Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн III дахь удаагийн төслийн уралдаан зарлагдлаа

Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн тэтгэлэгт хөтөлбөрийн 3-р ээлжийн уралдааныг "Эрүүл ажлын байр", "Эрүүл амьдрах орчин" бий болгох чиглэлээр зарласан байна. Тэтгэлэгийн хөтөлбөрийн зарыг өдөр тутмын Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ сонинуудын 2011 оны 4-р сарын 25,26,27-ны өдрийн дугааруудад нийтлэгдсэн байна. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг Монголын мянганы сорилтын сангийн www.mca.mn, Эрүүл мэндийн яамны www.moh.mn сайтнаас авч болно.


Тэтгэлэгт хөтөлбөрийн 2-р ээлжийн уралдаанд Булган аймгийн Эрүүл мэндийн газар болон Бугат сумын хүн эмнэлэгийн төслүүд дэмжигдэн хэрэгжих шатандаа явж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн уралдаанд төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцож төслөө явуулна уу.

Төслийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл 22309, 93215588 дугаарын утсаар лавлана уу. 

Тэтгэлэгт уралдааны удирдамжийг ЭНД
Тэтгэлэгт уралдааны гарын авлагын ЭНД
Тэтгэлэгт уралдааны өргөдөл гаргах зааварчилгааг ЭНД дарж тус тусад нь татаж авна уу

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment