Аймгийн ЗДТГ-ын хяналт шалгалтын баг Эрүүл мэндийн газарт ажиллаж байна

Аймгийн засаг даргын тамгын газрын хяналт шалгалтын баг 2011 оны 05 сарын 18-19-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газар дээр ажиллаж байна. Шалгалтын багийг ТЗУХ-ын дарга Г.Бадамсүрэн ахлаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ТЗУХ-ын мэргэжилтэн Д.Хажидмаа, ХЗХ-ын мэргэжилтэн Б.Одхүү, СТСХ-ийн мэргэжилтэн С.Цэдэнлхам нар ажиллаж байна.


Тус шалгалтаар Иргэдийн оролцоо, ил тод байдлыг дэмжих жилийн ажлын явц, Нийгмийн эрүүл мэнд нийтийн биеийн тамирыг дэмжих жилийн явц, засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, байгууллагын үйл ажиллагаа, дотоодын хяналтын тухай шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зөвлөн туслаж ажиллах юм.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment