Эрүүл мэндийн сайдын 2011 оны 1 сарын 28-ны өдрийн 20 тоот тушаалаар 2011 оныг салбарын хэмжээнд “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил” болгон зарлаж байна. Энэ ажилд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, ЭМЯ-ны харъяа эмнэлэг, төвүүд бүгд хамтран ажиллах юм.
2011 оныг “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил” болгон зарласнаар салбарын болон бусад салбарын бүх шатны шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж хүн амын эрүүл мэндэд нөлөөлж сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг олон салбарын хамтын оролцоо хүчээр багасгах ажлыг үндэсний болон орон нутгийн түвшинд зохион байгуулж хүн амын эрүүл мэндийн тэгш бус байдлыг багасгаж, нийгмийн дийлэнх гишүүдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчлөл, цаг бус эндэгдэл болон хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах ач холбогдолтой юм.
Аливаа улс орны тогтвортой хөгжлийн үндэс нь хүн амын эрүүл мэнд байдаг. “Эрүүл” байх нь хувь хүний өөрийн хариуцлагаас хамаарах боловч хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын төдийгүй, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, дэд бүтэц, захиргааны удирдлага, улс төр, эдийн засаг, хүн ам зүйн бодлого зэрэг олон салбарын оролцоотой хэрэгжиж нийгмээрээ хамтран үүрэх ёстой хариуцлага гэдгийг дэлхий нийтээрээ нэгэнт хүлээн зөвшөөрөөд байна. Өөрөөр хэлбэл “Эрүүл мэнд” гэдэг нь - зөвхөн өвчин, эмгэггүй байх төдийгүй бие махбод, сэтгэл санаа, нийгмийн хувьд эрүүл, сайн сайхан аж төрөхийг хэлнэ” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлдог. Хувь хүн эрүүл байна гэхээр зөвхөн өвчингүй байвал боллоо гэсэн хандлагаар өөртөө хандаж сэтгэл санааагаа тайван, стресгүй байлгах, бие бялдрын хөгжилдөө анхаарч биеийн жингээ өөрт тохирсон жиндээ барих, биеийн хөгжилдөө анхаарахаас гадна гэр орон ажил төрлийн орчин тойрноо эрүүл, аюулгүй, цэвэр цэмцгэр байлгах, хамт олон, хүмүүстэй харилцахдаа хүртэл зөв харьцах хэрэгтэй. “Эрүүл мэнд” байхад хувь хүний зан үйл, аж төрж байгаа хэв маягаас 60-70 хувь, гадаа орчны нөлөөллөөс 15-20 хувь, удамшилын хүчин зүйлээс 10 хувь, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээнээс 10 хувь орчим нь хамаардагыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар баталсан байдаг. Эрүүл байхад зөвхөн хувь хүн бүрдүүлэх нь учир дутагдалтай. Хувь хүн сэтгэл санаа тайван, эрүүл, чийрэг байж, эрүүл аюулгүй орчинд тав тухтай аз жаргалтай амьдрахад нийгмийн бүх салбаруудын үйлчилгээ нөлөөлж байдаг. Тухайлбал, цэвэр, хангалттай ус гэхэд Байгаль орчны яам, гэр ажил дулаахан байх, алтны үйддвэрт мөнгөн ус биш байгаль орчинд ээлтэй шинэ технологи ашиглуулах бодлого барихад Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Үдийн цай хөтөлбөрт эрүүл, аюулгүй хүнс зах зээлээс татах, хадагалах, хоолоор үйлчилэхэд БСШУЯам гэх мэтээр бүх яамдаас хүний эрүүл мэнд хамаардаг. Тиймээс нийгмийн бүх салбарууд хүнийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хамтран бүрдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, нийгмийн эрүүлү мэндийн асуудалд бүх салбарууд хамаатай.
Улсын Их Хурлын Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогод “Нийгмийн эрүүл мэнд гэдгийг хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин, сэтгэл зүйн сөрөг үр дагаврыг арилгахад чиглэсэн цогц үйл ажиллагаа” гэж тодорхойлж, бага зардлаар олон хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийг бодлогын цөм болгон хөгжүүлэх эрхзүйн үндсийг бүрдүүлсэн юм. Үүнээс хойш хүн амын эрүүл мэндийг хамгаалахад төр, засгаас онцгой анхаарч, багагүй хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн. Тиймдээ ч өнөөдөр манай улсад нийгмийн эрүүл мэндийн тогтвортой тогтолцоо бий болж, тодорхой ажлуудыг хийснээр хүн ам 10-20 жилийн өмнөхтэй харьцуулахад илүү эрүүл, удаан амьдарч, Монгол хүний дундаж наслалт уртасч, 2000 онтой харьцуулахад дунджаар 4 насаар нэмэгдээд байна. Хэдийгээр эрүүл мэндийн салбарт УИХ, Засгийн газраар батлуулсан нийгмийн эрүүл мэндийн бодлого, хөтөлбөр стратегүүд хэрэгжиж, ололт амжилт чамгүй байгаа ч урьдчилан сэргийлэх чиглэл бүх нийтийн үйлс болж чадахгүйгээс тулгамдаж буй асуудал бий болоод байна. Нийгмийн эрүүл мэндийн ажил, үйлчилгээ эрүүл мэндийн салбарын хүрээнд хязгаарлагдаж, бусад салбарын оролцоо үгүйлэгдэхийн зэрэгцээ тэдгээрийн бодлого, үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зохих ёсоор анхаарч чадахгүй байна. Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдаж, нийгмийн эрүүл мэндийн салбар бусад салбарын алдаатай, хамтын уялдаагүй, дутуу дулимаг шийдвэр, бодлогын хор уршгийг үүрч яваа салбар гэдэг нь сүүлийн жилүүдэд маш тодорхой илэрч байна. Тухайлбал: Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь химийн бодисын бохирдол, “Азийн чоно” компанийн метилийн спиртээр үйлдвэрлэсэн архины хордлого, хүүхдийн байгууллага дахь шил шилээ дарсан хоолны хордлого гэх мэт. Хот, суурин газруудад агаарын бохирдол хэрээс хэтэрч, хууль бусаар алт олборлох, бусад үйл ажиллагаанд химийн бодисыг замбараагүй хэрэглэснээс шалтгаалсан химийн хордлого, орчны бохирдол хот, хөдөөгүй ихэсч байна. Хот суурин газрын хүн амын 40 орчим хувь нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, баталгаагүй усыг ундандаа хэрэглэж байна. Хүнсний баталгаат байдал ч ихээхэн алдагдаж, 2007 оны статистикийн мэдээгээр хүнсэнд хэрэглэж байгаа махны дөнгөж 6.4 хувь, сүүний 2.2 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж, үлдсэн хувийг нь мал эмнэлэг, ариун цэврийн хяналтаас гадуур бэлтгэсэн бүтээгдэхүүн эзэлж байгаагаас мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнүүдийн тархалт тасралтгүй нэмэгдэж байна. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн дунд “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой хоолны хордлого дараалан гар байгаа нь хүүхдийн байгууллага дахь хүнсний баталгаат байдал алдагдаж байгааг гэрчилж байгаа бөгөөд сургуулиудын 70 орчим хувьд нь цайны газар нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж, сурагчдын аяга, тавагны хангалт, ариутгал хангалтгүй, сурагчид гар угаах боломжоор бүрэн хангагдаагүй зэрэг дутагдал илэрч байна. Халдварт өвчний зэрэгцээ халдварт бус өвчин манай улсад чимээгүй тахлын хэмжээнд нэгэнт хүрчээ. Өнөөдөр насанд хүрсэн 10 хүн тутмын 9 нь халдварт бус өвчин, осол гэмтлийн улмаас нас барж, хүн амын эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болоод байна.
Халдварт бус өвчин болох хүний зан үйл, амьдрах хэв маягаас шалтгаалдаг өвчин сүүлийн 15 жилд тасралтгүй нэмэгдэж байна. Халдварт бус өвчин хүнд гэнэт бий болохгүй ээ. Энэ өвчнийг үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсүүд байдаг. Тухайлбал: тамхи, архины хэт хэрэглээ, зохисгүй эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, эдгээрээс улбаалан хүний цусанд сахар, холестерины хэмжээ ихсэж цусны даралт ихсэх, таргалалт бий болох гэх мэт өөрчлөлт орж ужгирсаар 10-15 жилийн дараагаар цусны дарлт ихсэх, цус харвах, зүрхээр өвдөх, зүхний шигдээс болох, ясны сийрэгжилт болох, цөс өтгөрөн үрэвсэх гэх мэт халдварт бус өвчин болон илэрдэг. Зөвхөн энэ үед л хүмүүс өөрийгөө анхаарч эхэлдэг. Халдварт бус өвчин бол эдгэрдэг, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой өвчин юм. Хүн бүр архи, тамхийг хэрэглэхгүйгээр, өдөрт 30 мин өөртөө зарцуулж дасагл хийх, өдөрт 10000 алхам орчим алхах, хоол хүнсээ тохируулан хэрэглэж, орчин тойрондоо эмх цэгцтэй амьдрахад энэхүү өвчнөөр өвчилөхгүй ээ. Харин аль хэдийн өвчин болсны дараа бол тухайн хүн, гэр бүлээс маш их зардал гардаг. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар Монгол улс тамхины хэрэглээний түвшингээр дэлхийд эхний 10-т орж байна. Хүн ам хүнсэндээ давс, амьтны гаралтай өөх тос ихээр хэрэглэж, хөдөлгөөний хомсдол их байгаагийн улмаас 15–64 насны хүн амын бараг 40 хувь нь илүүдэл жинтэй буюу тарган, улмаар Монгол хүний бие бялдрын хөгжил сул дорой болж өсвөр насны залуусын тал хувь нь цэргийн албанд тэнцэхгүй байгаа нь сэтгэл түгшээж байна. Дээрх нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг эрүүл мэндийн салбар дангаараа хянах боломжгүй юм.
Иймээс нийгмийн бодлогыг бүхэлд нь эрүүл мэндийг дэмжих үзэл санаагаар баяжуулж, хүн амын эрүүл мэндийг сайжруулахад салбар бүхэн бодитой хувь нэмэр оруулснаар нь хүн амын эрүүл мэнд, ая тухай, эрүүл аюулгүй орчинд амьдрах Монгол Улсын Үндсэн хуулийн зорилт жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрдэх юм. Салбар бүхэнд хувь нэмэр оруулах боломж бий. Тухайлбал: хийжүүлсэн ундаа, өөх тос, давсны агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зарах, сурталчилах нийгмийн зах зээлийг багасгах, тамхи, архины татварыг 10 хувиар нэмэгдүүлж хэрэглээг 8-15 хувиар бууруулах, ингэснээр зүрх судасны эмгэгийг 80%, хавдрыг 30% бууруулна, түүнчлэн худалдаа, үйлчилгээний газар бүхэнд ариун цэврийн наад захын шаардлагыг биелүүлж, стандартын шаардлага хангасан бие засах газрын хүртээмжийг нэмэгдүүлж, гарыг тогтмол угааж хэвшүүлбэл халдварт шар өвчний 90%-ийг урьдчилан сэргийлж чадна. Хэрэв бид хамгаалалтын бүсийг хийж заншуулбал автомашины ослоос шалтгаалсан нас баралтыг 25 дахин бууруулах, агаарын бохирдлыг арилгаж чадвал харшил, амьсгалын тогтолцооны өвчлөлийг 20% бууруулах боломжтой. Хүн амд “тамхи бүү тат, жимс, ногоо сайн ид, дасгал хөдөлгөөн хий, эрүүл агаарт гар, давс, өөх тос бага хэрэглэ” гэж хэлэх нь хангалтгүй юм. Харин эдгээр эрүүл сонголтуудыг хийх боломжит орчинг төрийн бүх салбар, байгууллагууд хамтран бүрдүүлж, хүн ам зөв дадал хэвшилтэй болоход нь туслах юм. Сүүлийн жилүүдэд УИХ-ын 81 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тогтоосон урт, богино хугацааны нийгмийн эрүүл мэндийн .... хөтөлбөр, стратегийг Засгийн газраас батлуулан хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Эдгээр зорилт, арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэх нь туйлын чухал юм.
No comments:
Post a Comment