Нэг. Удирдлага зохион байгуулалт:
Булган аймгийн эрүүл мэндийн салбар нь аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, 2 сум дундын эмнэлэг, 14 сумын эмнэлэг, 4 хувийн хэвшлийн ортой эмнэлэг, 5 багийн бага эмчийн салбар,18 эмийн сангийн салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Аймгийн
Эрүүл мэндийн газрын бүтцийг аймгийн Засаг даргын 2010 оны 246 тоот захирамжаар Эдийн засаг удирдлага мэдээлэл,
Нийгмийн эрүүл мэнд, Эмнэлгийн тусламж, Үйлчилгээний албатайгаар зохион
байгуулан ажилласан.
2010
онд Эрүүл мэндийн газрын даргын 192 тушаал, заавар
зөвлөмж, албан даалгаврыг боловсруулан эрүүл мэндийн нэгж байгууллагуудад хүргүүлэн биелэлт үр дүнг тооцон ажиллалаа.
Эрүүл
мэндийн газрын даргын 2010 оны 36 дугаар
тушаалаар “Эрүүл мэндийн газрын даргын дэргэдэх зөвлөл”-ийг 9, 47 дугаар тушаалаар “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар
хороо”-г 7 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулж, ” Эрүүл мэндийн газрын
даргын дэргэдэх зөвлөл” 12, “Аймгийн эмч,
эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо” 5 удаа хуралдаж, эрүүл мэндийн салбарын тулгамдсан
асуудлуудыг тухай бүр шийдвэрлэн ажилласан.
“Булган
аймгийн эрүүл мэндийн
салбарын хөгжлийн дунд
хугацааны стратеги төлөвлөгөө”-г өнөөгийн
байдалд хийсэн дүн шинжилгээ, тулгамдаж буй болон шийдвэрлэх асуудалд үндэслэн
оролцооны аргаар АНЭ, сум дундын
эмнэлэг, сум, өрх, хувийн хэвшлийн эмнэлэг, Эм ханган нийлүүлэх байгууллагын эм
зүйч, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс
бичгээр болон ЭМГ-ын www.emgbulgan.blogspot.com сайтаар
санал авч , ажлын хэсэг төлөвлөгөөг боловсруулан, МУ-ын Эрүүл мэндийн
сайд С.Ламбаа, Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат нар “Булган аймгийн Эрүүл
мэндийн салбарын хөгжлийн дунд хугацааны
стратеги төлөвлөгөө / 2010-2015 он/”-г
батласан.
Аймгийн хэмжээний 15 сум, 1 тосгоны эмнэлэгт эрүүл
мэндийн газрын мэргэжилтэнүүд 2-3 удаа мэргэжлийн
шалган туслах ажлыг зохион байгуулан, гүйцэтгэлийн хяналтыг хийж, , байгууллагуудтай
үйл ажиллагааны болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ байгуулж, эрүүл мэндийн салбарын боловсон
хүчний хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, мэргэжил арга зүйн зөвлөгөө
өгч үр дүнг тооцон ажиллаж ирлээ.
Аймгийн “Эх
барих эмэгтэйчүүдийн эмч нарын мэргэжлийн зөвлөл” –ийг байгуулан
“Эхийн эндэгдлийг бууруулах аймгийн стратеги төлөвлөгөө ”-г хэрэгжүүлж, эрүүл мэндийн байгууллагуудыг
мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллаж байна.
Аймгийн ИТХын хурал, Засаг даргын зөвлөлөөр “Аймгийн эхийн эндэглийг
бууруулах стратеги төлөвлөгөөний хэрэгжилт”, “Булган аймгийн ЭМС-ыг хөгжүүлэх
бодлогын хэрэгжилтийн явцын тухай”, “0-5 насны хүүхдийн эндэгдэлд хийсэн
дүгнэлт цаашид авах арга хэмжээ” , “ Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа,
цаашид авах арга хэмжээний тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэн, орон нутгийн түвшинд
шийдвэр гаргуулан ажилласан.
Нэгдсэн
эмнэлэгийн эмийн тендерийн ажлыг зохион байгуулж тендерт шалгарсан 5 эм ханган нийлүүлэх
байгууллагатай гэрээ байгуулан тасаг
нэгжүүдийг зайлшгүй шаардлагатай эм,эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй ханган
ажиллаа. Зайлшгүй шаардлагатай эмийн
хангамж аймагт 87 %, суманд 85%-д хүрсэн байна.
“Эрүүл мэндийн сан” байгуулах аймгийн журмыг боловсруулан
аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулан,
эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэн ажилласан.
“Эрүүл
мэндийн салбарын шинэчлэлийг цогцоор нь хийе” аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулан эмч, мэргэжилтэн, сум,орон
нутгийн удирдах ажилтнуудыг оролцуулан,
эрүүл мэндийн салбарын цаашдын чиг хандлагын нээлттэй ярилцлага зохион
байгуулж, нээлттэй хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу зөвлөмж боловсруулан эрүүл
мэндийн байгууллагуудад хүргүүлэн, ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн
ажиллаа.
2010 онд эмч
эмнэлгийн мэргэжилтэн 126
хүн мэргэжлийн урт богино хэмжээний сургалтанд хамрагдсан байна.
Төрийн сангийн
санхүүжилтээр дотор, хүүхэд, нярайн эмчийн мэргэжил эзэмшүүлэх сургалтанд
аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бугат, Хялганат сумын эмч нар, Хүүхэд, мэс засал,
мэдрэл, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмчийн үндсэн мэргэжил эзэмшүүлэх сургалтанд Хутаг-Өндөр сум, “Цоожэд”, “Эмийн
цэцэглэн” өрхийн эмнэлгийн 4 их
эмчийг суралцуулж байна.
“Эмч, эмнэлгийн
мэргэжилтний ажилд шинээр сонгон шалгаруулж авах журам”-ыг шинээр боловсруулан
баталж, 2010 онд ЭМШУИС-ийг төгсөгчдөөс Булган аймагт ажиллахаар саналаа өгсөн
8 төгсөгчдөөс журмын дагуу шалгалт авч 5 төгсөгчийг сум дунд, сум, өрхийн
эмнэлэгт ажиллуулж байна.
Статистикч бага эмчийн мэргэжил эзэмшүүлэх сургалтыг ЗГХА
ЭМГ-тай хамтран зохион байгуулж нийт 16 бага эмчийг хамруулан амжилттай зохион
байгуулж мэргэжлийн үнэмлэхийг олгосон. 16 сумын хүн эмнэлэгт тус бүрт e-mail хаяг нээж “Интернетийн орчинд хэрхэн ажиллах
тухай” 1 хоногийн сургалт зохион байгуулан чадваржууллаа.
МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг
Эрүүл мэндийн газрын төгсөлтийн дараах сургалтын албанд, Мэргэжлийн
үйл ажиллагаа
явуулах зөвшөөрөл сунгуулахаар 158 эмч, эмнэлгийн
мэргэжилтний материалыг бүрдүүлэн хүргүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгуулсан байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 261.1.1 дэх
заалтын дагуу 21 сая төгрөг, 261.1.3 дах заалтын
дагуу 15 эмнэлгийн мэргэжилтэнд 20 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж
олгосон байна.
Эрүүл мэндийн салбарын 39 эмнэлгийн мэргэжилтэн “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Эрүүл мэндийн яамы жуух” бичиг, “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдсан.
Хоёр. Эмнэлгийн
тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг
дээшлүүлэх чиглэлээр:
Эрүүл
мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад байгууллага, хамт олон, гэр бүл, хувь хүнийг
өөрсдийг нь оролцуулах зорилтыг дэвшүүлэн тавьж ажиллалаа.
Сумдын эмнэлгүүдийн бүтэц үйл ажиллагааны стандартын түвшин 80-90,9 хувьтай
байна.
АНЭ, Дашинчилэн, Баян-Агт сумдын
эмнэлгийн байгууллагын магадлан итгэмжлэлийг сунгах, Сайхан, Бугат,
Тэшиг, Гурванбулаг, Хялганат, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр, “Цоожэд”
өрхийн эмнэлэгт мэргэжлийн байгууллагатай хамтран явцын үнэлгээ хийсэн.
Эрүүл мэндийн сайдын 2009 оны 132 дугаар тушаалын дагуу Аймгийн Нэгдсэн
эмнэлэгт “Сувилгааны алба”, өрхийн эмнэлэг, сумдын эмнэлгүүдэд “Сувилгааны
нэгж” байгуулан орон тооны ахлах сувилагч томилон ажиллуулж мэргэжил арга зүйн
зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулан
ажилласан.
Аймгийн
хэмжээгээр 65657 хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, Дашинчилэн, Сэлэнгэ, Могод, Рашаант, Баяннуур,
Бүрэгхангай сум хүн амаа аймгийн Нэгдсэн
эмнэлэг, Улаанбаатар хотын Клиникийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч
нарын үзлэгт хамруулах ажлыг нутгийн зөвлөлүүдтэй хамтран шийдвэрлэсэн.
Сэлэнгэ, Бугат, Тэшиг, Могод, Дашинчилэн, Баяннуур,
Рашаант,Гурванбулаг,Булган сумд цэргийн
насны 71 хүнийг эмчлэн эрүүлжүүлэх
ажлыг зохион байгуулсан..
Аймгийн
ЗДТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар, Шүүх, Прокурор, Цагдаагийн хэлтэс,
МХГ, , БСГ, ЭБЦШС-ний Булган дахь салбар, Ус цаг уур орчны шинжилгээний алба
төрийн албан хаагчдыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, эмчлэн
эрүүлжүүлэх ажлыг аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.
Отроор
яваа малчдыг 69 удаа эргэж, малчин 988, жирэмсэн 95, нярай
хүүхэд 105, төрсөн 62 эх,
өндөр
настан 105 хүнд эмнэлгийн тусламжийн
явуулын үйлчилгээг үзүүлсэн.
Бугат, Могод, Хангал, Сэлэнгэ сумдад сумын их эмч нартай хамтран 280 ахмад
настанд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эхо үзлэгт хамрууллаа.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар
хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн
банкнаас 8,7 сая төгрөгийн эмнэлгийн багаж хэрэгсэлийг Нэгдсэн
эмнэлэг, сум, сум дунд болон өрхийн эмнэлэгт ,
“Тогтвортой амьжиргаа-2”
хөтөлбөрөөс Баян-агт сумын хүн
эмнэлгт 10,9 сая төгрөгийн лабораторийн
багаж хэрэгсэл, НҮБ/ХАС-гаас Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж
үйлчилгээнд зориулж 56,1 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангалтыг хийсэн.
Булган сумын “Жаргахуй” өрхийн эмнэлгийг “Тогтвортой амьжиргаа -2 хөтөлбөр”-ийн санхүүжилтээр 6.8 сая төгрөгний өртөг бүхий эхо аппарат, сахар
тодорхойлогч, проректороор хангалаа.
ЭМЯ, Японы Осака хотын ЭМТөв, Эх хүүхдийн
төлөөх судалгааны төвтэй хамтран “Эх үрсийн
гарын авлага” төслийг улсын
хэмжээнд анх удаа аймагтаа
хэрэгжүүлж, нийт 600 эхийг эрүүл
мэндийн сургалт судалгаанд хамруулж, үр дүнг тооцсон.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинетийг
“Дижитал эхо” аппараттай болгож,
1178 жирэмсэн эхэд үзлэг хийж, кабинетаар давхардсан тоогоор 2374 жирэмсэн эхэд 16 сэдвээр
239 цагийн хичээл заалаа.
АНУ-ын РОТАРИ клуб, Монголын “Тамир” ротари клубын хамтарсан хөрөнгө
оруулалтаар аймгийн Нэгдсэн
эмнэлгийн эх нярай, хүүхдийн яаралтай
тусламжийн чанарыг сайжруулахад зориулж хүүхдийн тасаг, төрөх
эмэгтэйчүүдийн тасагт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат тус бүр 1, пульсоксиметр
2, бүх хүүхэд, төрөх, нярайн эмч нарт ургийн зүрхний цохилт тодорхойлогч,
чагнуур, даралтын аппарат, яаралтай тусламжийн ороох боох материал зэрэг 20
гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангаж, АНУ-ын РОТАРИ клубын сувилахуйн мэргэжилтэн Marta “Нярайн сэхээн амьдруулалт”
сэдвээр сургалт зохион байгуулж, үзүүлэх дадлага сургууль зохион байгуулж, 50 гаруй мэргэжилтнүүдийг оролцуулсан.
ЭМШУИС-ийн
“Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхим”, “Эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэг”,
НҮБ/ХАС-тай хамтран “Эх барих эмэгтэйчүүдийн олон талт тусламж”, “Жирэмсний
хяналтын чанарыг сайжруулах”, “Гэр бүл төлөвлөлт” сэдвүүдээр Нэгдсэн эмнэлэг,
сум, өрхийн эмнэлгийн 80 гаруй эмч , мэргэжилтнүүдэд сургалт явуулсан.
Нөхөн
үржихүйн 4,9 сая төгрөгийн жирэмснээс
сэргийлэх эм хэрэгсэлийг 16 сум, 3 өрх, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг, нөхөн үржихүйн кабинетад
хуваарилан, тэдгээрээр дамжуулан 7200 гаруй хүнийг тусламж үйлчилгээнд
хамруулав.
АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор Mr .Brayn “Нярайн сэхээн амьдруулалт”
сэдвээр сургалт явуулж, багаж тоног
төхөөрөмжөөр хангаж, НҮБ-ын Хүүхдийн
сан, ЭМЯ –ны санхүүжилтээр хүчилтөрөгч өтгөрүүлэгч 1ш, нярайн
дулаацуулах ширээ 1ш, пульсоксиметр 10ш , нярайн амбу 20ш, отсос 5ш зэрэг
тоног төхөөрөмжүүдийг сум, өрх,
Нэгдсэн эмнэлэгт хувиарлан өглөө.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт перинаталь эндэгдэл 4, Рашаант,
Дашинчилэн сумдад тус бүр 1 тохиолдол бүртгэгдэж эндэгдлийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 4
тохиолдлоор буурсан байна. 1 хүртлэх
насны хүүхдийн эндэгдэл ноднингийн мөн үетэй ижил, 1000 амьд төрөлтөд 19,2
промиль байна.
Осол гэмтлийн үед үзүүлэх
яаралтай тусламжийн сургалтыг бүх сумдын их, бага эмч нарт зохион байгуулан, 60
гаруй хүнийг хамрууллаа.
Зэвсэгт
хүчний жанжин штабын төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтран Булган сумын
500 гаруй,
аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн
эмч нар Бүрэгхангай суманд үзлэг хийж, 200 гаруй, Могод суманд ахмад, дотор, хавдар, ЭХО,
мэдрэл, эрүү нүүр, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын үзлэг зохион байгуулж, нийт 276 иргэдийг тус
тус хамрууллаа.
ЭМШУИС,
Дархан-Уул аймгийн АУК-ийн багш нартай хамтран Сэлэнгэ, Хутаг, Сайхан, Могод,
Хишиг-Өндөр сум, Булган сумын Цоожид,
Эмийн цэцэглэн өрхийн эмнэлгүүдийн харъяа
4-6 насны 255 хүүхдэд вируст гепатит В-ийн дархлалын түвшин тогтоож,
вируст гепатит В-ийн тархалтанд судалгаа
хийлээ.
Манай
аймагт дархлалын түвшин 98,0%, тархалт 0,8% байгаа нь вирусны гепатит В-ын өвчлөлийн тархалт
багатай аймгийн тоонд орж байна.
Эрүүл
мэндийн газар Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавин, мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар ханган
ажиллаж, Бүрэгхангай, Гурванбулаг сумдын
Эмийн эргэлтийн сангийн ажлын тайланг ЭМГ-ын даргын дэргэдэх даргын зөвлөлийн
хурлаар хэлэлцсэн. Энэ онд Бүрэгхангай сум
Эмийн эргэлтийн сангийн стандартын шаардлага хангасан байртай болж үйл ажиллагаагаа явуулж байна.
Хөнгөлөлттэй эмийн зардалд ЭМД-ын
сангаас 2009 онд 45,2 сая, 2010 онд 70,0 сая төгрөгийн санхүүжилт хийсэн.
Зайлшгүй шаардлагатай эмийн хангалт
аймагт 89,0 хувь, суманд 85,0 хувь, багт 82,0 хувь байна.
Аймгийн хэмжээнд тэргүүний үйл ажиллагаатай Эрүүл
мэндийн сайн дурын туслагч нарыг шалгаруулах болзол гарган дүгнэж урамшууллаа.
Сэлэнгэ, Булган зэрэг сумд Эрүүл мэндийн
сайн дурын туслагч нарыг дэмжиж, тэднийг чадавхижуулах сургалтанд хамруулж, үйл
ажиллагааг идэвхижүүлэн, санаачлагатай ажиллалаа.
Булган сумын
“Эмийн цэцэглэн” өрхийн эмнэлэгт “ Эх, нялхасын төлөө иргэдийн оролцоотой эрүүл
хот бүтээх төсөл”-ийг улсын хэмжээнд анх удаа хэрэгжүүлж,
уг төслийг Булган сумын бүх баг, өрхийн эмнэлгүүд үргэлжлүүлэн 2 жилийн
хугацаатай хэрэгжүүлэхээр Японы олон улсын Жайка байгууллагаас шийдвэрлэж, эрүүл
мэндийн сайн дурын туслагч нарыг Эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх цүнхтэй болголоо.
Шинэ
болон дахин сэргэж байгаа халдварт өвчний үед авах арга хэмжээг сайжруулах
эмнэлгийн бэлэн байдлыг хангуулах зорилготой “Эмнэлэг дэлгэн ажиллуулах” үзүүлэх сургуулийг Гурванбулаг, Рашаант
суманд аймгийн ОБГ, ХХААЖДҮГ-тай хамтран
зохион байгуулан урьд бүсийн 8 сумыг хамруулсан.
Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулж байгаа улс ын болон хувийн хэвшлийн 35 байгууллагад Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж
буй хуулиуд, Эрүүл мэндийн сайдын тушаалууд, эмнэлгийн тусламж үйлчилгээ,
эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартуудын хэрэгжилтийн явцыг хянаж, үнэлгээ хийн , мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажилласан.
Эмнэлгийн
тусламж үйлчилгээ болон сувилахуйн тусламж үйлчилгээтэй холбоотой
иргэд, үйлчлүүлэгчдийн 4155 санал хүсэлтийг авч
нэгтгэн , судалгааг авч, дүгнэлт хийн ажилласан.
Гурав.
Нийгмийн эрүүл
мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр:
Аймгийн түвшинд
НЭМ-ийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх эрүүл мэндийг
дэмжигч таатай орчин бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга түүний Тамгын
Газраас санаачлан Аймгийн ИТХ-ын Ү дахь удаагийн сонгуулийн тавдугаар
хуралдааны 2009 оны 05/03 тогтоолоор 2010 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих
жил” болгон зарлаж, ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны 166 дугаар тогтоолоор “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлыг
зохион байгуулах удирдамж, төлөвлөгөөг батлан,
агентлагууд 13 болзолт уралдаан,
11 сарын нэрэмжит ажлыг зохион байгуулан явуулж, үр дүнг тооцон ажилласан.
Эрүүл мэндийн албан, албан бус сургалтыг иргэд, ЕБС-ийн болон сургуулийн өмнөх насны
хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, сайн дурын туслагч нарын
анхан шатны мэдлэгийг бататгах зорилгоор
149 удаа сургалтыг мэргэжлийн
сургалтын төвүүд, төрийн болон хувийн
эрүүл мэндийн байгууллага, бусад байгууллагуудтай хамтран зохион
байгуулж ,аймгийн хэмжээнд 8142 хүнийг хамруулан, Нэгдсэн эмнэлэг, 16 сум, 3 өрхийн эмнэлэгт 20 сургагч багш бэлтгэлээ .
Мэдээлэл сургалт сурталчилгааны зорилтот бүлэгт чиглэсэн 14 төрлийн сургалтыг
29 удаа, олон нийтэд чиглэсэн
сургалт 19 төрлийн сургалтыг 120 удаа зохион байгуулж, сургалтанд
давхардсан тоогоор 8142 хүнийг хамруулсан.
Дэлхийн –Зөн ОУБ-аас
6,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж / сандал, ширээг бүх суманд,
4 суманд проектор, notе book-р / сумдын хүн
эмнэлгийн сургалтын кабинетыг
тохижууллаа .
ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах аймгийн салбар
хороо, ДЗОУБ-ын Булган нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран Гурванбулаг, Рашаант
сум, Хялганат
тосгонд “ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох сургалт”-ыг зохион байгуулж, нийт
200 хүнийг
хамруулж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан.
Булган
сумын ЗДТГ-аас 6 багийн дунд “Сүрьеэ
эдгэрдэг өвчин” сэдэвт дэвжээ тэмцээн зохион байгуулж, “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр”-өөр эрүүл мэндийн сайн дурын туслагч 86 хүнд “Сүрьеэ
өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох” сэдвээр сургалт хийж, эмзэг
бүлгийн иргэд, тэдгээрийн ар гэрийнхнийг
үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, ЕБС-ийн ахлах ангийн 430
сурагчдыг “Сайн дурын зөвлөгөө
шинжилгээ өгөх төв”-ийн үзлэг шинжилгээнд оруулж, зөвлөгөө өглөө.
Архи тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр төрийн болон
Эрүүл мэндийн байгууллагууд мэдээлэл сурталчилгаа хийснээс гадна ТББ-ууд
тухайлбал: “Сайхан Монгол урсгал”, “Архи тамхины шалтгаант эмгэг судлалын
Булган дахь салбар” ТББ, ЕБС-ийн нийгмийн ажилтан, эмч нартай хамтран
16 сумын албан байгууллага иргэн
1450 хүнд сургалт хийж, “Дам тамхидалтын эсрэг бидний дуу хоолой”
арга хэмжээ зохион байгуулж, 400 гаруй сурагчид “Тамхи-бидний гангараа биш”, “Тамхины эсрэг хамтдаа”,
“Та хүүхдийнхээ дэргэд бүү тамхи тат” зэрэг уриалгыг олон нийтэд сурталчилан үр
дүнг тооцон ажилласан.
Булган
сум архи тамхигүй орчин бүрдүүлэх хөдөлгөн өрнүүлж нийт 2 ээлжээр 20 хүнийг сэргээн
засах эмчимгээнд хамруулж 5 иргэнийг бүрэн эрүүлжүүллээ.
БСГ-аас 2010-2011 оны хичээлийн жилд “Эрүүл мэндийн хичээлийн чанар, үр өгөөжийг
дээшлүүлэх” бие даасан зорилт дэвшүүлэн загвар
хөтөлбөр боловсруулах, багш нарын арга зүйг сайжруулах, сургалтын орчин
бүрдүүлэх зэргээр хүүхдүүдийн эрүүл
мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажилласан.
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Дам тамхидалт”, “Архины эсрэг хамтдаа”
сэдвээр гар зураг, эссе бичлэгийн уралдаан зохион байгуулж, дүгнэлээ.
Эрүүл
мэндийн мэдээлэл сургалт, сурталчилгааны
компанит ажлуудыг сумдын ЗДТГ, хүн эмнэлэг, ЕБС, ДЗОУБ-ууд болон төрийн бус
байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа нь салбар дундын хамтын
ажиллагааг өргөжүүлэхэд ахиц гарч байна.
“Дам тамхидалтаас сэргийлье”, “Хүний эрхийг
дээдлэе”, “Хамтдаа сэргийлье” зэрэг компанит ажилд ЕБС, МСҮТ-ийн 1100 орчим оюутан сурагчдыг хамруулсан нь үр
дүнтэй ажил боллоо.
Эрүүл
мэндийн мэдээлэл сургалт сурталчилгааг орон нутгийн телевиз, радио, сонин,
сэтгүүл, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээс гадна зорилтот бүлэгт чиглэсэн
сургалтуудыг баар, цэнгээний газар, зах, худалдааны төвүүд, ажлын байраар
дамжуулан явуулахаас гадна интернетийг ашиглан онлайн хэлбэрээр явуулж байгаа
нь шинэлэг ажил болсон.
Сэлэнгэ,
Бугат, Хутаг-Өндөр, Бүрэгхангай сум эрүүл мэндийн сайн дурын туслагч нарыг
нэмж бэлтгэн, эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын
анхдугаар зөвөлгөөнийг хийж, мэдээлэл сургалт сурталчилгааны кабинетыг шинээр
байгуулж, сайн дурын идэвхтнүүдээр дамжуулан иргэдэд мэдээлэл сургалт,
сурталчилгааг хүргэх тэднийг урамшуулах ажлыг сайн зохион байгуулж сайн дурын
туслагч нартай хамтран сумандаа хийн дасгалын үзүүлэх сургалтыг хийж
хэвшүүлсэн.
Зан үйл
төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар зонхилон тохиолдох халдварт болон халдварт
бус өвчлөлийг бууруулах зорилгоор
“Нэрэмжит сарын ажил”-ыг 11 удаа зохион байгуулж, дүгнэлээ.
Нэгдүгээр сард
“Осол гэмтлээс сэргийлэх” сарын ажлыг ЭМГ, ЦХ,
сумын Засаг дарга нар зохион байгуулж, “Осол гэмтэл түүнд үзүүлэх анхны тусламж” сэдвээр Нэгдсэн эмнэлгийн мэс заслын
эмч, Сувилгааны алба, “Эх нялхасын төлөө иргэдийн оролцоотой эрүүл хот бүтээх” төсөлтэй
хамтран иргэд,
байгууллагуудын дунд сургалт зохион
байгуулан 2 төрлийн гарын авлага материалыг шинээр бэлтгэн
өглөө.
Цагдаагийн
хэлтсийн Замын
цагдаагийн тасагтай хамтран замын халтиргаа гулгаатай
үед тээврийн хэрэгсэл эзэмшигчид, зорчигчдыг
хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвшүүлэх ажлыг зохион байгууллаа.
Нэгдсэн
эмнэлэг, сумын хүн эмнэлгүүд осол гэмтлийн кабинет
байгуулах, осол гэмтлийн яаралтай тусламжийн иж бүрдлийг бий болгох ажлыг
эхлүүллээ.
Хоёрдугаар сард “Зөв хооллолт, зохистой
хөдөлгөөн” сарын ажлыг Нэгдсэн эмнэлэг,
хүн эмнэлгийн салбарын эрхлэгч нар зохион байгууллаа. “Зөв хооллолт,
зохистой хөдөлгөөн” сэдвээр сургалт хийж,
“АХА” тэмцээн, эмчилгээний хоолны үзэсгэлэн гарган, ажлын
байрны дасгал хөдөлгөөнийг 13 байгууллагын 942 хүн, 763 хэвтэн эмчлүүлэгчдэд
зааж сургалаа. “Эх нялхсын
төлөө иргэдийн оролцоотой эрүүл хот бүтээх” төслийн санхүүжилтээр “Эрүүл шүд” аяныг
зохион байгуулж, цэцэрлэгийн хүүхдүүд эцэг
эхчүүд,багш нарыг оролцуулан үзлэг шинжилгээ
хийн иргэдэд зориулсан ”Шүд угаах
аргачлал”, “Эхчүүдэд
өгөх зөвлөгөө”, “Хэвтрийн өвчтний асаргаа сувилгаа”, “Чихрийн шижин өвчтэй хүний
асаргаа сувилгаа” гарын авлага сурталчилгааны материалыг 300 ширхэг хэвлүүлэн тараалаа.
Гуравдугаар
сард “Архидалттай тэмцье” сарын ажлыг аймгийн
ГХУСА-ыг зохицуулах салбар зөвлөл
хариуцан зохион байгууллаа.
ГХУСА-ыг зохицуулах салбар зөвлөл , “Архи тамхины
шалтгаант эмгэг судлалын Булган дахь салбар” ТББ хамтран Нийгмийн дэг хангах олон нийтийн байцаагч
нарын дунд архидалтын эсрэг сургалт явууллаа. Цагдаагийн хэлтсийн төлөөлөгчид,
сум, ЕБС-ийн нийгмийн ажилтан, эмч, мэргэжилтнүүд хамтран уулзалт ярилцлага хийж, мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг өмнөх
жилүүдийнхээс өргөн явууллаа.
Дөрөвдүгээр
сард “Дам тамхидалтаас сэргийлье” нэрэмжит сарын ажлыг ЭМГ хариуцан
зохион байгуулж, “Сайхан Монгол урсгал”, “Архи тамхины шалтгаан эмгэг судлалын
Булган дахь салбар” ТББ-тай хамтран 100 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгжийн 35ОО гаруй хүнд “Дам тамхидалт сэдвээр” сургалт хийж, 4 төрлийн 1700ш гарын авлага тарааж, дам
тамхидалтын хор нөлөөний талаар Аймгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл
хийлээ.
Тавдугаар сард “Цэвэр орчин-Эрүүл мэнд”
нэрэмжит сарын ажлыг аймгийн МХГ зохион байгууллаа. Албан
байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх бүр
гадна орчноо цэвэрлэх, сум орон нутагт малын сэг зэмийг устгах, булах
ажлыг зохион байгуулж, сарын ажлаар Рашаант, Гурванбулаг, Бугат,Сайхан,
Сэлэнгэ, Баян-Агт, Бүрэгхангай сумд, Хялганат тосгон санаачлага сайтай
ажилласан.
Зургаадугаар сард “Хөдөлгөөн –Эрүүл мэнд” нэрэмжит
сарын ажлыг Биеийн тамир спортын газар зохион
байгуулан, аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан 8 төрлийн уралдаан тэмцээн
зохион байгуулж, 650 хүнийг хамрууллаа. “Ажлын байрны дасгал” –ыг хэвшүүлэх
арга зүйн зөвлөмжийг бүх сумдад хүргүүлэн ажилласан. Хөдөлгөөн эрүүл мэнд сарын аяныг Баян-Агт,
Дашинчилэн, Сэлэнгэ, Могод, Орхон сумдууд сайн зохион байгууллаа.
Долдугаар сард
“Эмийг зохистой хэргэлэе” нэрэмжит
сарын ажлыг ЭМГ
хариуцан зохион байгуулж, нэгдсэн
эмнэлгийн эмч, эмийн мэргэжилтнүүдэд Монгол
эм импекс концерны
сургагч
багш нар “Орчин үеийн эмчилгээ оношилгоонд шинэ эм, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэх” талаар сургалт зохион байгуулж , 65 эмч,эмнэлгийн мэргэжилтэнг
хамрууллаа.
Булган эм хангамж ХХ Компани Булган сумын 1, 4-р багийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй 70 хүнийг үнэгүй
витаминжуулж, сумдын
800 малчин өрхийг ЭМГ-аас витаминжууллаа.
Сумын эмч
, мэргэжилтнүүд иргэдийн дунд “Эмийн зохистой хэрэглээ” сэдвээр сургалт явуулж,
хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг сурталчиллаа.
Наймдугаар сард “Хүүхэд залуучуудын эрүүл мэндийг дэмжье” нэрэмжит сарын ажлыг ХТХ зохион байгуулж, Булган сумын худалдаа үйлчилгээний
газруудаар эрүүл мэндийн сурталчилгаа хийж гарын авлага, материалуудыг
тараалаа. Аймаг, сумын төвд хүнсний захууд, такси үйлчилгээ, жимс ногоо,
барааны үйлчилгээ эрхэлдэг иргэд, эцэг эхчүүдэд болон төрийн албан хаагчдад хүүхдүүдийн оролцоотой хүүхдийн эрүүл мэндийн
талаар сурталчилгаа хийлээ.
Есдүгээр сард “Ахмад настны эрүүл мэндийг дэмжье” нэрэмжит
сарын ажлыг аймгийн
Ахмадын хороо зохион байгуулж, аймгийн
ахмадын хороо, Могод, Хишигөндөр, Дашинчилэн, Бүрэгхангай, Хангал сумдын
ахмадын хороо харъяа өндөр настнуудаа
аймгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа. Аймгийн
хөдөлмөр халамж үйлчилгээний газар хэвтрийн
өвчтэй ахмадууд /40 хүн/-д материаллаг туслалцаа үзүүлэх
зэрэг олон арга хэмжээг зохион байгууллаа.
Аравдугаар
сард “Хавдраас
сэргийлье” нэрэмжит сарын ажлыг ЭМГ, сум, өрхийн эмнэлэг
зохион байгууллаа. Булган
сумын 18 албан байгууллагын 250 ажилтан
албан хаагчдад “Хөхний хавдар”, “Умайн хүзүүний хавдар” -ийн эрсдэлт хүчин
зүйл, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэх аргуудын талаар явуулын сургалт зохион байгуулан, хувиараа
хөдөлмөр эрхлэж буй хүмүүсийг хамруулан,
150 эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэх цууны хүчлийн
сорил болон хөхний хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 20 хүнийг дараагийн шатлалын эмнэлэгт онош тодруулахаар явууллаа.
Сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүдийг
хөхний хавдрыг эрт илрүүлэх аргад сурган гарын авлага зөвлөмж тараалаа. Сумдад
“Хөхний хавдар” сэдэвт сургалтыг
эмэгтэйчүүдийн дунд явууллаа.
Арваннэгдүгээр сард ”Хариу нэхээгүй тус”
нэрэмжит сарын ажлыг ХХҮХ зохион
байгууллаа. Хэвтрийн өвчтөн, ахмад
настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндэтгэх, тэдэнд туслах, хүнлэг чанарыг
төлөвшүүлэх зорилгоор ХХҮХ-ийн
мэргэжилтэн, нийгмийн ажилтнууд, сургуулийн
сурагчидтай хамтран ”Хариу нэхээгүй тус” ажлуудыг хийлээ. Сарын ажлыг орон нутгийн
мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж сурталчиллаа.
“Эрүүл мэндийг дэмжигч орчин”
бүрдүүлэх ажлын удирдамж, зөвлөмжийг боловсруулан Булган
сумын 40 байгууллага,
16 суманд хүргүүлэн ажилласнаар
ОБГ, МХГ, сумдын хүн эмнэлгүүд
эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэн, алжаал тайлах өрөө, амрах байрыг
тохижуулан эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлж Булган сум 3-р баг, 5 “а”, 5”б” хорооны
айл өрхийн дунд эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх уралдаан зарлаж
дүгнэлээ.
Аймгийн төвд Биеийн тамир
спортын газар, Булган сумын
ЗДТГ-тай хамтран “Мөнгөн өвөл” мөсний баярыг -2 удаа,
“Ахмадын гар бөмбөг”, “Хамтдаа сэргийлье” зэрэг уралдаан тэмцээн, “Ажлын байрны дасгал” , “Хөдөлгөөн эрүүл мэнд”, “Бие бялдарын
хөгжлийн түвшин тогтоох сорил аргачлал”
сургалтыг зохион байгуулахад
давхарсан тоогоор 35 албан байгууллагын хамт олон, 390 иргэд оролцлоо.
Сумдууд
нийтийн биеийн тамирын арга хэмжээнд онцгой анхаарч 229 удаагийн арга хэмжээг
зохион байгуулж, давхардсан тоогоор 23228 хүнийг хамруулсан.
Нийтийн
биеийн тамирын арга хэмжээнд 2009 онд 209 удаагийн арга хэмжээнд 14009 хүн ,
2010 онд 229 удаагийн арга хэмжээнд 23228 хүн хамрагдсан нь өмнөх оныхоос
оролцогчдын тоо 60,0 хувиар өслөө.
Булган
хотын албан байгууллагуудын 37,5 хувь нь, нийт сумдын 94,0 хувь нь биеийн
тамир чийрэгжүүлэлтийн танхимыг хэвийн
ажиллуулж байна.
Аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгжийн болон
кабинетаар хичээллэгсэд нийт 21942 хүнээс ББХТТСорил аван биологийн насыг
тодорхойллоо.
ДЗОУБ-аас бүх сумын ЕБС, дотуур байр,
цэцэрлэгт гар угаах нөхцлийг
бүрдүүлэн 3,0 сая төгрөгийн гарын
угаалтуураар хангалаа.
Булган
сумын хэмжээнд 570 мод бут, сөөг,
бургас, шар хуйс тарьж, усалж ургуулан, 100м2 талбайг цэцэгжүүллээ.
Бугат, Сэлэнгэ сумдын эмнэлэг, ОБГ, ЭМГ,
МХГ, БСГ орчноо тохижуулж зүлэгжүүлэн
ногооруулах ажлыг сайн зохион байгуулсан байна.
Орхон,
Хутаг, Гурванбулаг, Рашаант сумын эмнэлгийн гаралтай хог хаягдлын цуглуулалт,
тээвэрлэлт, зайлуулалтанд аймгийн МХГ-тай хамтран хяналт шалгалт хийлээ.
ОБГ,ХТХ
стандартын шаардлага хангасан бие засах газар байгуулан, төвлөрсөн системд
холбож , ЭМГ, БТСГ, Бүрэгхангай сумын
эмнэлэг зэрэг байгууллагууд гадаа бие засах газрыг стандартын дагуу барьжээ.
Булган
сумын 3-р баг, 5 “а”, 5 ”б” хорооны айл өрх, Хутаг, Баян-Агт, Баяннуур,
Дашинчилэн ,Могод, Бугат, Сэлэнгэ, Хишигөндөр, Рашаант, Гурванбулаг зэрэг
сумд 2794 айл өрх
стандартын шаардлага хангасан энгийн бие засах газар барьж, засварласан
байна.
Булган
сумын 42 байгууллагатай ариутгал,
халдваргүйтгэл хийх “Хамтран ажиллах гэрээ” байгуулан , гүйцэтгэлийг
хангаж ажиллалаа.
Булаг
шандны эхийг хамгаалах, тохижуулах ажлыг Орхон, Гурванбулаг, Хишиг-Өндөр,
Бугат, Рашаант, Бүрэгхангай, Булган
сумдууд сайн зохион байгуулж,
аймгийн хэмжээгээр 45 булаг
шандны эхийг хамгаалан тохижууллаа.
НЭМД жилийн ажлыг зохион байгуулах аймгийн
хорооны хурлаар цаг үеийн 10 аад
асуудлыг хэлэлцэн , жилийн ажлын явцтай
танилцах зөвлөх туслах ажлын хэсгийг 2
удаа бүх сумдад ажиллуулж, дүнг аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр
хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч, жилийн
ажлыг эрчимжүүлж ажиллалаа.
“Тэргүүний
үйл ажиллагаатай сургалтын кабинет” шалгуулах болзолт уралдааныг зарлан
ЭМГ,Дэлхийн –Зөн ОУБ-тай БОНХХ, БХНХХ- тэй хамтран дүгнэлээ. Тэргүүн байр
эзэлсэн Хутаг суманд -5,0 сая, Сэлэнгэ
суманд 3,0 сая , Бугат , Бүрэгхангай 2,0 сая төгрөгийн сургалтын проектор, note book, хүүхдийн жин,
сандал ширээ зэрэг сургалтын тоног
төхөөрөмжөөр Булган, Булганхангай ОНХХ-өөс шагналаа.
Сумдууд өөрийн
гэсэн онцлогтой олон ажлуудыг жилийн ажлын хүрээнд зохион байгууллаа.
Сэлэнгэ
сум Сайн дурын туслагч нарыг
идэвхжүүлэн болзолт уралдаан зарлаж,
болзлын хүрээнд СДТ нар эмнэлэг, “Гэгээрэл төв”-тэйгээ хамтран иргэдийн дунд сургалт сурталчилгааг үр дүнтэй хийж хэвшүүлэн, ЭМСДТ нарыг
дугуйгаар урамшуулж, НЭМ-ийг дэмжих сантай болж үйл ажиллагаандаа 1,8 сая
төгрөгийг зарцуулсан байна.
Булган
сум гэрэлтүүлэгийн асуудлыг шийдэж, 1,2,6,4
дүгээр багууд дээр эрүүл мэндийн нээлттэй
өдөрлөг хийж, 1,6,3 дугаар баг
биеийгн тамирын талбай бүхий тоглоомын талбай, стандартын бие засах
газар, бохирын цооног, хогийн цэг, жишиг
гудамжтай болж , хог хаягдлын цэгийн хязгаарын
бүсийг тогтоож эзэнжүүлжээ.
Аймгийн ЭМГ, БТСГ, Эрүүл идэвхитэй амьдрал клуб хамтран дулааны улиралд Булган сумын иргэдийн
дунд өглөөний гимнастикыг Улсын баатар Д.Лхагвадоржийн талбайд хийж эхлүүлсэн
байна.
Булган суманд “Эрүүл идэвхитэй амьдрал клуб” 7 хоног бүрийн
Баасан гарагт “Хөдөлгөөн-эрүүл мэнд-урт наслалт” нийтийн бүжгийг зохион байгуулж хэвшүүлж байна.
Сэлэнгэ, Баян-Агт, Орхон, Гурванбулаг, Бугат, Булган сумдууд
НЭМДЖ-ийн ажлын салбар дундын
хамтын ажиллагааг сайжруулж, сумын
салбар зөвлөл, ажлын хэсгийн хамтын ажиллагаа
сайжирлаа.
Могод, Баян-Агт
сум НЭМДЖ-ийн ажлыг сумын ИТХ-аараа
хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгчээ.
Баяннуур сум “Залуу эмч,сурагчдын клуб” байгуулан үйл
ажиллагааг тогтмолжуулж, Булган сум эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх
чиглэлээр тусгай болзолт уралдаан зарлан дүгнэж ажиллалаа.
Аймгийн хэмжээнд халдварт өвчнийи
гаралт өмнөх оныхоос 284 тохиолдлоор буюу 51,2 промиллоор буурсан байна.
Халдварт өвчний мэдээ мэдээлэлд идэвхитэй болон идэвхигүй
тандалтыг зохион байгуулан, өвчлөлийн
мэдээг 7 хоногийн Даваа гариг бүр сумдаас хүлээн авч мэргэжил арга зүйн
зөвлөгөө өгч, гэдэсний халдварт өвчин
голомтлон гарч байгаа сум, орон нутагт
халдвар судлалын баг ажиллан, голомтын арга хэмжээг богино хугацаанд зохион
байгуулж, эрт сэрэмжлүүлэх ажлыг үр дүнтэй
хийснээр өвчлөлийн гаралтыг бууруулж ажиллаа.
Өвчлөл ихтэй Хишигөндөр, Бугат, Сайхан суманд
халдвар судлалын баг ажиллаж өвчлөлийг эрт илрүүлж, халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг зохион байгуулан,
чанарын шаардлага хангасан халдваргүйтгэлийн бодисоор голомтын эцсийн
хамлдваргүйтгэлийг 8450 м2 талбайд хийсэн байна.
Дархлаажуулах бэлдмэлийн
захилагыг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албанд хүргүүлэн улирал бүр татан авч, сум
нэгжид сар бүр тээвэрэлэлт хийж байна. Дархлаажуулах бэлдмэлийн тээвэрлэлт,
хадгалатанд хяналт тавин, халалтыг тодорхойлох “индикатор”, хөлдөлтийг хянах
“Хэм тандах заагуур”, термометрийн заалтыг өглөө, орой тэмдэглэл хөтлөн хянаж, Бугат,
Хишигөндөр, Могод, Хутаг, Сэлэнгэ,Сайхан сум, Цоожид, Эмийн цэцэглэн, Жаргахуй
ӨЭ-ийн дархлаажуулалтын кабинетийн үйл ажиллагаанд хяналт хийж,ажлын
зааварчилгаа өгч ажилласан.
Дархлаажуулалтын хамралтыг сар
бүр тооцон, аймаг, сум багийн түвшинд хөтөлбөрийн зорилтод хүргэн ажиллаж,
ДДУХ-ийг бүртгэх мэдээлэх ажлыг сайжруулах зорилгоор дахлаажуулалт хариуцсан
мэргэжилтнүүдэд 1 удаа сургалт зохион байгуулсан.
Булган
аймгийн ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах салбар хороо, ДЗМОУБ-ын
БНХХ, Хялганат тосгон, Рашаант, Гурванбулаг сумын эмнэлэгтэй
хамтран “ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох
сургалт” зохион байгуулан 550 хүн хамруулж, эрсдэлт бүлгийн 500 гаруй хүнийг үзлэг шинжилгээнд хамруулан
эрүүлжүүлэх ажлыг хийсэн.
Шинэ
томуугийн халдвартай тэмцэх сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, эмнэлгийн бэлэн
байдлыг хангах үзүүлэх сургуулийн АНЭ, Гурванбулаг, Рашаант сумын эмнэлэгт зохион
байгуулан 190 хүн хамруулж, сургуулийн
өмнөх насны болон сургуулийн насны хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдалд хяналт тавих, өдрийн цай хөтөлбөрийн
хэрэгжилт, чанарт үнэлгээ хийн, мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллаа.
Аймгийн
Засаг даргын 2010 оны 221-р захирамжаар “Халдвар хяналтын дэд зөвлөл"-ийг
ЭМГ-ын даргаар ахлуулсан 8 хүний
бүрэлдэхүүнтэй, Аймгийн нэгдсэн
эмнэлгийн даргын 81-р тушаалаар “Халдвар хяналтын баг”-ийг 14 хүний
бүрэлдэхүүнтэй, 82-р тушаалаар тасаг нэгжид “Халдвар хяналтын ажилтан” 17
эмнэлгийн мэргэжилтэн, сумдын 16
эмнэлгийн эрхлэгчийн тушаалаар 3-5 хүний бүрэлдэхүүнтэй “Халдвар хяналтын
баг”-ийг байгуулан, ажлын төлөвлөгөө боловсруулж, батлуулан, хэрэгжүүлэн
ажиллаж байна.
Аймгийн
нэгдсэн эмнэлгийн “Халдвар хяналтын алба” нь албаны хурлыг 6 удаа хийж, эмнэлгээс
шалтгаалах халдвар, нярайн халдвартай тэмцэх, сэргийлэх, халдвар хяналтын
тогтолцоог бэхжүүлэхэд цаашид анхаарах асуудлаар хэлэлцэж, хурлын тэмдэглэл
хөтлөн холбогдох арга хэмжээг авч ажилласан.
Орхон,
Хялганат, Сэлэнгэ сумын “Халдвар хяналтын баг”-ууд халдвар хамгааллын дэглэмд
дотоодын хяналтыг графикийн дагуу хийж,
зөвлөлийн хурлаараа дүнг танилцуулж, зөрчил дутагдлыг тухай бүр арилгуулах
талаар мэргэжлийн зөвлөмж хүргүүлэн, үр дүнг тооцон ажилласан.
“Эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх халдвартай
тэмцэх сэргийлэх үйл ажиллагааны хэрэгжилт”-ийг аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цоожид, Жаргахуй,
Эмийн цэцэглэн өрхийн эмнэлгүүд,
Бүрэгхангай, Баяннуур, Дашинчилэн,
Рашаант, Бугат, Сэлэнгэ, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Могод, Сайхан,
Рашаант сумдад шалган мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, зөвлөмж
хүргүүлэн үр дүнг тооцон ажиллаа.
Аймгийн
нэгдсэн эмнэлэгийн халдвар хяналтын алба нь төлөвлөгөөний дагуу сар бүр тасаг нэгжид лабораторийн
шинжилгээтэй хяналт хийж, агаар 88, ариун материал 59, арчдас 372 нийт 519
шинжилгээний 18,6% эерэг гарсныг тасгийн эрхлэгч, халдвар хяналтын ажилтан нарт
танилцуулан, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажилласан байна.
Төрөх
нярайн тасагт хэрэгжүүлэх халдварын эсрэг дэглэмийн 39 заалтын 94,8%, нян
судлалын лабораторид баримтлах 24 заалтын 21 буюу 87,5%, мэс заслын тасагт
хэрэгжих 11 заалтын 90,9% тус тус хэрэгжиж байна. Үүнээс үзэхэд АНЭ-т халдвар
хяналтын дэглэмийн хэрэгжилт 87,5-94,8%-тай байна. Төрөх, мэс заслын тасгийн
мэргэжилтнүүдэд хамар хоолойд
алтлаг стафилококк илрүүлэх шинжилгээг хийж,
53 хүн хамрагдаж эрүүл
нян тээгч 1 илэрснийг эмчлэн эрүүлжүүлэн ажиллаа.
Дөрөв. Хяналт шинжилгээ үнэлгээний чиглэлээр:
ЭМГ-ын
даргын 107-р тушаалаар “Эрүүл мэндийн талаар баримтлах аймгийн бодлого”-ын
хэрэгжилтийг улирал бүр үнэлгээ хийхээр
төлөвлөснийг хэрэгжүүлэн ажиллаж, Бугат,
Бүрэгхангай,Могод сумын хүн эмнэлэгүүд
хяналт шинжилгээ үнэлгээ хийж, үр дүнг тооцон ажиллалаа.
ЭЭС-ийн
үйл ажиллагааг орон нутгийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, орон нутгийн шийдвэр гаргуулан
ажилласан.
“ Эхийн
эндэгдлийг бууруулах аймгийн стратеги
төлөвлөгөө /2006-2010 он/-ний хэрэгжилтийг улирал тутам гаргаж, дүгнэн ажиллаж
байна.
Тав . Салбарын хэмжээнд гарсан гол ололттой
талууд:
·
Аймгийн хэмжээнд “ Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”
болгон зарлаж, орон нутагт нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх талаар
салбар дундын харилцааг сайжруулан ажилласан.
·
“Булган аймгийн эрүүл
мэндийн салбарын хөгжлийн дунд
хугацааны стратеги төлөвлөгөө /2010-2015 он/”-г батлуулсан.
·
Эхийн эндэгдэл гаргаагүй, жирэмсний эрт үеийн хяналт
85,6% болсон.
·
Халдварт өвчний гаралт өмнөх оныхоос 284 тохиолдлоор буюу
51,2 промилоор буурсан. Үүнээс вирусны гепатит өвчний гаралт 76 буюу 12,6
промиль, цусан суулга 4 буюу 0,7 промиль, бэлэгсийн замын халдвар 207 буюу 37,1
промилиор буурсан.
·
Эмнэлгээс шалтгаалах халдвар бүртгэгдээгүй.
·
Сумын их эмчийн үзлэгийн хувь 55,4% болж өмнөх оныхоос
нэмэгдсэн.
·
Урьдчилан сэргийлэх үзлэг нэмэгдсэн.
·
ЭМГ-ын бүтэц орон тоо шинэчлэгдсэнтэй
холбогдуулан албан хаагчдын ажлын байр албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан
·
Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ,
үнэлгээний журмыг шинэчлэн боловсруулсанаар Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны
тайланг нэгтгэх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх нэгдсэн тогтолцоотой болсон
·
Иргэдийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх 11
сарын нэрэмжит аян зохион байгуулсан.
·
Эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгааны ажилд
төрийн болон хувийн эрүүл мэндийн
байгууллага, ТББ-ууд, бусад байгууллагуудыг татан оролцуулж оролцоог
нэмэгдүүлсэн.
·
Эмнэлгийн мэргэжилтэнүүдийн мэргэжлийн мэдлэгийг
дээшлүүлэх талаар олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэргэжлийн
зөвлөлүүдийн сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлсэн.
·
Аймгийн хэмжээнд санхүүгийн өрийг урьд оноос 5 дахин
бууруулсан.
Зургаа. Дутагдалтай буюу тулгамдаж буй асуудлууд :
· Аймгийн
Эрүүл мэндийн газарт боловсон хүчин дутагдалтай байгаагаас үйл ажиллагааны шуурхай байдал, үр дүнд
сөргөөр нөлөөлж байна
· Өрхийн
эмнэлэгт тоног төхөөрөмж ,хүний их эмчийн хүрэлцээ муу
· Хөдөө
орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад мэдээллийн сүлжээ муу
· Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт тодорхой ахиц
гаргахгүй байгаа
· Аймгийн хэмжээнд хүүхдийн эндэгдэл тогтвортой буурахгүй
байгаа
· Сумдын эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа харилцан
адилгүй
· Иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшин доогуур.
Долоо. Цаашид тавьж буй зорилтууд:
1. Нийгмийн эрүүл мэндийн бодлогын үндсэн чиглэлүүдээс БЗДХ, сүрьеэ, вирусны гепатит зэрэг халдварт өвчин, охидын болон гэрийн төрөлт, нялхсын эндэгдэлийг тууштай бууруулах, ундны усны эх булгийг бохирдлоос хамгаалах, ахуйн хог хаягдлыг цуглуулах, хадгалах, зайлуулах менежментийг хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг сайжруулах арга хэмжээ авах.
2. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримталж буй бодлогыг тууштай хэрэгжүүлж, Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, “Эрүүл мэндийг дэмжигч орчин”-ыг бүрдүүлж, эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын хөдөлгөөн өрнүүлж, үр дүнг тооцох.
3. Мэргэжлийн боловсон хүчнээр хангах, мэргэшүүлэх, зөв байршуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сумын эмнэлэгт үр бүтээлтэй ажиллаж байгаа эмнэлгийн дунд мэргэжилтэн болон сумын уугуул хүүхдийг сонгон шалгаруулж, ЭМШУИС-д суралцуулах арга хэмжээ авах.
4. Сумдын эмийн эргэлтийн санг стандартын шаардлага хангасан байраар хангах, үйл ажиллагаанд хяналт тавьж, үндэсний зайлшгүй шаардлагатай эмийг аймаг, сумын түвшинд бүрэн байлгаж, эм бараа материал ханган нийлүүлдэг гүйцэтгэгчийг тендер зарлаж шалгаруулах ажлыг чанартай зохион байгуулах.
5. Аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлгүүдэд хүн амд эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгааны төвийг байгуулж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох материаллаг баазыг бэхжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, өмнөх жилүүдэд бэлтгэгдсэн эрүүл мэндийн сайн дурын туслагч нарыг давтан бэлтгэх.
6. НЭМ-ийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамт олон, төрийн ба ТББ-ууд, аж ахуйн нэгжийг татан оролцуулах, түүнд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавьж хамтран ажиллаж салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлж, нийгмийн эрүүл мэндийн аймгийн зөвлөлийн ажлыг сайжруулах.
7. Баг, өрхийн эмнэлгийг бэхжүүлж, эрүүл мэндийн анхан шатны тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж, багийн эмчид шаардлагатай шатахууны хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж байх.
8. ЕБС-иудын эрүүл мэндийн хичээлийн сургалтын арга зүй, үр дүнг улам боловсронгуй болгох,дотуур байрыг эрүүл ахуй, стандартын дагуу ажиллуулах, СӨН хүүхдүүдэд эрүүл мэндийн анхан шатны мэдлэг, дадал, хэвшил олгох, хичээл зааж буй багш нарыг давтан бэлтгэх зэрэг болно.
9. Эмнэлгүүдийн материаллаг баазыг нэмэгдүүлэх
2. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримталж буй бодлогыг тууштай хэрэгжүүлж, Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, “Эрүүл мэндийг дэмжигч орчин”-ыг бүрдүүлж, эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын хөдөлгөөн өрнүүлж, үр дүнг тооцох.
3. Мэргэжлийн боловсон хүчнээр хангах, мэргэшүүлэх, зөв байршуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сумын эмнэлэгт үр бүтээлтэй ажиллаж байгаа эмнэлгийн дунд мэргэжилтэн болон сумын уугуул хүүхдийг сонгон шалгаруулж, ЭМШУИС-д суралцуулах арга хэмжээ авах.
4. Сумдын эмийн эргэлтийн санг стандартын шаардлага хангасан байраар хангах, үйл ажиллагаанд хяналт тавьж, үндэсний зайлшгүй шаардлагатай эмийг аймаг, сумын түвшинд бүрэн байлгаж, эм бараа материал ханган нийлүүлдэг гүйцэтгэгчийг тендер зарлаж шалгаруулах ажлыг чанартай зохион байгуулах.
5. Аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлгүүдэд хүн амд эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгааны төвийг байгуулж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох материаллаг баазыг бэхжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, өмнөх жилүүдэд бэлтгэгдсэн эрүүл мэндийн сайн дурын туслагч нарыг давтан бэлтгэх.
6. НЭМ-ийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамт олон, төрийн ба ТББ-ууд, аж ахуйн нэгжийг татан оролцуулах, түүнд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавьж хамтран ажиллаж салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлж, нийгмийн эрүүл мэндийн аймгийн зөвлөлийн ажлыг сайжруулах.
7. Баг, өрхийн эмнэлгийг бэхжүүлж, эрүүл мэндийн анхан шатны тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж, багийн эмчид шаардлагатай шатахууны хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж байх.
8. ЕБС-иудын эрүүл мэндийн хичээлийн сургалтын арга зүй, үр дүнг улам боловсронгуй болгох,дотуур байрыг эрүүл ахуй, стандартын дагуу ажиллуулах, СӨН хүүхдүүдэд эрүүл мэндийн анхан шатны мэдлэг, дадал, хэвшил олгох, хичээл зааж буй багш нарыг давтан бэлтгэх зэрэг болно.
9. Эмнэлгүүдийн материаллаг баазыг нэмэгдүүлэх
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment