Урилга

Монгол Улсад эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг 2011 оны 6 дугаар сард хийхээр төлөвлөж байна. Энэ бага хуралд илтгэл бичиж оролцохыг анагаах ухааны салбарын нийт эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, мэргэжлийн төв, клиникийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад ажиллагсдыг урьж байна.

Аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газар, байгууллагууд 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлаасаа шалгарсан илтгэлүүдийг ирүүлэх нь зүйтэй.
Илтгэлийг 2011 оны 5 дугаар сарын 1-ний дотор ЭМЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, Б.Бурмаажавын дараах хаягаар ирүүлнэ үү.
E-mail: burmaajav@yahoo.comЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Утас: 51-263783, 9981-7218
Илтгэлийн хураангуйг ирүүлэх заавар:
  1. Анагаах ухаан, эрүүл мэндийн аль ч (нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүй, биоанагаах, эмзүй, уламжлалт анагаах) чиглэлээр хийсэн судалгааны дүнд үндэслэн сайн бичсэн илтгэлийг хүлээн авна.
  2. Илтгэлийн хураангуйг монгол, англи хэл дээр ирүүлнэ. Монгол хураангуй A4 хэмжээний 1,5 хуудас (мөрний хооронд 1-ийн хэмжээтэй), англи товчлол нь 300 үгтэй байна.
  3. Илтгэлийн сэдэв, зохиогч, байгууллагын нэрийг монгол, англи хураангуйд бичнэ (олон байгууллагын зохиогчид хамтран бичих бол зохих тэмдэглэгээг зөв хийсэн байна).
  4. Үсгийн фонт: Arial, Үсгийн хэмжээ: 12
  5. Илтгэлийн хураангуй нь зураг, схем, хүснэгт, номзүйгүй байна.
  6. Холбоо барих утас, и-мэйл хаягаа бичсэн байна.
  7. Илтгэлийн хураангуйг хэвлэж, нийтийн хүртээл болгоно
  8. Дээрх шаардлагад нийцэхгүй, хугацаа хоцорсон илтгэлийн хураангуйг хүлээн авах боломжгүй.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment