Эрүүл мэндийн яам өнгөрөгч 7 хоногт


Долоо хоног бүрийн даваа гарагт ЭМЯ-наас өнгөрөгч долоо хоногт хийсэн гол ажлуудаа нэгтгэн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байхаар боллоо. Үүнтэй холбогдуулан 2011 оны 3 дугаар сарын 7 ны байдлаар яамны газар хэлтсүүдээс дараахи мэдээллийг өгсөн байна.
Төрийн захиргааны удирдлагын газраас хийсэн гол ажлууд:
  1. ЭМЯ-ны 2011 оны 2 дугаар сарын ажлын мэдээллийг бичиж ЗГХЭГ-т хүргүүлэв. /сарын ажлын дэлгэрэнгүйг удахгүй/
  2. “Эмнэлгийн зарим болон эмнэлгийн бус зарим мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар”-ыг сайдын 67 тоот тушаалаар батлуулав.
Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас хийсэн гол ажлууд:
  1. Эрүүл мэндийн салбарын зээл, тусламжийг зохицуулах зөвлөлийн 2011 оны эхний хуралдааны бэлтгэлийн хангасан.
  2. Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийг Бүсийн оношлогоо эмчилгээний төв болгох тухай Засгийн газрын толгтоолын төслийг боловсрууллаа.
  3. Улаанбаатар хотын эмзэг, ядуу иргэдэд нийгмийн суурь тусламж үйлчилгээг хүргэх АХБ-ны төслийн техникийн хорооны хуралдаанд оролцож 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар санал ирүүлсэн төрийн бус байгууллагуудын саналд үнэлгээ хийсэн.
  4. Эрүүл мэндийн салбарт шинэчлэх, шинээр боловсруулах шаардлагатай байгаа стандартыг шүүж, жагсаалтыг гаргасан.
  5. Уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн талаарх хүн амын мэдлэг дадлага хандлагыг тодорхойлох судалгааны багийн гишүүдэд зөвлөлгөө өгөв.
  6. ММСС-ын тэттэлэгээр судалгаа хийх 39 төслийн холбогдох 50 шахам судлаач, эмч, мэргэжилтнүүдэд анагаах ухааны ёсзүй, эрдэм шинжилгээний аргазүйн нэн тулгамдсан асуудлаар семинар хийж, зөвлөгөө өгөв.
  7. Эрдэм шинжилгээний төслийн үр дүнг хэлэлцсэн мэргэжлийн зөвлөлүүдийн шийдвэрийг хүлээн авч нэгтгэв.
  8. Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын 3 дугаар сарын үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэж батлуулсан.
Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас хийсэн гол ажлууд:
  1. Монгол улсын Засгийн газрын 2008 оны “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр батлах тухай” 07 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2009 оны “Малчдын явуулын амбулаторийн тусламж, үйлчилгээний тухай” 99 тоот тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор нийт аймгийн эрүүл мэндийн газрын дарга нарт албан даалгаврыг хүргүүлэв.
  2. ЭМЯ, ШШГГ-тай хамтран тус газрын . . . дугаар ангид “Монгол эмэгтэйн эрүүл мэнд” өдөрлөгийг зохион байгуулж, тэнд хүмүүжиж байгаа 400 гаад эмэгтэйд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, цаашид энэ чиглэлээр тогтмол хамтран ажиллахаар боллоо.
Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас хийсэн гол ажлууд:
  1. Архидан согтуурахаас сэргийлэх хянах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг салбар дундын хэмжээнд зохицуулах хорооны хурлыг хийж, 2010 онд хийсэн ажлын тайлан, 2011 онд хийх ажлын төлөвлөгөө, Монгол хүний цусан дахь спирт задалдаг ферментийн идэвхижлийг тодорхойлсон судалгааны ажлын дүн, Монгол хүний согтууруулах ундааны нэг удаагийн хэрэглээний зөвлөмж хэмжээний талаар танилцуулга, эрүүлжүүлэх байрны нөхцөл, үйлчилгээний байдалд хийсэн хяналт шалгалтын дүн, Архидан согтуурахаас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн зүйл заалтын хэрэгжилтэнд хийсэн хяналт үнэлгээний тайлангийн танилцуулгын талаар хэлэлцэв.
  2. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэгт орсны дагуу энэ өдрөөр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гарган батлуулах шатандаа явж байна. Тус өдрөөр ХӨСҮТ-тэй хамтран Нянгийн тэсвэржилтийн тандалт судалгааны гарын авлага орчуулан гаргах, мөн эрүүл мэндийн байгууллагуудын чанарын менежер, халдвар хяналтын албаны дарга, эмнэлгийн тархвар судлаач эмч нар нийт 70 орчим хүнийг оролцуулан 1 өдрийн сургалт семинари зохион байгуулахаар удирдамж, төсвийг боловсруулан ажиллалаа.
Санхүү, хөрөнгө оруулалтын газраас хийсэн гол ажлууд:
  1. 2011 оны Дархлаажуулалтын сангийн хөрөнгөөр худалдан авах вакцин биобэлдмэлийн тендерийн санхүүгийн үнэлгээг хийлээ.
  2. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын эмнэлгийн үнэлгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээг хийж дуусган үнэлгээний хорооны хурлын шийдвэр зөвлөмжийг Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэв.
Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас хийсэн гол ажлууд:
  1. Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцоог 2011-2015 онд хөгжүүлэх стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулахаар Эрүүл мэндийн сайдад оруулаад байна.
  2. ДОХ-той тэмцэх үндэсний хөтөлбөрийн үнэлгээний дүнг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.
  3. Салбарын нэгдсэн цахим сүлжээнд Нийслэлийн 9 дүүрэг, 3 амаржих газар, Яаралтай тусламжийн төвийг холбох ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг ТНБД-аас авч холбогдох зардлын тооцоог хийн НЭМГ-т хүргүүлэхэд бэлэн болголоо.

Print Friendly and PDF

2 comments: