2011оны 2 дугаар сарын 17-ны байдлаар томуугийн A(H1N1) вирүсийн халдварын шинжилгээгээр батлагдсан
тохиолдолын тоо 84 болсон байна.
Үүнээс Улаанбаатарт 62, аймгуудад -22 өвчлөл
бүртгэгдлээ.
Улаанбаатарын өвчлөлийг
дүүргээр нь авч үзвэл: БЗД-20, БГД-3, ХУД-10, СБД-3, СХД-11, ЧД-2, БНД-13 тус
тус байна.
Аймгуудын өвчлөл:
Орхон-14, Төв-3, Архангай-1, Ховд-1, Дорноговь-1, Дорнод-1 тус тус байна.
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 2, ЭНЭШТ-1, БГДНЭ-1 өвчтөн хэвтэн эмчлэгдэж
байна. Тэдний биеийн байдал гайгүй, сайжирч байгаа.
А(H1N1)-ээр өвчилсөн
хүмүүсийн тал хувь нь 0-15 насны хүүхэд, тал нь 16-45 насныхан байна.
Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын эсрэг
дархлаажуулалтын хамралт улсын хэмжээнд 61.1 %-тай, аймгуудын дундаж 71.4%,
Улаанбаатарт 44.9%-тай явагдаж байна.
ЗӨВЛӨМЖ
БОЛГОХ НЬ:
1.
Томуугийн А(H1N1) вирүсийн
халдварын эсрэг дархлаажуулалтанд идэвхтэй хамрагдахыг зөвлөе.
- Хүүхэд багачуудыг гадуур сэлгүүцүүлэхгүй, дааруулахгүй байх, амт, чанар сайтай хоолоор хооллох
- Өвчний шинж тэмдэг илэрсэн үед аль болох гэртээ өрхийн эмчээ дуудаж үзүүлэх, гэрээр сувилж, эмчлэх
- Ханиаж, найтаахдаа амаа дарах, гараа савандаж, сайн угаах
- Нус, цэр, шүлс, хогоо ил бүү хая, гэр, байрандаа чийгтэй цэвэрлэгээ, угаалга, ариутгал хийх, цэвэр агаар оруулах
- Өвчтэй болон сэжигтэй хүн маск зүүх, аяга халбагыг тусгаарлах, хэвтрийн дэглэм сахих, гарыг нь сайн угаалгах, өрөөнд нь цэвэр агаар оруулах, ариутгал хийх, хамт байгаа хүмүүс маск зүүх, хүрэлцсэн бол гараа сайн угаах, түүнээс аль болох зайтай байх, зочин хүлээж авахгүй, эмчийн зөвлөмжийг дагах.
- Эмнэлэгт хандаж зөвлөгөө, тусламж авах бол -Утас № 103, № 100, сум, өрхийн эмнэлэг, ойролцоох эмнэлэгт хандах
ХӨСҮТ-ийн ТСА эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний нэгж
ljkf vdpsgjisdndfpugs09nm fdpobhdfo
ReplyDelete