Булган аймгийн Эрүүл мэндийн газраас Дэлхийн зөн Монгол ОУБ-ын санхүүжилтээр Булган аймагт хэрэгжих "Гал голомт хөтөлбөр"-ийг орон нутагт хэрэгжүүлэх 16 сум, 4 өрхийн эмнэлгийн эмч, сувилагчдын дунд "Гал голомт хөтөлбөр"-ийн сургалтыг 4 хоногийн турш амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Улаанбаатар хотоос сургагч багш урьж зохион байгуулсан ба сургалтын үйл ажиллагааг бататгах, мэдлэг олгох зорилгоор Сэлэнгэ аймагт хэрэгжиж буй "Гал голомт хөтөлбөр"-ийн туршлага солилцох үйл ажиллагааг 5 сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Мөн энэ үеэр сургалтаар бэлтгэгдсэн 20 сургагч багш нар Орхон аймгийн "Ээжүүдийн клуб"-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах боллоо.
No comments:
Post a Comment