Эрүүл мэндийн сайд Булган аймагт ажиллаа

 Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд зохион байгуулагдсан “Булган аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт сургалт зөвлөгөөн нь 2010 оны 12-р сарын 03-04-ны өдрүүдэд үргэлжлэн амжилттай өндөрлөлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Ламбаагаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт  ажилласнаараа онцлог үйл ажиллагаа боллоо.
Тухайн сургалт зөвлөгөөнд Аймгийн удирдлагууд болон сумдын удирдлагууд, сумын эмч эмнэлэгийн ажилтан, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон өргөн цар хүрээг хамарсан томоохон арга хэмжээ болж өнгөрлөө. Зөвлөгөөнд ЭМ-ийн сайд оролцож, “Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт илтгэлийг тавьж зөвлөгөөнд оролцогсодын асуултанд хариулав. Зөвлөгөөний үеэр хийгдсэн нэг чухал ажил бол Аймгийн эрүүл мэндийн салбарын Дунд хугацааны  стратегийн төлөвлөгөө (2011-2015)-г хэлэлцэн зөвлөлдөж баталсан явдал байлаа.
 2011-2015 онд  Булган аймгийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх арга зам, түүнд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд ямар оролцоотой байж, хэрхэн хамтран ажиллах талаар тодорхой тусгаж өгсөн нь дунд хугацааны стратеги төлөвлөгөөний онцлог юм. Ингэснээр Салбарын мастер төлөвлөгөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөвлөгөөнд сууж, бодит байдал дээр жинхэнэ утгаараа хэрэгжих үндэс суурь болох юм.
 Сайдыг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг  зохицуулах  газрын дарга Ш.Энхбат, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын орлогч дарга П.Эрхэмбулган, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЭМ-ийн сайдын туслах Д.Нарантуул, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын дэд дарга Ц.Хун ахлагчтай баг дагалдан ажилласан байна. Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим эмч, мэргэжилтнүүдийг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, ЭМЯ-ны жуух бичгээр шагнаж урамшууллаа
А. ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЕЭР

Б. СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЕЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

В. НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ САЙД ТАНИЛЦАЖ БАЙНА.
Г. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАСАН АЛБАН ХААГЧИД ОДОН ТЭМДГЭЭР ШАГНУУЛЛАА.
 
Д. 50 ОРТОЙ ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО.
.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment