Эрүүл мэндийн сайдын 2009 оны 06 сарын 15-ны өдрийн № 184 тоот тушаал

Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг
шалгаруулах болзол, журмыг шинэчлэн батлах тухай

Нийгмийн эрүүл мэндийн талаар Төрөөс баримтлах бодлогын 3.2, 3.3 дахь чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ;
1. Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах журмыг нэгдүгээр, шалгаруулах болзлыг хоѐрдугаар, Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах орон нутгийн комиссыг мэргэжлийн удирдлагаар ханган, Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах үйл ажиллагааг журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С.Төгсдэлгэр/-т даалгасугай.
3. ”Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ыг улсын хэмжээнд шалгаруулахад шаардагдах төсөв, шагналын зардлыг Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөвт тусгахыг Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С.Төгсдэлгэр/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /.Н.Хүрэлбаатар/-д тус тус үүрэг болгосугай.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2002 оны 176 тоот тушаалыг хүчингүйд тооцсугай.
САЙД С. ЛАМБАА

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment