Булган аймгийн Эрүүл мэндийн газраас 5 сард зохион байгуулсан онцлох үйл ажиллагааны мэдээллийг байршууллаа



1.  Монголын Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн олон нийтийн компанит ажлыг хэрэгжүүлэгч МҮОНРТ-ийн төслийн багтай хамтран 2011 оны 5 сарын 9-ны өдөр С.Лхагвадоржийн талбайд “Архи-тамхи шинэ үеийн сонголт биш” өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Өдөрлөгийг тохиолдуулан 7 хоногийн аян зарлаж, 400 гаруй оюутан, залуусын жагсаал зохион байгуулагдаж, гар зураг, эссе бичлэг, ханын самбарын уралдаануудын дүн гарч, шагналын эзэд тодорлоо. Энэ өдөрлөгийн үеэр дуучин н.Уранхолбоо /Ану/, L guards хамтлаг, МҮОНТ-ийн  HEY HEY нэвтрүүлгийн хамт олон оролцож, ая дуугаа өргөлөө.

1.    “Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Булган аймгийн бүх сум, өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарт Булган аймагт хэрэгжих хүүхдийн хоол тэжээл, жингийн алдагдлаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий Гал голомт хөтөлбөрийн сургалтыг 4 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Улаанбаатар хотоос сургагч багш урьж зохион байгуулсан ба сургалтын үйл ажиллагааг бататгах, мэдлэг олгох зорилгоор Сэлэнгэ аймагт хэрэгжиж буй "Гал голомт хөтөлбөр"-ийн туршлага солилцох үйл ажиллагааг 5 сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгууллаа. Мөн энэ үеэр сургалтаар бэлтгэгдсэн 20 сургагч багш, ЭМГ-ын мэргэжилтнүүд нар Орхон аймгийн "Ээжүүдийн клуб"-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан ажиллалаа.
2.  Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих хэлтэсээс Мэдээлэл, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Таны ажлыг бид дэмжье” сэдэвт сургалт 2011 оны 5 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтыг ЗГХА-ЭМГ-ын орлогч дарга Ц.Хун нээж, хичээлийг ЭМДХ-ийн дарга Л.Оюун удирдан явууллаа. Сургалтын үеэр НЭМ-ийн талаар ЭМЯ-с баримтлаж буй бодлого, чиглэл, Зан үйлийн онолууд, мэдлэг, дадал, хандлага тогтоох судалгаа хийх аргачлал зэрэг сэдвүүдээр мэдлэг олгох лекц тавигдаж, 21 аймаг, 9 дүүрэг, 3 дугаар шатлалын эмнэлгүүдийн 2010 онд хийсэн МСС-ны үйл ажиллагааны товч тайлан тавигдаж, туршлага судаллаа. Мөн сургалтын үеэр судалгаа хийх аргачлал, МСС материал бэлтгэх зэрэг дадлага ажлуудыг хийж, 2010 оны ЭМД байгууллагад материалаа ирүүлсэн байгууллагын материалд ХШҮ хийлээ.
3.    Монголын мянганы сорилтын сангаас зарлаж буй 3 дахь ээлжийн “эрүүл ажлын байр, амьдрах орчин” сэдэвт тэтгэлгийн хөтөлбөрт Булган аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, Булган сумын ЗДТГ, МСҮТ, Нийгмийн даатгал зэрэг байгууллагуудад төсөл бичих арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллах гэрээг байгууллаа.
4.  “Нийтийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-д Булган аймгийн албан байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг 20 гаруй байгууллагатай хийж ажиллалаа.
5.    Аймгийн төвийн нийтийн үйлчилгээтэй 5 эмийн санд эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS5026011 стандартаар үнэлгээ хийж, эмийн сангийн зэрэглэлийг тогтоолоо.
6.    Мэргэжлийн хяналтын газартай хамтран тусгай удирдамжийн дагуу Нэгдсэн эмнэлгийн тасаг нэгж болон эмийн эмчилгээг зохицуулах хороо, эмийн сангийн үйл ажиллагаанд эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, ЭМСайдын 2009 оны 378, 2003 оны 306, 2006 оны 71 дүгээр тушаалын хэрэгжилтийг тус тус шалгаж, стандартын дагуу үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
7.    Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт Мэргэжлийн хяналтын газартай хамтран эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, ариун цэврийн тухай хууль, ЭМС-ын 225,275,176 дугаар тушаалын хэрэгжилт, яаралтай тусламжийн бэлэн байдалд хяналт шинжилгээ үнэлгээ хийж ажиллалаа.
8.    Булган суманд JICA ОУБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Эх нялхас голлосон-Иргэдийн оролцоотой эрүүл хот бүтээх төсөл”-ийн эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих ажлын дэд хэсгийн ээлжит хурлыг зохион байгуулж 2011 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж гаргалаа.
9.   Булган аймгийн нийт эмч, сувилагч нарын дунд онол, практикийн бага хурал, ажлын мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа.
10 Улсын хэмжээнд 2011 оны 5 сарын 17-27-ны өдрүүдэд Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийн “Сум, дүүрэг бүрт хүрч хүүхэд бүрийг дархлаажуулъя” уриан дор зохион байгууллаа.
11 Булган аймагт хэрэгжиж буй “100% бэлгэвч хэрэглэх хөтөлбөр”-ийн хүрээнд баар, цэнгээний газар, зочид буудлын ажилтан, эрүүл мэндийн сайн дурын туслагч, зорилтот бүлгийн нийт 58 хүнд “ХДХВ/ДОХ-с сэргийлэх, БЗДХ-с сэргийлэх, бэлгэвчийн хэрэглээ”, “Олон нийт, Нийгмийн маркетинг” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
12Сумдын эмнэлгийн барилга байгууламж, эмнэлгийн тоног төхөөрөмж, түргэн тусламжийн авто машины өнөөгийн төлөв байдалтай танилцаж, зөвлөн туслах зорилгоор Орхон, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Могод, Бүрэгхангай сумдад 5 сарын 17-30-ны өдрүүдэд  ажиллалаа. Энэ үеэр мэргэжлийн байгууллагаас зөвөлгөө авах, эмнэлгийн тоног төхөөрөмж, түргэн тусламжийн авто машины зураг, ашиглалтанд оруулсан хугацаа, ашиглалтын тайлбартай авч эмхэтгэх ажлуудыг зохион байгууллалаа.
13Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05, 2001 оны 224 дүгээр тогтоол, ЭМСайдын 2011 оны 27 дугаар тушаал, Аймгийн ИТХ-ын 2010 оны 08/04 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2011 оны А/122 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх “Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн үйл ажиллагаанд тусгагдсан “Хөдөлгөөн –эрүүл мэнд-урт наслалт” өглөөний гимнастикийг 5 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 7 цагт С.Лхагвадоржийн талбайд зохион байгуулж 6 байгууллагын 50 гаруй ажилтан, албан хаагч, иргэдийг хамрууллаа. Энэ үйл ажиллагаа нь энэ оны 10 сарын 01-ний өдөр хүртэл өглөө бүр тогтмол явагдах юм.
14ЭНЭШТ-д 5 сарын 12-15-ны өдрүүдэд “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах” JFPR9131 төслийн санхүүжилтээр зохион байгуулагдсан “Олон нийтэд түшиглэсэн хүүхдийн өвчний цогц менежмент” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтанд аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн М.Ундармаа, “Жаргахуй” өрхийн эмнэлгийн ахлагч эмч Г.Мядагханд, “Эмийн цэцэглэн” өрхийн эмнэлгийн ахлагч эмч Д.Нэргүй нар оролцож, сургагч багшаар бэлтгэгдлээ.
15"Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн хүрээнд Булган сумын бүх цэцэрлэгийн ахлах ангийн хүүхэд, тэдгээрийн эцэг, эх, багш нарт Японы сайн дурын гишүүн Т.Кауру, Жаргахуй өрхийн эмнэлгийн эмч Т.Ууганболор, ЭМГ-ын мэргэжилтэн Н.Алтайбаатар нар “Гар угаах арга”, “Шүд угаах арга” сэдвээр сургалт зохион байгууллаа.
16 Олон улсын эх баригч сувилагчдын өдрийг угтсан ажлын хүрээнд  Төвийн бүсийн аймгуудын ажил мэргэжлийн уралдаанд  Дархан хотод болсон. Манай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч нар багаар түрүүлж, алтан медаль, Улсын тэмцээнд оролцох эрхээр шагнагдсан. Мөн Нэгдсэн эмнэлгийн эх баригч  Д.Ариунаа бүсийн аварга, САТ – ийн ахлах сувилагч Ж.Бариашир  Бүсийн аварга сувилагчаар шалгарлаа.
17 Улсын аварга шалгаруулах  Сувилагч нарын ажил мэргэжлийн уралдаанд Аймгийн Нэгдсэн эмнэлгийн  Ж.Бариашир ахлагчтай  Цоглог баг  1-р байр эзлэн багаар  Сингапурт суралцах эрх, Шанхай хотод аялах эрх, үндсэн цалингийн 20% ,  Алтан медаль тус тус шагнагдсан.  Хувийн амжилтаар Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэгийн чиглэлээр  Нэгдсэн эмнэлгийн  САТ –ийн ахлах сувилагч Ж.Бариашир   Улсын аварга  сувилагч, Алтан медаль, Сингапурт мэргэжлийн чиглэлээр суралцах эрхээр, Хүүхэд нярайн чиглэлээр  НЭ –ийн Хүүхдийн тасгийн ээлжийн сувилагч М.Оюунгэрэл  Улсын  сувилагч  алтан медаль,  Сингапурт суралцах эрх,  Мэс заслын чиглэлээр  НЭ-ийн мэс заслын тасгийн ээлжийн сувилагч М.Түвшинжаргал  Улсын аварга 2-р байрны шагналт  мөнгөн медаль,  Нярай хүүхдийн чиглэлээр  НЭ –ийн  төрөх эмэгтэйчүүдийн тасгийн нярайн сувилагч Т.Нарангэрэл  Улсын аварга 2-р байрны шагналт  мөнгөн медаль, тус тус шагнагдлаа. Улсын аварга баг  Нэгдсэн эмнэлгийн  Ж.Бариашир ахлагчтай Цоглог багийн хамт олон   “Алтан дэнлүү 2011” хүндэтгэлийн ёслолын арга хэмжээнд   Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Шижирбаатар даргатай хамт оролцлоо.
11  5-р сарын 23 –нд  Аймгийн хэмжээнд  Олон улсын эх баригч сувилагчийн өдрийг тэмдэглэн,  урьд, хойд бүсийн сумдаас , аймгийн Нэгдсэн эмнэлгиийн 3 тасаг, өрх, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн оролцлоо.
19 “Төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт 1 багц цаг олгох сургалтыг Аймгийн нэгдсэн эмнэлгийн сургалтын танхимд зохион байгуулж 80 гаруй сувилагчийг хамрууллаа.



АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment