохиолдлоос татгалзах, үгүй, би бэлэн биш байна, би хүсэхгүй байна гэдэг үгийг хэлж чаддаг, хос нь эдгээрийг ойлгож хүндэтгэлтэй ханддаг) - д суралцах, шаардлагатай үед хэрэглэх ур чадвар эзэмшсэн байх.
- Хүн амын бэлгэвчийн хэрэгцээг тооцон хүртээмжтэйгээр ханган нийлүүлэх, түгээлтийн системтэй байх, бэлгийн хавьталд бэлгэвч (эрэгтэй, эмэгтэй) тогтмол хэрэглэх нь хосуудын ердийн хэрэгцээ болж хэвших, бэлгийн хавьталд орох бол бэлгэвч хэрэглэнэ гэдгээ хэн хэн нь хүлээн зөвшөөрөх, болзошгүй үед хэрэглэх бэлгэвчээ биедээ байнга авч явж, зөв хэрэглэж занших.
- Эрэгтэй бэлэг эрхтэний шамрамын арьсыг тайрч авах болон микробицидийн гелийг бэлгийн хавьтлын үед үтрээнд хийж хэрэглэх нь халдвар авах болон тараах эрсдэлийг бууруулдаг гэдгийг судалгаанд үндэслэн сүүлийн үед зөвлөмж болгож байгаа юм.
- Хар тамхи мансуурах бодис хэрэглэхээс татгалзах, хэрэглэх бол тарихаас өөр аргаар хэрэглэх, нэг удаагийн ариун тариур хэрэлэх, бусадтай дамжуулж хэрэглэхгүй байх.
- Биеэ үнэлэх, биеэ үнэлэгчээс үйлчилгээ авахаас татгалзах, хавьтах тохиолдол бүрт бэлгэвч хэрэглэх, аюулгүй сексийн аргуудыг эзэмшиж хэрэглэх.
- эрэгтэй эрэгтэйтэйгээ шулуун гэдсээр хавьтахаас татгалзах, хавьтах тохиолдол бүрт бөх бат бэлгэвч хэрэглэх, аюулгүй сексийн аргуудыг хэрэглэх.
- ХДХВ-ийн халдвартай бол жирэмслэхээс сэргийлэх арга хэмжээ авах, хүсээд жирэмсэлсэн бол эрт үед нь эмчийн хяналтанд орж, эхээс хүүхдэд халдахаас сэргийлэх арга хэмжээ авч, төрөлтийг төлөвлөх болон хүүхдийг хооллох асуудлыг эртнээс шийдэх.
- Донорын цус, цусны бүтээгдэхүүн, эд эрхтэнг стандартын оношлуураар заавал шинжилж баталгаажуулах, баталгаажуулаагүй зүйлсийг хэрэглэхийг хориглох.
- Мэс ажилбар болон тарианд нэг удаагийн, ариун багаж хэрэгслэл, зүү тариур хэрэглэх, тариаг цөөрүүлж, эмийг ууж хэрэглэхийг чухалчлах, халдвар хяналтын журмыг чанд мөрдөх.
- Эмч, эмнэлгийн ажилтан ажлын байрандаа цус, халдвартай шингэн, бохир багажаар дамжих халдваруудад (ХДХВ, хепатит В,С) өртөх, судалгааны лаборатор, үйлдвэрт өтгөрүүлсэн вирүстэй шууд хүрэлцсэнээс халдварт өртөхийг мэргэжлээс шалтгаалсан өртөлт гэнэ.
- Бэлгийн замын өвчний шинж тэмдэг мэдрэгдвэл эмчид яаралтай хандаж бүрэн эмчлүүлэх, тэгэхдээ бэлгийн хостойгоо хамт эмчлүүлэх шаардлагатай байдаг.
- Үйлчлүүлэгчид ээлтэй БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгах.
- БЗДХ/ХДХВ/ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжилдоггүй нийгмийн харилцааны орчинг бүрдүүлж, тэдэнд энрэнгүй хандаж, хамтарч ажиллах.
- Архидан согтуурах, хүний наймаа, осол бэртэл, ядуурал эдийн засгийн хараат байдал, цагаачлал, хөдөлгөөнтэй явуул амьдрал, хүйсийн эрх тэгш бус харьцаа, ХДХВ/ДОХ-ын асуудлыг үл тоомсорлох, дуугүй байх зэрэг ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлд дам нөлөөлдөг нийгмийн чанартай томоохон хүчин зүйлсийн сөрөг нөлөөлөлийг бууруулах, арилгах, сэргийлэх арга хэмжээ авах.
Эдгээр аргуудаас өөрсдийн сонголтоороо хэрэглэж, хэрэгжүүлэх замаар ХДХВ-ээс хамгаалж сэргийлж болно.
Энэ талаар уншиж мэдэх, хийж хэрэгжүүлэхэд тань тус болох зорилгоор энэхүү зөвлөмжийг бэлтгэв.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл лавлах утас 450867 болон www.nca.mn www.aids.mn www.unaids.org www.dotno.mn www.who.int www.naf.org.mn www.un-mongolia.mn www.tsahimurtuu.mn www.mfwa.mn www. ulaantuuz.mn www.monef.mn сайтуудаас авах боломжтой.

No comments:
Post a Comment