Эрүүл мэндийн яамнаас улсын хэмжээнд зарлагдсан "Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил"-д зориулсан олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаагийн нэг нь ЭМГ, БТСГ-с хамтран зохион байгуулсан "Хаврын баяр" олон төрөлтийн буухиа тэмцээн байлаа.
Энэхүү тэмцээн 2011 оны 4 дүгээр сарын 26 нд Спорт зааланд зохион байгуулагдаж 10 байгууллагын 80 гаруй ажилтан, албан хаагчид, спортын 4 төрлөөр өрсөлдлөө.
Уг тэмцээний Тэргүүн байрыг багийн дүнгээр Онцгой байдлын газар, хоёрдугаар байрыг "Эрдмийн өргөө" цогцолбор сургууль, гуравдугаар байрыг "ХАС БАНК"-ны хамт олон эзэлж, дараагийн тэмцээнийг Онцгой байдлын газрын нэрэмжит болгохоор шийдвэрлэж, шилжин явах цом, дурсгалын зүйлээр шагналаа.
No comments:
Post a Comment