"Архи тамхи шинэ үеийн сонголт биш" өдөрлөг зохион байгуулагдлаа


“Нийгмийн эрүүл мэнд – Нийтийн биеийн тамирыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан архи, тамхины эсрэг олон төрлийн сургалт, сурталчилгаа, үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг болох Монголын Мянганы Сорилтын Сангийн Эрүүл мэндийн төслөөс хэрэгжүүлж буй “Архи-тамхи шинэ үеийн сонголт биш” компанит ажлыг Булган хотноо 2011 оны 5 дугаар сарын 9-ны өдөр төслийн хэрэгжүүлэгч МҮОНРТ-ийн төслийн багтай хамтран амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн газраас ЕБС-ийн 7-11 ангийн сурагчдын дунд “Дам тамхидалтаас сэргийлье” сэдэвт эссе бичлэгийн уралдаан, “Архи-тамхи шинэ үеийн сонголт биш” гар зураг, ханын самбарын уралдаануудыг зарлаж 2011 оны 5 дугаар сары 9-нд дүнгээ гаргаж, шагналаа гардууллаа.

Гар зургийн уралдаанд нийт 17 бүтээл ирсэнээс “Эрдмийн Өргөө” цогцолбор сургуулийн 9г ангийн сурагч Б.Болд-Эрдэнэ тэргүүн байр, тус сургуулийн 11б ангийн сурагч Ц.Дорждагва хоёрдугаар байр, 1 дүгээр 11 жилийн сургуулийн 8а ангийн сурагч Д.Дамдинсүрэн гуравдугаар байр эзэллээ.
Эссе бичлэгийн уралдаанд нийт 30 гаруй бүтээл ирсэнээс “Эрдмийн Өргөө” цогцолбор сургуулийн 7б ангийн сурагч Б.Янжинлхам тэргүүн байр, 1 дүгээр 11 жилийн сургуулийн 10б ангийн сурагч Ч.Эрдэнэцэцэг хоёрдугаар байр, Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 9г ангийн сурагч Г.Бат-Сэлэнгийн бүтээл гуравдугаар байр тус тус эзэллээ.
Шилдэг ханын самбар шалгаруулах уралдаанд 7 бүтээл ирсэнээс ХАА-н МСҮТ-ийн оюутны багийн бүтээл тэргүүн байр эзэлж дурсгалын зүйлээр шагнагдлаа.
МҮОНРТ-ийн төслийн багтай хамтран зохион байгуулсан “Архи-тамхи шинэ үеийн сонголт биш” өдөрлөгийн үеэр Булган сумын төв замын дагуу ЕБС,МСҮТ-ийн оюутан сурагчдын архи, тамхины хор нөлөөний талаарх хүүхдүүдийн санаа бодлыг сонсох, дуу хоолойг нийгэмд гаргах зорилгоор хөдөлгөөнт мессеж, олон нийтийн жагсаалыг зохион байгуулж, 300 гаруй хүүхэд, залуучууд жагсаалд оролцон өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэлээ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment